x

1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулав

Энгийнээр хувьцаа нь хуваасан цаас гэж тодорхойлогддог. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна.  

Аяны хүрээнд иргэдэд тэр дундаа хувьцаа эзэмшигч иргэдэд зориулж сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох, сургалтыг энэ сарын 29, 30-ны өдөр Дархан суманд зохион байгуулах аж.

21 аймагт хүрч ажиллах энэхүү уулзалт сургалтаар хувьцааны зөв ойлголт мэдээллийг хүргэж 1072 ширхэг хувьцааг иргэд зарах биш өвлүүлдэг, цаашлаад ногдол ашиг хүртдэг, хувьцааны талаарх  үнэ цэнийг мэдэхэд чиглэгдсэн  аян юм.

Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт, судалгаанаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эхний өдрийн сургалтыг найман хэсэгт зохион байгуулсан юм. Тодруулбал төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, оюутан залуучуудад мэдээлэл өгсөн. Тэдгээр иргэдээр дамжуулан гэр бүл, найз нөхөд нь хувьцааны талаар үнэн бодит, зөв мэдээллийг авах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хоёрдахь зах зээлд гаргах, бүртгэлийг дуусгах чиглэлийн дагуу хийж буй ажил ажээ. Мөн ажлынхаа үр дүнг 12 дугаар сарын эхэнд Засгийн газарт танилцуулна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал Ц.Амартүвшин мэдээлэв.

Харин Орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг 1800-1072 дугаарт холбогдон авч болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top