x

Нүүрсний зах зээлийн талаар онлайнаар хуралдав

Коронавирусийн дэгдэлт БНХАУ-д гараад өнгөрч байгаа бол одоо бусад улс орнуудад дэгдэж байна. Энэ нь цаашдаа нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх, улмаар Монгол улсын төсвийн бүрдэл, бизнес, аж ахуйн нэгж, иргэдийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал тулгамдсан сэдэв болж байна.

Ийм учраас Монгол нүүрс ассоциацаас санаачилж Монгол-Хятадын нүүрсний ассоциаци хоорондын мэдээлэл солилцох онлайн хурлыг 2020 оны 3 сарын 26-нд интернетээр зохион байгууллаа.

Видео хуралд Монголын нүүрсний аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын зарим төлөөлөл болон БНХАУ-ын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциаци, Хятадын төмөр замын судалгааны төв болон нүүрсний худалдааны томоохон компаниудын төлөөлөл уригдан оролцсон. Монголын нүүрсний салбарын байгууллагууд нэгдсэн мэдээллийг анхдагч эх үүсвэрээс шууд авдаг байх, бодлого зорилтоо уялдаатай болгоход ийм мэдээлэл солилцох арга хэмжээ чухал ач холбогдолтой ба цаашид уламжлал болгох зорилготой юм.

"КОРОНАВИРУС БА НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ"

Одоогоор Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байна. Бугат, Ухай орчимд коксжих нүүрсний үнэ тонн тутамд Цагаан сарын өмнө 820-830 юань байсан бол одоо 900 юань орчим бага зэрэг болж өсжээ. Монголын нүүрсний нийлүүлэлт зогссон нь энэ бүс нутагт үнэ бага зэрэг өсөх шалтгаан болсон ба БНХАУ-ын дотоодын уурхайнууд нь сэргэж нүүрсээр хангаж байгаа учраас одоо үнэ тогтворжиж байгаа аж.

Нөгөө талаас Таншанд Цагаар сарын өмнөхөөс үнэ бага зэрэг буурч одоогоор 1 тонн нь 152 $ орчим болжээ. Энэ нь далайгаар нийлүүлсэн нүүрсний хэмжээ, тэр дундаа 1, 2-р сард Австралийн нүүрсний нийлүүлэлт нэлээд өссөнтэй холбоотой аж. Далайн эрэг орчмоор нийлүүлэлт сайн байгаа ч эргээд хэрэглээ буурах хандлагатай байна. Энэ байдал оны эхний хагаст хэвээр үргэлжилж 7-р сараас эхлэн нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм байна.

2020 оны хувьд Хятадын нүүрсний импорт өмнөх онуудтай харьцуулбал их хэмжээгээр буурахгүй, оны 2-р хагаст өсөж ойролцоо төвшинд очно гэсэн ерөнхий таамаг байна. Гэхдээ мэдээж коронвирусийн дэлхий даяарх тархалтын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарна.

Монгол Улсын хувьд эхний улирлын нүүрсний экспортоо үндсэндээ алдсан. 4-р сараас нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна.

Энэ хооронд Авсрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байна. Оросын нүүрсний хувьд далайгаар нийлүүлэхээс гадна Манжуурын нутгаар дамжуулан Зүүн Хойд Хятадад нийлүүлж байгаа. Энэ нь Монголын нүүрсний гол зах зээлээс зүүн тийш учраас манай орон зайг хүчтэй булаахгүй гэж харагдаж байгаа хэдий ч нүүрсний экспортоо удаан хугацаагаар зогсоовол Монголын нүүрсний орон зайг Австрали, Орос болон Хятадын дотоодын уурхайнууд нөхөх хандлага байна. Энэ хандлага нэгэнт тогтвол Монгол эдийн засагт алсдаа муу нөлөөтэй.

"ХИЛИЙН БООМТУУД ДЭЭРХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХЯНАЛТ"

Монгол Улсын Засгийн газар короновируст халдвараас (COVID 19) урьдчилан сэргийлэх чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч, түүнийг нь нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүд шуурхай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-д заасан аж ахуйн нэгжид болон жолооч нарт тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, жолооч нарыг эмнэлгийн үзлэгт хамруулах, сэжигтэй тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор гаалийн хяналтын бүс, нүүрс ачиж буулгах талбай, амрах байр, тусдаа хооллох хэсэг, тусгаарлах байруудыг бэлтгэсэн талаар аж ахуйн нэгжүүд мэдэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж бэлтгэл хангагдсан талаар дүгнэж байгаа. Гэсэн хэдий ч нүүрсний тээвэрлэлт эрчимжихгүй, тодорхойгүй хэвээр байна.

