x

АТГ-ын даргыг чөлөөлөх биш, огцруулах ёстой

АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх биш, огцруулах ёстой. Гэхдээ огцруулах үндэслэл нь ЕТГ-ын дарга З.Энхболдын баасан гаригт хийсэн мэдэгдэл, Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй байгаа” зэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгийг тодоос тод хэлье. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичиж, өчигдөр хэвлэлд нийтлүүлсэн ил захидал дангаараа АТГ-ын даргыг албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл мөн. Хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл.

Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн бичсэнчлэн “Хорих ангийн алхах гишгэх зайгүй умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг тоолон бие, сэтгэлийн тамд суухын” зовлонг бидний хэн маань ч мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Түүнээс илүү Ч.Сайханбилэг болон С.Баяр, С.Баярцогт нарыг яг ямар нотлох баримтад үндэслэж АТГ-аас саатуулсан, цагдан хорьсон бэ гэдгийг ч бид бас мэдэхгүй. Харин бидний заавал мэдэх ёстой үнэн гэвэл энэ.

Учир нь бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд, ядаж л ингэж итгэхийн тулд хэнийг ч хуулиас гадуур цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг дэмжих ёсгүй. Харин Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг Сангийн сайдтай нь барьж хорьсон явдал ямар учир шалтгаантай вэ гэдгийг АТГ-аас асуух эрхтэй. Үүний дэргэд Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын хийтэй мэдэгдлүүд, “АТГ-ын даргыг иргэдээс санал авч нэр дэвшүүллээ” гэх мэт нь хүүхдэд л ярьж өгөх үлгэр.

Гурван сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг хоёр дахь удаагаа сунгалаа. Гэвч энэ хугацаанд АТГ энэ хэрэг дээр бидэнд итгэл төрүүлэхүйц ямар баримт дэлгэв, ямар үндэслэл танилцуулав. Анх баривчлан саатуулахдаа хэлсэн, Швейцарийн прокуророос тус улсын хэвлэлд нийтлүүлсэн Хятадын иргэн “А”-гийн нууц дансны мэдээллээс (Уг данснаас С.Баярцогтын дансанд 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн гэх) өөр ямар нэг сэжүүр хэлээгүй л байна. Гэхдээ энэ мөнгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Рио Тинтотой холбоотой талаар тус улсын прокурор огт юу ч хэлээгүй. Харин Монгол дахь улс төрийн өрсөлдөгчид нь тэгж хардаж буй тухай Ройтерс агентлаг мэдээлснийг Монцамэ бүрэн эхээр орчуулж тавьсан байдаг. Бидний дунд шидсэн, АТГ-ын хөөсөн чулуу ердөө л энэ шүү дээ

Харин одоо гурван сайдыг сар гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны дараа АТГ эдний хэн нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг нэг бүрчлэн хэлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хугацаанд ямар нэг нотлох баримт олоогүй, гэмт хэрэг үйлдсэн тухай нь шалгаж тогтоож чадаагүй бол түүнийгээ хэлээд, уучлал гуйгаад суллах ёстой. Хэрэв ингэж чадахгүй гэвэл бусдыг хууль бусаар цагдан хорьж, эрүүл шүүлт (хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорих ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр) хэрэглэснийх нь төлөө АТГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах ёстой. Эсвэл хэн нэг цэнхэр үстийг Швейцарь луу дахин илгээж энэ хэргийн талаар нотлох баримт олж ирэхийг хүлээх ёстой юу?

Гэмт хэрэгт тооцохын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юм байдаг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Ядаж л Оюутолгойн гэрээ хэнд ямар хохирол учруулсан, хэн хохирогч байсан тухай бид мэдэх ёстой. Дараа нь энэ хохирол юунаас үүдсэн, хэний буруугаас, яаж гэж ярих ёстой. Гэтэл АТГ “гэрээ байгуулах явцдаа бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй” гэсэн ганцхан сэжиг таамагтай хоёр сар зууралдлаа. Ядаж тэр сэжиг таамгаа ч нотолж чадсангуй. Ийм таамаглалыг гандангийн хаалга түшээд сууж байгаа зурхайч, бөө удган ч хэлж чадна. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болсон гэж үздэг, шүүмжилдэг захын хүн ингэж хэлнэ. Харин хуулийн байгууллага ингэж ажилладаг уу, тэд ямар бөө удган уу? Тэдний хэлсэн үг бүр баримтанд үндэслэж, баримтаар нотлогдож байх ёстой.   

Хэрэв энэ хэргийн талаар АТГ ямар нэг баримт нотолгоо хэлж чадахгүй бол хоригдож байгаа хүний үг ч гэсэн бармт, нотолгоо болно. Оюутолгойн гэрээг хөдөлгөх эсэх, хэрхэн хөдөлгөх эсэх нь улс төрийн шийдвэр байсан уу байсан. Засгийн газар Үндсэн хуулийн олгосон эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн үү, шийдсэн. Улс төрийн албан тушаалтан хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө улс төрийн хоригдол болох ёс ардчилсан нийгэмд байхгүй. Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг байсан гэж үзэж байгаа бол түүнийхээ баримтыг ил тод зарлах ёстой. Хуулийн хүрээнд явуулсан мөрдлөг, шалгалт, олсон баримт нотолгоо, алхам бүрээ АТГ олон нийтэд тайлагнаж байх ёстой. Тэгэхгүй нууцаар хориод, нууцаар шалгаад, нууцаар гэмт хэрэг хүлээлгээд, нууцаар ялладаг тогтолцоо өнгөрсөн зуундаа үлдсэн, найзууд аа.

Эцсийн бүлэгт энэ бол Монголын хуулийн байгууллагын асуудал. Хаа байсан Швейцарийн прокурор вэ? Хэнийг хуурах гээд байна аа? АТГ ингэж ажлаа хийхгүй ээ. АТГ-ын шалгадаг хэрэг, шалгуулдаг субьект л өөр болохоос хэрэг шалгах үйл ажиллагаа нь бусад хуулийн байгууллагатай яг адилхан. Хэн ч та бүхэнд давуу эрх олгоогүй шүү, нөхөд өө!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.236)
    Хохирогчгүйийн гэмт хэрэгээр Гансүх нарын хүмүүс ял авч л байсан даа мал аа санахгүй байгаа бол Багануур нүүрсний гэх хэрэг
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэдийг авсан бэ? (146.191.228.21)
    Чи яг хэдэн $ авсан болоод ийм юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй пизда вэ? Ер нь заавал хэргийн нөхцөл байдлыг хэрэгтэнүүдэд тайлбарлах ёстой юу? Наад бичсэн өгүүлэлд чинь ямар ч шовшийн логик алга.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top