x

Ерөнхий сайд шиг бай!

“Эмч нар цалингаа нэмүүлэхийн тулд үсээ хусуулж тэмцлээ” гэсэн мэдээний дор “Эмч нар шиг баян хүмүүс хаана байна, алхам тутамдаа хахууль авдаг шүү дээ”, “Чамлахаар чанга атга, цаана чинь огт цалингүй ажиллаж байгаа хүмүүс зөндөө бий”, эсвэл “Үсээ хуссан болгоны цалинг нэмэх үү? Хүн эмчилж чадахгүй байж худлаа их зантай эмч нэртнүүд” гэх мэт сэтгэгдлийг хараад үнэндээ л гутав. Монголд “авлигачин биш” хүн нэг ч байхгүй аж.

Яг үнэндээ бол төрийн албан хаагч нар дотор эмч, багш нар шиг цалин багатай, цаг наргүй ажилтай хүмүүс байхгүй. Үсээ хусуулсан зэрэг нь хэтийдсэн мэт харагдаж байвч өмнөх Засгийн газрын үеэс тавьсан шаардлага нь хүний чихэнд хүрэхгүй болохоор юу эсийг хийх. Эмч, сувилагчдын, багшийн цалин, ажлын орчин нөхцөл ямар вэ? гэдгийг хүүхэд нь сургуульд сурдаг, эсвэл нэг удаа ч болтугай эмнэлэгт хэвтэж, хүн сахиж үзсэн хүн бүр л мэднэ. Гэсэн хэрнээ өмнөөс нь дуугардаг нэг ч хүн байдаггүй нь харамсалтай.

Арав төгссөн ангийнхантайгаа хорин жилийн дараа уулзаад хүүхэд насаа дурсацгаав. Гэрийн даалгаврыг нь хийлгэх гээд зуныхаа амбаарт түгжиж байсан бага ангийн багш, хичээлээ хийсэнгүй гэж ангид нь хориод орой болтол хамт суусан дунд ангийн багш нараа хамгийн их дурсдаг юм байна. “Бидэнд хамгийн их хайртай хүмүүс хатуу гартай багш нар маань байжээ” гэж. Одоогийн багш нараас тийм зүйл шаардах аргагүй. 40-50 хүүхэдтэй толгойгоо эргэтэл хэрүүл хийж байгаад харьж байгаа хүнээс өөр юу шаардах юм. Ар гэрт нь үр хүүхэд нь гэдэс хоосон байвал хэнийг хүний хүүхдийн төлөө нойроо хас, нервээ үхүүл гэх юм. Ядаж байхад ихэнх нь айлын эрх хүүхдүүд. Үг хэлбэл уйлна, гомдоно. Аягүйдвэл эцэг эх нь өмөөрнө, хэрэлдэнэ. Ийм л нөхцөлд багш нар ажилладаг. “Хүүхэд шуугисан их өргөөний” тэр эзэд чинь үргэлж цэцэг, навч, алга ташилтаар бялхаж байдаггүй юм. Тийм багш нарт “Хүүхдийг минь сургасангүй” гэж хэлье гэхнээ ч хэл гацна.

Эмч нар ч гэсэн ялгаагүй. Өвдөж зовохоороо “хадаг самбай” болоод гүйдэг хэрнээ харьж ирээд “Тэр эмчид тэдэн төгрөг өглөө. Мөнгөгүй хүн бол үхэхээс өөр зам алга аа” гэж томорно. Яг үнэндээ “Тэдэн төгрөг өгөхгүй бол таныг эмчлэхгүй” гэж хэлээд суудаг эмч гэж байхгүй, лав өнөө цагт. Өмнө ямар байсныг мэдэхгүй. Өдөр шөнөгүй хүний амь, эрүүл энхийн манаанд зогсоод сардаа 700.000 төгрөгийн цалинтай (дундаж цалин 767.000, улсын дунджаас 18-19 хувиар бага) улсыг харахад л өмнөөс нь өмөрнө. Асрагч, сувилагч нарын цалин бол бүр ч бага. 24 цагаар ээлжинд гарч цагийн тариа шахаж байгаа сувилагч нарыг хатгасан зүүнийх нь тоог сарын цалинтай нь харьцуулбал уйлмаар юм болно. Гэтэл тэр хатгасан зүү нэг бүрийн ард хүний амь нас, эрүүл мэндийн эрсдэл бий.

