x

ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих: Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж, жил бүр зохион байгуулагддаг “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтад албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан чуулга уулзалтын үеэр “Тээвэр-Евразийн интеграцчлалын үндэс” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцов. Тэрбээр Ази, Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг болохыг онцлоод, ОХУ, БНХАУ болон Ази, Европын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн хооронд хийгдэх болон бүс нутаг, Евразийн хооронд хийгдэж буй тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжин өнгөрүүлэх, бүс нутгийн тээвэр логистикийн системд идэвхтэй холбогдох, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудыг харилцан уялдаатай хөгжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улс Евразийн тээврийн сүлжээний салшгүй нэгэн хэсэг байж, идэвхтэй, итгэлтэй, санаачилгатай түнш байх болно хэмээн тэмдэглэн хэллээ.

ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд тээврийн салбарын тоон систем, цахим шилжилт, Евразийн бүс нутгийн төмөр зам, авто зам, автотээвэр, усан замын тээвэр, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар салбар хэлэлцүүлгүүд өрнөв. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтран хэрэгжүүлэх, шинэ боломжуудын талаар санал солилцож, хэлэлцэв.

Түүнчлэн орчин үеийн техник технологи, тээврийн салбарын чиг хандлага, бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан санхүүжилтийн шинэ арга барил, байгаль орчинд ээлтэй тээвэр логистикийн ухаалаг систем, тоон технологийн шилжилт, тоон технологид суурилсан тээврийн нэгдсэн системийн талаар олон шинэ технологийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top