x

АН-ын мэдэгдэл байгаа оносонгүй юу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорьсноос хойш долоо хоног дээр буюу өчигдөр шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг сунгавн Түүний өмгөөлөгч түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан авч шүүх “М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Харин цагдан хориог сунгах болсон үндэслэлээ тайлбарласангүй.

Өмнөх удаа цагдан хорих шийдвэрийг гаргахдаа прокрорын гаргасан шаардлагаар “олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй” гэдгийг үндэслэл болгосон тухай мэдээлсэн. Нэгд хуульд ийм үндэслэл байдаггүй. Хоёрт шүүх, прокурор хоёртой хуулийн үндэслэл ярих шаардлага ч байхгүй болсон юм байна.

Уг нь одоогоос долоо хоногийн өмнө “хүний жам ёсны эрхэнд халдсан энэ үйлдэлтэй шийдвэртэй тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдсэн” авч нөгөө хоёр нь хуцсан чинээ тоож үзсэнгүй дээ. АН-ын улам л хүчгүй харагдуулж байна. Хийсэн мэдэгдэл нь ч байгаа оносонгүй бололтой. Ганц том дуугараад нам болов.

Уг мэдэгдэлд “Эрх баригч нам өөрсдийн ЖДҮ-чид, 60 тэрумынхны гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд АН-ын гишүүдийг намнаж байна” гэх утгатай эсэргүүцэл бичсэн байна лээ. Тэр нь ч гэсэн хаяг андуурч, хаалга өшиглөсөн хэрэг болов. Үнэн хэрэгтээ шүүхийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч болонгуутаа л шууд прокурорын байгууллага дээр давхиж очоод 170 хуудас материал гардуулж “Тавантолгойн гэрээг шалга. Улсаа зарчихсан байна” гэж үүрэг өгөөд явсан. Тэр дагуу нь прокурорын байгууллага ажиллагаа явуулаад өнөөдөр ийм үр дүнд хүрч байгаа юм.

Өнөөдөр шүүх, прокуроруудыг ҮАБЗ-ийн гурван гишүүн /хуульд орсон өөрчлөлтөөр/ удирдаж байгаа мэт харагдаж байгаа боловч зөвлөлийн дарга нь Х.Баттулга. Тэглээ гээд АН хүрэх газаргүй болсон гэсэн үг биш. Ядаж л энэ хэрэг дээр ажилласан, яллах дүгнэлт гаргасан прокурорын асуудлаар дээд шатных нь прокурорт гомдол гаргаж, мөн шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд нь мэдэгдэж, шалгуулж болох л байлаа. Эсэргүүцэн тэмцэх олон л арга байлаа. Соошл хэрэглэгчид хүрртэл "FreeEnkhsaihan"-аар давалгаалж байхад АН арай л арчаагүй харагдаж байна.

Тугаа шатаачихаад дайнд орлоо гэдэг шиг хамаг л өнгөтэй өөдтэйгээ намаасаа хасч, бие даалгачихаад сонгуульд орж байгаа АН-аас ялах хүсэл ч харагдахгүй байна. С.Баярцогтыг, Н.Алтанхуягийг гэмт хэрэгт шалгаж эхэллээ гэнгүүт нь намаасаа хассан. Тэглээ гээд С.Эрдэнэ гоё харагдсан удаагүй. Соц нийгмийн үед Ху нам "эхнэрээсээ салсан" гээд намаас хөөдөг байсан шиг л юм болсон. Ардчилсан намд бол зохимжгүй л юм билээ. Ядаж л шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа.

Сануулахад өчигдөр шүүх бас нэг асуудлаар шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн асуудлаар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал болж, “Э.Бат-Үүл нь Х.Баттулгыг гүтгэсэн нь тогтоогдож байх боловч, хуульд өөрчлөлт орсон тул хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Өмнө Зөрчлийн хуульд байсан “Гүтгэх” заалт Эрүүгийн хуульд орсон тул ял, хариуцлагаас чөлөөлсөн гэсэн үг. Хэдий хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч гэлээ Э.Бат-Үүл бас л ялагдал хүлээсэн гэсэн үг.

Нэг үгээр ардчиллын лидерүүдийг нэг нэгээр нь намнах, үг хэлэх, үзэл бодлыг нь хаагдуулах ажиллагаа хуулийн байгууллагуудаар дамжин хийгдэж, улс төрийн хоригдол болох тал руугаа явж байна. Гэхдээ үүний буруутанг АН холоос биш, ойроос хайх цаг ирж. Ядаж л өөрсдийн өсгөж бойжуулж, гаргаж ирсэн Ерөнхийлөгчдөө үг хэлж сурья.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.9.46.142)
    Battulga gej hun chanargui amitan umaa henii huchind ene suudald suusan gej bodoj bn an in huchind garchihaad dald orvol taarna chi buugaal heregten shuu
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top