x

Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага

Гэрэл зургийг МОНЦАМЭ

Өчигдөр намрын чуулганыг нээж хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.

Төсвийн сахилга батыг чанд баримталж, өрийн дарамтыг багасгамаар байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

Гэвч энэ зөвхөн намрын чуулганы нээлтэд ирсэн гаднын зочдод зориулсан гоё үг байж.

Харин үүнээс ердөө нэг хоёрхон цагийн өмнө Ахмадын баярт зориулсан мэндчилгээндээ УИХ-ын дарга “Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн УИХ хийж байна” гэв.

Энэ л МАН-ын жинхэнэ санаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд яг энэ хэлбэрээрээ бичигдсэн байгаа.

Одоо АНСА-д оруулах гэж байгаа ҮХНӨ-ийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн “Иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан төрийн нийтийн өмч байна” хэмээн бичсэн байна. Хэрвээ "төрийн нийтийн өмч" гэж байх юм бол "төрийн хувийн өмч" гэж бас байх ёстой болох нь ээ дээ. Ийм л голгүй тэнэг зүйл хийдэг улс даа.

Энэ бол анхнаасаа ҮХНӨ-ийн төсөлд байсан ч эд биш. Төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа, хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Т.Аюурсайхан (газрын гай юмаа) тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн гэнэт дундаас нь “Стратегийн ордын 51-ээс дээш хувь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байх” санал оруулж ирснийг нь өнгө зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн хэрэг.

Саналыг анх хэлэлцсэн ажлын хэсгийн гишүүд “Ийм тусдаа саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй” гээд буцаангуут нь УИХ-ын дарга үүрэг өгөөд, улам дордуулаад оруулж байгаа юм. Бүхэл бүтэн ажлын хэсэг хоёр жил суугаад, эрдэмтэн судлаачид нь ухаан бодлоо уралдуулаад арай гэж боосон хуулийн төслийг хэдэн попчингоор төсөл өргөн бариулаад задалчихаж байгаа юм. Одоо түүнийгээ сонгуулийн амлалт болгоод тарааж эхэллээ л дээ. Наад санал чинь гадаадын хөрөнгө оруулалтыг ална шүү, 2011 оны уул уурхайн тэг зогсолт дахина шүү гэж эдийн засагчид нь хэлээд байхад ийм зүйл хийж л байдаг.

Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна. 

Тэгсэн атлаа чуулганы индэр дээрээс “Парламентын судалгааны хүрээлэн байгуулна. Төрийн бодлого боловсруулахад эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангана” гэж ярьсан УИХ-ын даргын үгэнд хэн итгэх вэ? Ёстой “харагдаарай” биз дээ. Хэрвээ тэдний бодол, бодлогыг сонсох байсан хоёр жил гаруй суусан, хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж нэг амьсгаагаар дампууруулах байсан уу? Одоо нөгөө муу судлаачдаа тогоон дотроо оруулж ирж, толгойг нь давтах нь л дээ.  

Байгалийн баялгийн үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэх цорын ганц арга зам нь төсвийн зөв бодлого юм аа. Эрүүл, мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулж чадвал Монголын залуу үе эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай хүн болж, ажилтай, орлоготой амьдрах юм аа гэж хэдэн ч жил гуйж гувшив. Гэтэл хулгайч л юм болсон хойно "Театр барьж, музей байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэнэ ээ" л гэх юм. Яасан ч харалган бодол, ханаж цаддаггүй шунал байдаг юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top