x

Триумвират (Гурван эрийн холбоо)

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “2020 оныг ардчилсан тогтолцооны 30 жилийн алдаа оноог бүх нийтээрээ дүгнэх... жил байх болно” хэмээв. Энэ юу гэсэнүг юм бол?

Энэ жил УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль болно гэдгийг бид мэдэж байгаа. Эдгээр сонгуулиуд 30 жилийн турш явдаг хугацаандаа явагдсаар л ирсэн. Явагддаг үйл ажиллагаа л хуулийн дагуу явагдах гэж байна.

Гэтэл, ардчилсан тогтолцооны 30 жилийн алдаа оноог бүх нийтээрээ дүгнэх өөр ямар нэгэн ажиллагаа бас явагдах гэж байгаа юм уу? Ардчилсан тогтолцоо маань болж бүтэж байгаа юм уу гэдгийг ард түмнээсээ асуух санал асуулга явуулах гэж байгаа байгаа юм болов уу? Эсхүл 90 оны ардчилсан хувьсгалаар мэндэлсэн Ардчилсан Намын орших, эс оршихыг сонгуулиар шийднэ гэх гэсэн юм болов уу? 

Бас “30 жилийн нийгмийн шилжилттэй холбоотой ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй...” байсан тухай мэндчилгээнийхээ эхэнд “гомдолложээ”. Үүнийг юу гэж ойлговол зохих вэ?

Ардчилал ороо бусгаадаа яасан юм бэ? Ардчилал руу шилжих ороо бусгаа шилжилт хийгээгүй хоцорсон Хойд Солонгос өлсгөлөнднэрвэгдэж, Куба картын бараанаасаа салж чадаагүй л байна шүү дээ. Монголчууд тэгэхэд “ороо бусгаа шилжилтийнхээ ачаар” картын бараанаасаа салаад гудамж дүүрэн машинтай, лангуу дүүрэн бараатай, өргөн чөлөөгөөрөө ярайсан үйлчилгээтэй, тал дүүрэн малтай л болсон шүү дээ!

Сарын таван доллар хүрэхгүй орлоготой Хойд Солонгос, Кубын иргэд чадвал Монголд амьдрахыг хүсэж байна шүү дээ! Хойд Солонгос, Кубын иргэд байтугай; Америк, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд өнөөдөр манай оронд дутагдаж гачигдах юмгүй амьдардаг болсон.

Уго Чааваас Венесүэлийн ардчиллыг цэгцэлнэ гэж байгаад улсаа сүйрүүлсэн юм. Одоо тэр улсад өлсгөлөн болоод картын бараанд шилжчихсэн буй. Ийм үнэ цэнээр ардчиллыг цэгцлэх ямар хэрэгтэй юм бэ? 

Ардчиллын 30 жилд монголчууд хэнээр ч заалгалгүй өөрсдөө төр засгаа байгуулдаг болсон юм шүү дээ! Ардчиллын 30 жилээс өмнөх 300 орчим жилийн туршид Монгол Улсыг хэн,хэрхэн удирдах вэ гэдгийг Бээжин, Москвад шийдчихдэг байсан.

90 оны ардчилсан хувьсгалын ачаар л Монгол Улс жинхэнээсээ тусгаар тогтносон улс болсон. Түүнд нь тусгаар тогтнолын тухай зөвлөлт маягийн ойлголттой монголын коммунистууд л өширхсөөр ирсэн. Тэд л ардчилсан Монголын жинхэнэ тусгаар тогтнолыг одоо ч элдвээр гутаасаар байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга хожим, тодорхой үйлдэл хийхдээ нэхэн сануулах үгээ урьдчилан хэлдэг хүн. Цаг нь болохоор “би төдийд хэлэхдээ...” гээд л үйлдэнэ. Тийм учраас түүний үгийг анхааралтай ажин ирээдүйн алхмыг нь төсөөлөх гэж оролдох хэрэгтэй. Тэр тусмаа, шинэ жилийн мэндчилгээндээ далд утгатай маш ноцтой мессежүүд илгээсэн!

Мөн Ерөнхийлөгч мэндчилгээндээ, сүүлийн хоёр жил Монголыг угтаа удирдаад байсан триумвират (гурван эрийн холбоо) бий болсныг албан ёсоор зарлаж байна. Цаг нь болсон гэж үзсэн бололтой! 

Тэгээд, тэтгэврийн зээлийг хүчингүй болгох шийдвэр (зөвлөмж биш шүү!)-ийг триумвират дээр санал нэгтэй гаргасныг зориуд мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргах эрхгүй инститүц юм шүү дээ! Триумвиратаа зарлахын сацуу, триумвиратдаа нийгмийн дэмжлэг олж авахаар бодсон тун ухаалаг ажиллагаа боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг, бие биеэ харилцан хянан тэнцвэржүүлэх зорилго бүхий засгийн гурван салаанд хуваасан. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн бие биеэсээ хараат бусаар ажиллах гурван салаа юм.

Ийнхүү Үндсэн хууль ёсоор, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван төрийн дээд албан тушаалтан нь засгийн гурван салаа харилцан бие биеэ хянан тэнцвэржүүлэх явдлыг хангах үүрэг бүхий албан тушаалтнууд. Гэтэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар “нэг баг” болон ажиллах болсон юм. Яг л Ромын бүгд найрамдах засаглалыг устгах зорилгоор Цезарь, Красс, Помпей гурав нэг баг болон триумвират бий болгосон шиг.

