x

Олимп хойшилсон шийдвэрийн ТУСГАЛ

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэн жилээр хойшилчихлоо. МҮОХ ч уг шийдвэрийг дэмжин хүлээн авав. Тэгэхээс аргагүй юм. Дэлхий нийтээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэсэн сонголт бий болоод байгаа цаг үе л дээ.

Олимпод ирэх байсан 206 орны 11 мянган тамирчин сэтгэл гонсгор байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Монголчууд ч гэсэн бусдын адил олимп хойшиллоо гэсэн үгэнд үл итгэх хандлагатай байсан. Манай тамирчид анх олимпод оролцсоноос хойш 56 дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн жилүүдэд олимп бүхнээс л нэг шинэ мэдээ сонсдог болсон. Тэгвэл энэ жил үгүй нь ээ.

Баг, тамирчдын хувьд олимп хойшилсон мэдээг 100 хувь таатай хүлээж аваагүй шүү дээ. Учир нь зарим тамирчин олимпийн тухай урьдын дүр зурагаа сэргээн бодож нойроо хугаслан байсан бол анх удаа оролцох гээд дэрвэж буй нь бас цөөнгүй бий. Ийм болохоор тамирчин бүрт янз бүрээр л тусч буй. Энэ дотроос бөхийн төрлийнх­ний тухай зарим жи­шээг хэлмээр байна л даа. Спор­­тын мэр­гэ­­жил­тэн, хашир дасгал­жуу­лагч нар:

Яг амжилт гаргахаар бие бялдрын цикль нь энэ үед таарсан тамирчид байна. Тэр дотор бөхийн төрөлд цойлох үе нь хэтэрсэн нь ч бас бий. Тэдэнд энэ жил олимп болохгүй гэдэг хүнд цохилт авчирч байна. Харин бэлтгэл нь ханах хараахан болоогүй залуу тамирчдад бол ашигтай мэт байх болов уу гэж ярьж байна. Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа гэхэд шавийнхаа өмнөөс толгойгоо барьж сууна.

Тэр шавь нь дэлхийн аварга жүдоч, гавьяат тамирчин М.Уранцэцэг. Түүнд оролцоогүй тэмцээн, аваагүй медаль бараг байхгүй. Тиймдээ ч тэр тив, дэлхийн чанартай тэмцээн хамгийн олон медальтайгаар гаригийн тамирчдыг манлайлж Гиннесийн номд бичигдсэн гайхамшигтай тамирчин. Чухам л энэ жил түүнд ганц дутуугаа гүйцээж олимпоос медаль авах зорилго байсан. Тамирчны хувьд амжилт гаргах цикль үе нь ч энэ жил. Багшийнх нь үгийн утга ийм. Өөрөө ч “Би Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш тавьсан” гэж хэлж байсан удаа бий.

Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа байна. Бас л нэг үе буураад байсан бэлтгэлийн цикль нь энэ жил тун өсгөлөнгүй байгаа гэх. Харамсалтай нь олимп хойшилчихдог. Чөлөөт бөхийн хувьд хоёрхон хүн олимпийн эрхээ аваад байсан.

Түүний нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг. Тэр энэ жил олимп болсон бол урьд нь авсан медалийнхаа өнгийг хувиргахыг эрмэлзэж байв. Гэтэл дахиад нэг жил олимпийг хүлээх л болчихлоо. Хэцүү гэхэд ч хаашаа юм. Олон жил барилдлаа гэдэг нэг хэрэг. Харин бэлтгэл чамбай байх нас юу билээ. Ийм үгийг дасгалжуулагчид нь хэлж байгаа юм.

Мөн өмнөх олимпод медалийн оосроос атгаад алдсан тамирчин бол чөлөөтийн улсын шигшээгийн нүүрийг олон жил тахалж яваа Г.Мандахнаран гавьяат. Тэр өмнөх олимпод барилдахдаа ердөө нэг минут л сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадсан бол медальтан болчих байсан хүн. Нас жаахан орой болж яваа ч энэ жил даагаа нэхье гэсэн бодол түүнд байсан л байх. Уг нь Г.Мандахнаран, хүсэл зорилгодоо үнэнч, өөрийнхөө аль байгааг шавхаж барилддаг онцлогтой тамирчин. Тиймдээ дэлхийн аваргын хошой медальтан болсон. Энэ мэтээр зарим тамирчинд нэг жилийн хүлээлт амаргүй байж магадгүй юм.

Харин жүдочдоос Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар О.Ууганбаатар, Л.Сосорбарам, Б.Ганхайч, О.Цэцэнцэнгэл болоод чөлөөтөөс дэлхийн аварга С.Цэрэнчимэдээс эхлээд Т.Түвшинтулга, Л.Лхагвагэрэл, Б.Шоовдор, Х.Болортуяа мэтийн эр бяр нь ид жагсаж яваа залууст бол олимп энэ жил үү, хойтон уу гэдэг асуудал биш биз ээ. Ямартай ч аюулт өвчнийг дэлхий нийтээр ялан дийлж булшлаад амар амгалан үе ирсэн тэр сайхан өдрийг л хүлээх нь ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top