Тиймээс өвдсөн зовсон болгон эмч, сувилагчдын араас гүйдэг. Ядарсан нь аяга цайгаа бариад, чадарсан нь дугтуйтай мөнгө бариад очдог ч байх. Хэрвээ эмч эмнэлгийн ажилтнуудын цалин өнөөдрийнхөөсөө ядаж хоёр дахин их байсан бол “Чи миний татварын мөнгөөр цалинжиж байгаа шүү, нөхөөр” гээд гараа эвхээд хэвтэж байна биз дээ.

Эмч болгон хувьдаа эмнэлэгтэй биш. Амьдралаа залгуулахын тулд зарим нь ажлын цагаа эртхэн дуусгаад хувийн эмнэлэг рүү гүйж хөлсөөр ажиллаж ч байгаа. Тэгээд энэ бүхний буруу эмчид байна уу, эсвэл төрд үү? Тэдний цаана хоногийн 24 цагийн талаас илүүг нь өвчтөнүүдтэй өнгөрүүлдэг сувилагч, асрагч нар гэж бий.  

Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр аль жилийн өмнө жагссан. Ц.Цогцэцэг сайд “Цалинг шат дараатай нэмнэ” гэж амлаад зөвхөн сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгохоор шийдвэрлэсэн байдаг. Одоо жил өнгөрөхөд юу өөрчлөгдөв. У.Хүрэлүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газраас юугаараа илүү гарав? Сая эмч нар суулт зарлаад, салбараараа ажил хаяна гэж байхад Засгийн газрын тэргүүн нь зөрөөд Сэлэнгэ явчих жишээтэй. Ингээд болоогүй, хажуудаа бас нэг өөртэйгээ адилхан юм дагуулчихсан “Эр зориг, нинжин сэтгэл хоёр хур дагуулж Сэлэнгэд ирлээ” гэсэн шүү хөгийн юм сэтгэж, олон нийтийн сүлжээгээр маазраад явж байх жишээтэй. Ийм засагтай үсээ хусуулж байтугай тэмцэх хэрэгтэй. Цалин гэдэг чинь цалин биш, идэх хоол, өмсөх хувцас, орон байр, бүх юм нь. Хоолыг нь хасч, мөрийг нь нүцлэчихээд “Ажлаа хийсэнгүй” гэх нь тэгээд шударга уу? Хүнээ хөгжүүлсэн, хүнээ хамгаалсан, хүнээ боловсролтой болгосон улс хөгжлөө гэж дуулснаас биш, байшин барьж, будаг шохой зуураад улсаа хөгжүүлсэн гэж сонсоогүй. Эрүүл мэнд, боловсролын салбарт ужиг болсон энэ асуудлын дэргэд У.Хүрэлсүхийн яриад яваа сургууль, цэцэрлэгийн цоорхой бөглөх чинь дээхэн үед нэгдлийн дарга л хийчихдэг байсан ажил. Ерөнхий сайд юм бол Ерөнхий сайд шиг бай!

Үүнээс илүү элэг уушиг сагсаймаар зүйл гэвэл эмч нар цалингаа нэхээд гадаа цементэн дээр сууж байхад АН-ын дарга “Монголоо сонсоё” аян зарлаад 21 аймаг 330 суманд хүрнэ гэв. Хажууд нь талбай дээр хашгирч байгаа иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байгаа “чих” хаа байсан 1000 км-ын цаана байгаа малчдын үгийг сонслоо юу? Амьдралаас, ард иргэдээсээ хэр хол тасарсан бэ гэдгээр АН нь МАН-тайгаа уралдаж байна. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан нам эрх мэдэлдээ сохроод энгийн амьдралаас тасарсан байлаа гэхэд хоёр жил сөрөг хүчин хийсэн АН хэнтэй амь нийлж яваад одоо газар бууж байгаа хэрэг вэ? Мэнэртлээ гадаа сууж, цөхөртлөө хүлээсэн улсыг МАН-ын байр луу турхирчихаад (АН-ын гишүүд, МоАХ-ын дарга нар нүүрээ нуугаад тэнд юу хийж яваа юм) араар нь жуумалзаж суухын оронд урд нь гараад тэмцэх ёстой биш үү? Улс төрийн сөрөг хүчин тийм л байдаг. Сөхөрсөн, хохирсон болгоныг өмгөөлж босдог. Харин АН юу хийчихэв?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (107.170.64.37)
    Emch nar yaaj ajilladag bileedee. Orxoor l neex yrwagnasan neex amnaasaa ug ee unagaaj ydaad l deerees ni yuuch medexgvi. Xarin sain yum bishvv zaluu chadwarlag xvmvvst bolomj garch irj baina
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top