x

“Интернэйшнл дистрибьютор Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа эхэллээ

“Интернэйшнл дистрибьютор Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа, Монгол дахь дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьюторуудын хамгийн том, нэгдсэн экспо өнөөдөр “Мишээл экспо”-д эхэллээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаагаар гадаадын нэртэй компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны төлөөлөгч, гэрээт борлуулагч дистрибьюторууд оролцож тухайн брэндийн бараа, бүтэгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан болж буй уг үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” ХХК зохион байгуулж, Энэтхэг улсын Үндэсний дээд танхим, ОХУ-ын гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны Сибирийн ассоциац хамтран, Монголын талаас Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газар дэмжин оролцож байна.

“Интернэйшнл дистрибьютор Монголиа-2019” нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэх, оюуны өмчийн хамгаалалт, бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготой. Энэ удаагийн үзэсгэлэн хүрээгээ тэлж, Монгол улсын компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Солонгос, Энэтхэг зэрэг улсын аж ахуйн нэгж компаниуд оролцож байна. Үзэсгэлэн:

  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн
  • Бэлэн хувцас, гоёл чимэглэл
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Барилгын материал
  • Тоног төхөөрөмжөөр тус тус төрөлжинө.

Үзэсгэлэнгийн үеэр БНЭУ, ОХУ-ын компаниуд болон хамтран зохион байгуулагч төрийн байгууллагууд гаалийн бүрдүүлэлт, татварын орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар танилцуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top