МЭӨ 59 онд; Гай Юлий Цезарь, Марк Лициний Красс, Гней Помпей хэмээх нэртэй Ромын гурван жанжин, бүгд найрамдах засаг (тухайн үедээ л ардчилсан засаг гэсэн үг)-ийг устгахаар хоорондоо үгсэн хуйвалдаж, холбоо байгуулсан байдаг. Түүнийг нь түүхэнд “гурван эрийн холбоо” буюу “триумвират” хэмээн нэрлэсэн билээ. 

Үүнээс хойшхи түүхэнд аливаа хэлбэрийн зөвлөлдөх засаглалыг устгах, төрийн эргэлт хийх зорилгоор олон триумвиратууд бий болж байжээ. Энэ туршлага Ерөнхийлөгч Баттулгын үед Монголд нэвтэрсэн аж.

Манай “төрийн гурван өндөрлөг” үүнийгээ нэг их ил зарлаж байгаагүй юм. Сая л Ерөнхийлөгч илчлэв. Тэгээд зогсохгүй мань эр, триумвиратын ирэх 30 жилийн хүсэл зоригийг илэрхийллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ, 2050 он гэхэд Монголын нийгэм дэх дундаж ангийнхний тоог 50 хувьдхүргэх алсын хараатай урт хугацааны хөтөлбөр боловсруулж буй хэмээн сүүлийн үед мэдэгдээд байх болсон юм. Малын тоо толгойг 25 сая хүргэхээ зарладаг байсан Цэдэнбал шиг. 

Нийгмийн дундаж ангийг нэгдлийн малын тоо толгой шиг төлөвлөж яаж болох вэ дээ. Дундаж ангийг үржүүлэг, хээлтүүлгээр бий болохгүй шүү дээ.

Дундаж анги эдийн өсөлтөөс л бий болно. Монголын эдийн засгийг 30 жил тогтвортой өсгөх макро эдийн засгийн бодлого Засгийн газарт байх ч үгүй байна шүү дээ. Уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр унавал яах юм. Нефтийн үнэ унаснаас болоод Оросыг дэлхийн тэргүүлэх эдийн засаг болгох Путины төлөвлөгөө нурчихаад байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гүрнүүд хүртэл, 30 жилийн дараагаа бүү хэл жилийн дараа яахыг тодорхой хэлчихэж чадахгүй, хий л таамаглаж суухад чинь!

Хашааны газар нь үнэгүйдсэнээс болж ядуурч байгаа гэр хорооллынхон бол үнэндээ дундаж ангийхан юм. Үүнийг өндөр хөгжилтэй орнуудаар явж үзсэн хэн ч хэлнэ. Гэр хорооллынхныг хэрхэн дундаж анги болгох аргыг Перугийн эдийн засагч Эрнандо де Сото онолдсон байдаг.

Энэ мэтийг мэдэн будилж буй Оюун-Эрдэнэ нарийндаа тэнэгтээд байгаа юм биш. Ирж буй УИХ-ын сонгуульд МАН-аас барьж орох хөтөлбөрийн пиарыг “шааж” байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч МАН-ын популизмыг дэмжчихдэг байгаа. Ардчилсан намынхнаасаа санаа зовсон ч үгүй. 

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай “нэгдмэл байр суурьтай”-гаа “онцлон тэмдэглэхийг хүсч байгаа” Ерөнхийлөгч маань “ардчиллын 30 жилийн ороо бусгаа”-г халж “...урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй... шинэ цагийн сэргэн мандал”-ыг эхлүүлэх нэрийдлээр триумвиратын дэглэм тогтоох санаатай байгаа юм биш үү?!

Триумвиратын бэлтгэл ажлууд хийгдсэн байгаа. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” зөвлөмж гаргахаа болиод хэдийнээ “шийдвэр гаргах шийдвэрийг гаргадаг” болсон. УИХ нь триумвиратын шийдвэрийг батламжилдаг газар болсон.

Триумвиратын дор шүүх эрх мэдлийг оруулах хуулийг УИХ баталсан. Прокуроруудын “их сэлгээ”-гээр прокурор “ногоон малгайтан”-аар цус сэлбэсэн. Үндсэн хуулийн саяны өөрчлөлтөөр төрийн дээд эрх мэдлийг УИХ-аас Ерөнхий сайдаар дамжуулан, үнэндээ триумвиратад шилжүүлсэн юм. Баасанхүү, Аюурсайхан нарыг гүйлгэн триумвиратад халтай нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах хуультай болсон. Ардчиллын ганц “гал хамгаалагч” болон үлдээд байсан Ардчилсан Намын амыг нь барьсан. Гэх мэтчилэн гол бэлтгэлүүд хангагдсан байгаа.

Ямар ч атугай 2020 он нь ардчиллын хувьд их сорилтын он байх нь ээ гэж Ерөнхийлөгчийн мэндчилгээнээс ойлгогдож байна! 

Э.Бат-Үүл /2020.01.06/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.233.11)
    гудамжнаас ярих ордонд ярих өөр байдаг тэ эрх мэдэлтэй байж байгаад эрх мэдлээ алдахаас шүүмжлэхээс өөр ажилгүй болдог биз дээ ядаж хэдэн мод тариасай
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top