x

Сайхан Монгол Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе!

Монголын Эдийн Засгийн Чуулган зохион байгуулагдах болсонтой холбоотой сайн муу мэдээ, мэдээлэл гарч эхэлсэн тул би зарим бодлоо хуваалцах нь зүйтэй гэж үзлээ.

2005 оноос эхлэн Монголд иргэний хөдөлгөөн идэвхжиж, улсын хөгжил, нийгэм, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын асуудлаар тодорхой санал дэвшүүлж, тэмцэл өрнүүлсэн билээ. Хэд хэдэн том бизнесийн төлөөлөл тухайн үед санаачилга гарган ярилцаж, өөрийн дуу хоолойг нийгэмд, төр засагт хүргэдэг цомхон бүтэц хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, МҮХАҮТ-ын тухайн үеийн удирдлагатай зөвшилцөн 2007 онд CEO Club буюу Гүйцэтгэх Захирлуудын Клубийг үүсгэн байгуулсан түүхтэй. Яг тэр үед Монголын Бизнесийн Зөвлөл байгуулагдсан нь энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг батална.

Бид Дэлхийн Банктай зөвшилцөн 2008, 2009 онд Монголын Эдийн Засгийн Бодлогын Чуулганыг зохион байгуулахад нь оролцож ажилласан бол 2010 оны эхээр анхдугаар Монголын Эдийн Засгийн Чуулганыг "Бид Чадна" уриан дор амжилттай зохион байгуулж чадсан юм. Тэрхүү чуулганы амжилт нь тухайн үеийн нийгэмд эргэлзээ төрүүлж байсан асуудлаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтдийн төлөөлөл тойрон суун олон түмэндээ нээлттэй мэтгэлцээн өрнүүлж, бие биенээ биш улс орны өмнө тулгараад байгаа асуудлаа хэлэлцэж чадсанд оршдог гэж би үздэг. Энэ хуралд Ерөнхий сайд өөрийн кабинетээ тэргүүлж бүтэн оролцсон бол УИХ-ын дарга үг хэлж, Ерөнхийлөгч хүндэт зочноо урьж авчран бид бүгдийн санал бодлыг сонсож, тойрч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Форум зорилгодоо хүрч чадсан. Бид үүнийг хамтдаа хийж чадсан юм. Үр нөлөө нь зөвхөн Монголоор зогсоогүй-бид олон улсад нэр хүндээ асар хурдтай өсгөж чадсан бөгөөд монголчуудтай хамтарч ажиллаж болох юм байна гэж дэлхий биднийг хүлээн зөвшөөрсөн. Манай эдийн засаг түүхэн дээд өсөлтийг 2011 онд гаргасан. Энэ бол бидний олон жилийн хамтын ажиллагааны бахархалтай үр дүн байсан.

Энэ оны 5 дугаар сарын 21-22-ны өдөр "Хүчээ Нэгтгэе" уриатай Монголын Эдийн Засгийн Чуулган болох гэж байна. Энэ бол Хүрэлсүхийн тэргүүлсэн нэг нас хүрээгүй засгийн бодлогыг олуулаа тойрч хэлэлцэн дараагийн хоёр жилд энэ засгийн үүд хаалгыг нээлттэй байлгаж, эргэх холбоотой ажиллуулах сайхан боломж мөн. Дарга нар зөвхөн ярьж заадаг биш жилдээ нэг ч гэсэн удаа баялгийг бүтээгч иргэдээ бас сонсдог арга хэмжээ болох учиртай. Хүнийг бус асуудлыг хэлэлцдэг хурал бол энэ мөн. Улс төрийг арагш тавьж байгаад бид улсаа, хүнээ яаж хөгжүүлэх тухай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. Энэ бол бидэнд олдож байгаа нэгэн том боломж. Энэ боломжоо бид авах ёстой бөгөөд хувийн амбиц, явцуу эрх ашиг, улс төрийн зөрчлийг энэ арга хэмжээнд оруулахыг зөвшөөрч яавч болохгүй. Бидэнд улстөржилт багадаагүй ээ.


Сайхан Монгол Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе!

Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

Монголын Эдийн Засгийн Форум НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх Захирлуудын Клубийн Ерөнхийлөгч

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top