Хятадын хувьд халдварт өвчинтэй тэмцэх, хянах, оношлох талаар дотооддоо бүрэн хяналт тогтоосон, одоо дэлхий дахинд энэ өвчин тарж байгаа цаг үед эсрэгээрээ гаднаас, тэр дундаа Америк, Европ, Монголоос ч орж ирэх вий гэж болгоомжилсон хандлагатай болсон тухай мэдээлж байна. БНХАУ-ын Өвөр Монголд гэхэд сүүлийн 20 хоногт шинээр короновирусийн халдвар бүртгэгдээгүй гэнэ.

Монголтой хиллэж байгаа хэсгүүдээр хил дээр маш сайн хяналт хийж байгаа, жолооч нарт машинаас буулгалгүй зөөврийн хоолыг хүргэж, эрүүл мэндийн тест бөглүүлж, халууныг хэмжих зэрэг ажиллагаа явуулж байгаа аж.

Монголын нүүрсийг нийлүүлж буй гол боомтууд дээр хоёр тал аль аль нь болгоомжилсон хандлага байгаа учраас нүүрсний тээвэр нэмэгдэхгүй удаж байна. Хятадын талын худалдан авах аж ахуйн нэгжүүд болон Монголын нүүрсний уурхайнууд бэлэн байдлаа хангасан, хүчин чадал хангалттай байгаа ч төр засгийн хоёр талын яриа хэлэлцээр удаашралтай байна гэсэн дүгнэлтийг аль аль талын аж ахуйн нэгжүүд хийж байна.

"ТӨМӨР ЗАМЫН АЧ ХОЛБОГДОЛ"

Уул уурхайн овор хэмжээ ихтэй түүхий эдийн тээвэрлэлтэд төмөр зам чухал үүрэгтэй. Нэгдүгээрт эдийн засгийн хувьд автотээвэр нь маш өндөр өртөгтэй. Хоёрдугаарт байгаль орчныг сүйтгэж, тоосжилт үүсгэдэг. Гуравдугаарт халдварт өвчин дэгдэх болон бусад онцгой нөхцөл байдлын үед төмөр зам зогсолтгүй ажиллах боломжийг олгодог.

Ийм учраас Хятадын талаас Монголтой хиллэдэг Эрээн, Ганцмод, Мандал, Зүүнхатавч боомтууд бүгд төмөр замаар холбогдсон. Монголоос автомашинаар нийлүүлсэн түүхий эдийг цааш төмөр замаар тээвэрлэж буй. Ховдын Булгантай хиллэдэг Такшакан боомтын хувьд дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд төмөр замаар холбохоор тусгасан байна.

Тухайлбал, Эрээнээр 15 сая тонн, Ганцмодоор 50 сая тонн, Цэхэ боомтоор 30 сая тонн, Мандал боомтоор 30 сая тонн, Зүүнхатавч боомтоор 35 сая тонн нүүрс хүлээн авч төмөр замаар тээвэрлэх техникийн чадамж Хятадын талд байгаа аж. Өөрөөр хэлбэл эдгээр боомтуудын аль нь ч Монголоос нийлүүлэх нүүрсийг хүлээн авах хангалттай хүчин чадал байна.

Монгол Улс аль чиглэлийн төмөр замаа эхэлж барих нь манай дотоод асуудал. Гэхдээ эдийн засгийн утгаараа Таван Толгой – Зүүн Баян – Сайншанд чиглэлээс илүүтэй Таван Толгой – Гашуун Сухайт, Нарийн Сухайт – Цэхэ чиглэл нь илүү үр ашигтай нь дамжиггүй. Аль ч утгаараа, аль ч чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх шаардлага нэн тулгамдаж байна. Төмөр зам барьснаар эдийн засаг, байгаль орчин, эрүүл ахуйн ач холбогдолтойгоос гадна эцэс төгсгөлгүй ярьдаг Япон, Солонгос зэрэг гуравдагч улс руу нүүрс экспортлох боломж илүү бодитой болох юм. Монголын талаас төмөр замаа холбож чадвал Хятадын төмөр замыг ашиглаад далайн боомт хүрэх боломж байна.

ДҮГНЭЛТ

  • Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлогоо нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

  • Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд бэлэн байдлаа хангасан. Цаашид хэрхэх нь төр засгийн шийдвэр, хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээс хамаарна.

  • Австрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөж Монголын орон зайг эзлэхээс бид сэргийлэх шаардлага үүсэж байна.

  • Хятадын төмөр замын хүчин чадал сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Монголын тал төмөр замаа байгуулж чадвал нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойгоос гадна гуравдагч улсын зах зээлд нэвтрэх боломж бүрэхээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top