x

Оюутолгой ба Монголын улс төр

Одоогоос жил хагасын өмнө /218 оны дөрөвдүгээр сард/ нийслэлийн төв талбай дээр нэг хэсэг хүмүүс Оюутолгойн гэрээгээр “сор залж” байв. Тэдгээр хүмүүс улс төрийн сөрөг хүчин болох МАХН-ын далбаан дор нэгдсэн байлаа. Араас нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх хүнийг /Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс МГЛ” компанийн Б.Бямбасайхан/ барьж хорих гэх мэтээр улс төрийн үйл явцууд өрнөсөн билээ.

Үүнээс хойш гурван сар өнгөрөхөд Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшиж буй “Туркоиз Хилл Ресурс” компанийн зэх зээлийн үнэлгээ 6.0 тэрбумаас 1.0 тэрбум ам.доллар болж, зургаа дахин унасан байдаг. Нэг хувьцааны ханш 60 цент рүү орсон.

Харин энэ удаа /хоёр хоногийн өмнө/ эрх барьж байгаа намын, эсвэл Засгийн газрын даалгавраар гэх үү, нэр нь тодроогүй нэг ТББ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан дөрвөн төрлийн захирамжийг /Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг батлах тухай/ Захиргааны хэргийн шүүхэд өгч, шүүх тэдний нэхэмжлэлийн ханган захирамжуудыг хүчингүй болгожээ.

Өнөөдөр "Туркойз Хилл Ресурс" компани шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухай эхний мэдэгдлээ хийж, шийдвэрийг албан ёсоор хүлээж авсны дараа олон улсын зах зээлд мэдээлэх болно гэв. Ингээд манай Засгийн газар саалийн ганц үнээнийхээ “дэлэнг шарж идэх”-дээ тулж байх шиг. Ганц гэхийн учир нь Оюутолгой төсөл бол Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хэрэгжүүлсэн анхны цор ганц мега төсөл юм.

Шүүх хурал болохын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Оюутолгойн гэрээний хэрэгжилт дээр УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн гэх авч, энэ талаараа албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа бүлгийн гишүүдийн зүгээс “Хууль бус гэрээ, хууль зөрчсөн захирамж” гэх нэг агуулгатай мэдээллийг өгч эхэлснээс үзвэл шүүхийн шийдвэрийн талаар урьдчилан мэдэж байсан бололтой. Гэхдээ Монгол Улсын ямар хуулийг яаж зөрчсөн талаар бас л хэлэх үггүй байна. Мөн Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй гишүүд ч МАН-ын бүлэг дотор гарчээ. Гэрээг зогсоовол /Оюутолгой төсөл зогсвол/ Монголын эдийн засаг хамгийн багадаа 20-25 хувиар агших тухай Д.Хаянхярваа гишүүн ярьсан байна. Энэ л бидний бодит байдал. Бусад нь харин нэлээдгүй "субьектив" шинжтэй дүгнэлтүүд сонсогдож байгаа. 

УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ албан ёсоор танилцуулаагүй ч өмнө яригдаж байсанчлан нэгдүгээрт, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах асуудал дээр Монголын талын 34 хувийг төлөөлж буй “Эрдэнэс МГЛ” компанид Засгийн газар эрх олгосон явдлыг УИХ буруутгаж байгаа. Мөн далд уурхайн хөрөнгө оруулалтаас болж Монголын талын 34 хувьд оногдох хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулагч талаас зээлсэн өр нэмэгдэж байгаа нь Монголын талд учирч буй хохирол гэж үзэж байгаа.   

Нөгөө тал шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаас харвал давж заалдах нь тодорхой. Мөн тэр явцдаа олон улсын арбитр ч бас хандах нь зайлшгүй болов. Энэ тохиолдолд ажлын хэсгийнхний зөгнөснөөр Оюутолгой төсөл жинхэнээсээ зогсоход хүрч болох юм.  

Одоогоос сарын өмнө, Саарал жагсаалтын асуудал анх босч ирэхэд эдийн засагч Ч.Отгочулуу “Оюутолгойд дэлхийн ихэнх том банкууд зээл өгсөн, олон улсын санхүүгийн корпораци, ОУВС тэднийг дэмжиж байгаа. Тэр үүднээсээ энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад удаан байлгахыг дэмжихгүй. Оюутолгой нэгэнт,хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх” гэсэн байдаг. Нэг ёсондоо Саарал жагсаалтаас аврагдаж гарах ганц боломж нь Оюутолгой төсөл гэж.

Мөн “Хэрвээ хэрвээ Дубайн гэрээг хийгээгүй бол бид өнөөдөр Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь орчихсон байх байсан биз” гэсэн нь ч хоосон үг биш. Хэрвээ Дубайн гэрээг батлаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс, ОУВС орж ирээгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй гэсэн байна. 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид БНХАУ-аас зээл авахаар ярилцаж байсан ч юм байна.

Тэгэхээр бид Оюутолгой төслийг зогсоохгүй, эдийн засгаа агшаахгүй, цаашлаад олон улсын зах зээлд "найдваргүй түнш" болохгүй байж, ОУВС-гийн өмнө авсан үүрэг амлалтаа ч биелүүлье гэвэл энэ сэдвээр улс төржихөө жаахан хойш тавьж, хөрөнгө оруулагчтай өөрсдийнх нь хэлээр ярих цаг болсон шиг байна.  

Б.ЗАЯА  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top