x

С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан. Та танилцаж амжив уу. Ер нь тодотгол хийх нь хэр зөв зүйтэй гэж үзэж байна вэ?

-Өргөн барьсан тодотголтой танилцаад явж байна. Юу орох гэж байгааг нь бол мэднэ. Нэгдүгээрт, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийн асуудал байгаа. Бид чинь өнгөрсөн жилийн төсвөө дутуу баталчихсан. Багш, эмч нарын цалинг нэмэхдээ төсвийг нь оруулж чадаагүй. Тэгэхээр үүнийг төсвийн тодотголоор нэмж оруулахаас өөр арга байхгүй. Өнөөдөр/өчигдөр/ есдүгээр сарын 1. Энэ сард цалинг нь тавих ёстой. Эрүүл мэндийн салбар ч ялгаа байхгүй. Тухайн үед нь би анхааруулж байсан. Төсөв чинь дутуу батлагдлаа, Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийнхээ дагуу цалинг нь нэмж чадахааргүй боллоо гэж хэлж байсан. Одоо орж ирж байгаа тодотголын төслөөр ч гэсэн энэ асуудлаа бүрэн шийдэж чадахааргүй л орж ирж байна.

-Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг шийдэж чадаагүй гэсэн үг үү?

-Шийдэхээс өөр арга байхгүй. Хамтын гэрээнд зааснаар оны төгсгөлд дахиад багш нарын цалинг нэмэх ёстой. Үүнийгээ арай чадахааргүй, он гарч байж шийднэ гэсэн байдалтайгаар танилцуулсан байна. Энэ асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд Засгийн газар, салбарын сайд нартай уулзаж байгаа гэсэн. Миний бодлоор бүрэн шийдчихвэл зүгээр байсан юм.

-Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн асуудал байгаа биз дээ?

-Тийм, хавар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулаад суурь тэтгэврийг олгоно гээд шийдсэн. Ахмадууд маань ч их шаардсан. УИХ-аас гаргасан Ажлын хэсгийг миний бие ахлаад ажилласан. Ямар ч байсан тэтгэврийн нэмэгдлийг энэ ондоо багтаагаад шийдвэл яасан юм бэ гэдэг саналыг өгсөн. Учир нь үнэ, инфляцийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс чинь ахмадууд. Тиймээс тэтгэврийг нь нэмэхээс өөр арга байхгүй. Оны эхэнд нэмсэн жаахныг нь үнийн өсөлт идээд дуусгачихлаа. Тийм учраас төсвийн тодотгол хийх нь зайлшгүй. Би энэ асуудлыг Ерөнхий сайдад тухайн үед нь хэлж л байсан. Дээрээс нь бусад төрийн албан хаагчид ч цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан.

Мөн одооноос мах, төмс, хүнсний ногоогоо бэлдэх ёстой. Тэгэхгүй бол хавар дахиад л махны үнийн асуудал яригдана. Дулаан, цахилгааны үнэ ч нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төсвийн тодотголыг зайлшгүй хийх ёстой.

-Ээлжит бус чуулган зарлаж, тодотголоо хэлэлцэхээр байна уу. Чуулганаар хэлэлцэх үед нь таны хэлж байгаа дутуу, буруу зүйлийг нь засаад явах боломж бий юу?

-Маргааш /өнөөдөр/ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах юм шиг байна. Тиймээс бараг ээлжит бус чуулган зарлаж таарах байх. Ер нь чуулганаа хуралдуулаад багш, эмч нарынхаа цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдчих хэрэгтэй. Дээрээс нь бүх л хүнд орлого хэрэгтэй байгаа учраас ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, бусад нэмэгдлүүдийг зайлшгүй л хийх ёстой.

-Ирэх оны төсвийн төслөө ч Засгийн газраас өргөн барьчихсан байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хамгийн их нэмэгдэж орж ирж байгаа зардал нь нийгмийн даатгал, татварын хөнгөлөлт байна лээ. Бид чинь татвараа нэлээд бууруулчихсан. Тийм учраас татварын орлого буурч таарна.

-Таны хувьд чуулганы завсарлагааны үеэр орон нутгаар нэлээд явж байгаа харагдсан. Хүмүүс юуг илүү ярьж, хэлж байна вэ?

-Хамгийн их санал тавьж байгаа асуудал бол тэтгэврийн нэмэгдэл л байлаа. Хөдөөгүүр арьс, ширний асуудал их байна. Эмч, сувилагч, багш хөдөөд олдохоо больсон. Дээрээс нь баахан дутуу бариад хаячихсан барилга байна. Бараг сум болгонд л нэг тийм барилга байна шүү дээ. Тэгэхээр ингэж төсвөөр тоглохоо болих хэрэгтэй. Энэ асуудал манай төсвийг их туйлдуулж байгаа. Би энэ зун Хөвсгөл, Булган, Орхон, Архангай аймгаар явлаа. Ингэхэд худаг ус, хадлан тэжээлийн асуудал их байна. Дээрээс нь иргэд бодитой ажлын байр бий болгох ажлыг хиймээр байна гэдгийг их хэлсэн. Тиймээс тэр Хөдөлмөрийн яам нь энэ асуудал дээр олигтойхон ажил хиймээр байна. Төсөв дээр би л гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал дээр бараг 10 тэрбумын асуудал ярьсан. Гэтэл манай энэ яам төсвийг нь ч шийддэггүй, олигтойхон ажил ч хийдэггүй. Төр бүгдийг хийж чадахгүй бол чаддаг хувийн хэвшилд нь өгөх ёстой.

-Намрын чуулганаар ямар ажил, асуудалд төвлөрч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудлынхаа ард гарчихвал миний УИХ-д орж ирсний хэрэг гарах гээд байна. Нөгөө талдаа бодитой ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлүүдээ дэмжмээр байна. Мөн хөдөөд орон сууцны асуудал их чухал байгаа юм. Учир нь залуу боловсон хүчин очиж ажиллах гэхээр энэ асуудал тээглэж байна. Ний нуугүй хэлэхэд, орон нутагт усанд орчих газар ч байхгүй л байна шүү дээ. Бөөнөөрөө 100 жил тэмдэглээд байдаг. Гэтэл усанд орчих газар байхгүй, боловсон нойл нь төлөвшөөгүй л байна.

Нэмээд хэлэхэд, энэ тендерийн асуудал тун төвөгтэй байна. Сумын сургуульдаа махаа нийлүүлж чадахгүй л хэмжээнд байна шүү дээ. Компани байгуул, цехтэй бай гээд дампууруулж өгдөг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ямар ч боломжгүй болгоод хаячихсан. Миний хувьд тендерийн хуулийг өргөн барьчихсан байгаа. Уг нь хурдхан шиг хэлэлцээд шийдчихмээр байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль байна. БНМАУ-ын үеийн хуультайгаа яваад байдаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 17 цаг 29 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 34 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 17 цаг 38 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 18 цаг 39 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 20 цаг 23 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 20 цаг 51 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 20 цаг 58 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 21 цаг 15 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 21 цаг 16 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 22 цаг 11 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top