x

Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас

Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг олон нийтэд илүү ойртуулж, санхүүгийн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх зорилготой “CAPITAL FEST 2026” арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 12, 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Түмэн Эх цогцолборт зохион байгуулна.

Голомт Капитал ҮЦК-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь уламжлалт санхүүгийн форум, сургалтын хэв маягаас ялгаатайгаар хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол, технологи, бизнес болон гэр бүлд зориулсан хөтөлбөрүүдийг энтертайнмент, интерактив үйл ажиллагаатай хослуулан нэг дор хүргэхээрээ онцлог юм.

Хөрөнгө оруулалтыг хүн бүрд ойртуулна

Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэхийн хэрээр “Хөрөнгө оруулалтаа юунаас эхлэх вэ?”, “Хувьцаа, бонд, ETF-ээс алийг сонгох вэ?”, “Гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?”, “Хөрөнгө оруулах компаниа хэрхэн зөв
сонгох вэ?” зэрэг асуулт иргэдийн дунд түгээмэл болж байна.

CAPITAL FEST 2026 нь эдгээр асуултад мэргэжлийн хүмүүсээс хариулт авч, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ олж авсан мэдлэгээ практик туршлагаар бататгах орчныг бүрдүүлнэ.

Арга хэмжээний үеэр оролцогчид дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, ETF, хөрөнгө оруулалтын боломж, шийдвэр гаргалт зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох боломжтой.

Санхүүгийн боловсролыг гэр бүлээрээ CAPITAL FEST 2026 нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус гэр бүл, хүүхэд, залуус болон санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй.

Хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн эхлүүлэх, хувийн болон гэр бүлийн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа оролцох интерактив үйл ажиллагаа, санхүүгийн боловсролын тоглоом, “Go Clients Go” зэрэг гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрүүд багтжээ.

Бизнес эрхлэгчид болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой байгууллагуудад зориулсан агуулга мөн хөтөлбөрийн нэг хэсэг байх бөгөөд хөрөнгийн зах зээлээр дамжуулан бизнесээ санхүүжүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.

Сонсох биш, оролцож туршина

CAPITAL FEST-ийн гол онцлог нь оролцогчид зөвхөн илтгэл, сургалт сонсоод өнгөрөх бус хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролыг бодитоор оролцож, туршлагаар дамжуулан ойлгох боломжтойд оршино.

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор GCC Academy-ийг байгуулан хөрөнгө оруулалтын анхан, дунд, ахисан түвшний сургалт, судалгаа, мэдээллийг тогтмол хүргэж ирсэн.

Харин CAPITAL FEST 2026 нь энэхүү зорилгыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт гэх харьцангуй төвөгтэй ойлголтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас гадна анхлан сонирхож буй залуус, бизнес эрхлэгчид, гэр бүл, хүүхдүүдэд хүртэл ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэн, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг бий болгохыг зорьж байна.

GCC Academy-ийн сургалтуудын суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.

Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/rtMs1rKnQ9LZkX1D6

Хэзээ: 2026 оны 9-р сарын 12–13

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн, Түмэн Эх цогцолбор /Хүүхдийн парк/

Хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш.
Мэдлэг, сонголт, боломж, ирээдүй юм.
CAPITAL FEST 2026 - БОЛОМЖОО НЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 17 цаг 29 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 34 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 17 цаг 38 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 18 цаг 39 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 20 цаг 23 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 20 цаг 51 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 20 цаг 58 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 21 цаг 15 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 21 цаг 16 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 22 цаг 11 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top