x

Хувийн хэвшлийн санаачилга ЭДИЙН ЗАСГИЙГ аварна

Эдийн засгийн өсөл­тийг тодорхойлж, татварын орлогын дийлэнх хэсгийг төвлөрүүлдэг хувийн хэвшил амаргүй сорилттой нүүр тулаад байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, бизнесийн идэвх энэ он гарснаас хойш эрс удаашрах болов. Тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбар хүндхэн цохилт амсаад байна. 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өсөхөд үйлчилгээний салбарын тэлэлт голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл дэлхий нийтийг цочроох болсон шинэ төрлийн вирусийн уршгаар бизнес эрхлэгчид хямралтай золгоод байна. Өсөлт бий болгосон салбар үүнд илүү хүчтэй нэрвэгдэх болов.

Энэ утгаараа 2020 онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй гэсэн сөрөг таамаглалууд хөвөрч эхэллээ. Зөвхөн манай улсаар тогтохгүй дэлхийн улс орнууд ч ихээхэн эмзэг байдалд ороод байгаа. Нийт ажлын байрын 70 гаруй хувийг бүрдүүлэх жижиг, дунд бизнесүүд амь тавихын өмнө ирээд буй. Монголын толгой 150 компани эдийн засгийн 90 орчим хувийг бүрдүүлдэг. Хэдий тийм боловч хөдөлмөрийн зах зээлийн гол ажил олгогч жижиг, дундууд байдгаа барахад ойртжээ. 

Зээл, түрээс гээд сар болгоны тулсан дарамт тэднийг амьсгаа авахад улам бэрх болгож байна. Ийм үед ажлын байр хадгалж авч үлдэх, ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлээ төр харж үзэх зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байгааг Мон­голын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий­лөгч О.Амартүвшин онцолсон юм.

Бизнесийн орчин амаргүй байгаа энэ үед татварын төлөх хугацааг нь хойшлуулах, үйл ажиллагаа нь тэнхэртэл төрийн зүгээс илүү уян хатан хандах шаардлага хамгийн их байгааг танхимын тэргүүн тэмдэглэсэн. Зардлаа нөхөх хэмжээний орлогогүй, эргэлтийн хөрөнгө нь гацчихсан, өдрөөс өдөрт өр, зээлийн дарамт, үйл ажиллагааны зардалд хиар цохиулах бизнесүүд үүд хаалгаа барихад ойртоод байна. Ийм үед томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дундаа аврах үүднээс түрээсээ бууруулах, чөлөөлөх, хөнгөлөх оролдлогыг санаачлан авч эхэлсэн нь олны талархал хүлээх болсон.

Хувийн хэвшлийн санаачилга бизнест бага гэлтгүй дэм болж байгааг эндээс харж болох юм. Бөөний болон жижиглэн худалдааны томоохон захууд шил шилээ даран түрээсээ хямдруулж, нөхцөл байдлыг хамтдаа даван туулахаар хичээх болсон нь эдийн засгийн уналт улам уруудах бус одоогийн түвшинд тогтворжих найдлага төрүүлж байгааг цөөнгүй эдийн засагч тодотгосон юм. 

Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн. Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн.

Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Мөнгөний бодлого зөөлрөх нь аж ахуйн нэгжүүдэд боломж төдийгүй саарч буй эдийн засагт сэргэлт аврах дохио гэж эдийн засагч Р.Шинэгэрэл тэмдэглэсэн юм.

Иргэдийн хувьд импортыг дэмжсэн худалдан авалтаас аль болох зайлсхийж, дотоодын бараа, бүтээгдэхүүнээ сонгон үйлчлүүлэх, хэрэглэх нь мөн л хүнд цагийн эдийн засагт бодитой хувь нэмэр билээ. Өөрөөр хэлбэл, ажилтнаа орлоготой байлгаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн худалдан авалтаас эдийн засгийн төлөв хамаарах нь дамжиггүй.

Хөл хорио тогтоосноос үүдэн үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги торгууль ногдуулахгүй байх саналыг МҮХАҮТ дэвшүүлсэн.

Тэрчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар хойшлуулах санал мөн УИХ, Засгийн газар тавиад байгаа. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх танхи­мын зүгээс ЖДҮ­-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэ­рийг нэмэгдүүлэх, Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийд­вэрлэх зэрэг тодорхой саналууд тавьсан. Хувийн хэвшлийн гаргаж тавьсан эдгээр санаачилга эдийн засагт бодит үр дүнг авчирна гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Баялаг бүтээгчид 1.1 сая ажлын байр бий болгож буй. Чөлөөт эдийн засагт шилжсэн 30 жилийн түүхэнд ийм гэнэтийн эрсдэлтэй бид тулгарч байсангүй. Аж ахуйн нэгжүүд ч барьц алдан, эрсдэлээ удирдах боломжийг эрэлхийлж байна. 

Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top