x

Тугал тугалынхаа, үнээ үнээнийхээ бэлчээрт...

Боловсрол телевиз “3 сая инээд” шоу нэвтрүүлгийнхээ баярын дугаарт дандаа урлагийнхныг урьж оролцуулжээ. Хүн тус бүр /жүжигчин Манлайбаатараас бусад нь/ гурван сая төгрөг халаасалсан нэвтрүүлгийн оролцогчид бүгд л хэн нэгэнд хандив, тусламж үзүүлэхээ амлаж, шүүгчдийг уяраасан энэ удаагийн нэвтрүүлэг инээдэм болон эмгэнэлийг нэгэн зэрэг үзүүллээ гэж болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд...

2016 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогчдсон эрхэм гишүүн тойргийнх нь таван хороонд 815 өнчин өрөөсөн, асран хамгаалагчгүй хүүхэд байгааг яс тас хэлэв. Тэдэнд шинэ жилийн бэлэг хүргэхийн тулд уг нэвтрүүлэгт оролцсон гэнэ. Дүрмийн дагуу шүүгч нар нааш харж инээж, цааш харж ярвайж байгаад супер шагнал болох гурван сая төгрөг өгөв. 3000.000:815=3600 төгрөг... Хэрвээ С.Жавхлан УИХ-ын гишүүн бус, хороо, дүүргийн нийгмийн ажилтан байсан бол илүү олон хүүхдэд тус болох байсан нь дамжиггүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бас нэг удаа хорт хавдраар өвдсөн залуугийн хандивийн аянд нэгдэж, “эгч нь хандив өгье” гэж хэлээд нийгмийн сүлжээнд “турсагаа хуулуулсан” явдал гарч билээ. Хэрэв ЭМД-ын сан нь сан шиг ажилладаг байсан бол эрхэм сайд ингэж халаасаа тэмтрэх хэрэг гарахгүй байсан билээ. Хэрэв хүн бүр өөр өөрийнхөө өмнөх ажлыг яс тас хийдэг байсан бол шүү дээ. С.Жавхлан дуугаа дуулаад явж байсан бол илүү олон хүүхдэд туслах боломжтой байсан нь маргаангүй. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Голомт” банкныхан лав амаа барьсан биз, “Пүү, мэдсэн бол өөрсдөө хандивлачихгүй юу...”

Боловсрол сувгийн шоу өндөрлөхтэй зэрэгцээд манай Еөкийн шоу залгав. Ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч маань “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ” гэж амлалаа. (Үүнийг ҮАБЗ-ийн гурван гишүүн гар сэтгэл нийлэн хийж байгаа гэнэ) Харин банкуудад байгаа тэтгэврийн зээлийн нийт дүн 776 тэрбум төгрөг гэж мэдээлэгдээд байгаа.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн онд Салхитын мөнгөний ордоос хятадуудаас булааж авснаас гадна Цагаан суваргын ордыг “МАК” компаниас хурааж авсан билээ. Зөвхөн энэ ордын хөрөнгө оруулалтыг тус компанид нөхөн төлөхөд Засгийн газарт 400 сая ам.доллар хэрэгтэй гэдгийг Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхимаас хэлсэн. Ингээд Засгийн газар нэг амьсгаагаар 1,8 их наяд төгрөгийн өрөнд унав, аль аль нь төсөвт суугаагүй. (Лиценз цуцалсны нөхөн төлбөр болон тэтгэврийн зээлийг ЕТГ биш, Засгийн газар төлнө гэдгийг санахад илүүдэхгүй)

Тэгэхээр энэ жилийн сонгууль ихээ өндөр өртөгтэй тусах нь тодорхой болов. Сонгуулийн дараа дараачийн Засгийн газар нь гарч ирээд "Монгол Улсын иргэн бүрт ногдох өр төд дахин нэмэгджээ" гэж зарлаад дахин бүсээ чангалахыг уриална. Тэглээ гээд энэ бүхэн С.Жавхлан мэтийн морь унасан "толгойгүй" хүмүүст түй ч хамаа байхгүй. Тугал тугалынхаа, үнээ үнээнийхээ бэлчээрт... Гэвч өмнөх Засгийн газруудаа “мөнгө хэвлэсэн” хэмээн харааж байсан Засгийн газар ямар эх үүсвэрээр энэ их өрийг дарах гэж байгаа нь оньсого болов.

Оны өмнө Засгийн газар маш олон зээлийн хэлэлцээрүүдийг УИХ-аар батлуулсан. ХБНГУ-аас Засгийн газраас 7 сая евро, Польшийн Засгийн газраас 50 сая евро, Австри улсаас 40 сая еврогийн, Энэтхэгийн Экспорт-Импортын банкнаас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн ТЭЗҮ боловсруулахад нэг тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг УИХ-аар батлуулсан байх жишээтэй. Эдгээр зээлийн хэлэлцээрүүдийг УИХ ердөө хоёрхон өдрийн дотор соёрхон баталсан. Зах зухаас нь хэлэхэд ийм, жагсаалт цаашаа үргэлжилнэ. Энэ бүх мөнгө ирэх 2020 оны сонгуулийг санхүүжүүлэхэд зарцуулагдана гэвэл мөнгө хэвлэснээсээ ч долоон дор юм болох нь тодорхой...

Б.ЗАЯА

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top