x

Ил тод байх нь гэмт хэрэг үү?

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлж, 100 саяын дэнчингээ төлсөн нөхдийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ  уг мэдээллийг баталгаажуулж, "АН-д 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.

Мөн тус намаас нэр дэвшихээр тойргоо тогтоод байгаа зарим гишүүдээс нь тодруулахад "АТГ-аас дуудаж асуусан нь үнэн" гэв.

Сануулахад, АН-ын ҮБХ хороо өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авах замаар сонгуулийн санхүүжилтээ босгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болсон. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчин төлсөн хүн бүр сонгуульд нэр дэвших баталгаа өгөөгүй.

Одоогоор 150 гаруй горилогч нэр дэвшихээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө төлсөн гэх бөгөөд нэр дэвшүүлэх асуудлаар эцсийн шийдвэрийг Нэр дэвшүүлэх комисс гаргаж,  Үндэсний бодлогын хороо батламжлах ёстой. Энэ ажиллагаа хуульд заасны дагаа энэ сарын 10-16-ны хооронд явагдана. Үүний дараа АН-аас хэн хэн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. 

Дашрамд сануулахад АТГ нь иргэд, байгууллагын гаргасан гаргасан мэдээллийн мөрөөр шалгалт явуулдаг. Харин АН-ын дэнчингийн 100 саяын асуудлаар хэн, ямар учраас гомдол гаргасан талаар мэдээлээгүй байна. Мөн хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуулийн зардлаа босгохоор хандив авч болох ч энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа боломжтой. Харин улс төрийн намын санхүүжилтийн талаар нарийн тодорхойлсон зохицуулалт байхгүй. 

Тиймээс АТГ АН-ын 100 саяын дэнчинг хуулийн ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн нь бас тодорхойгүй байна. Ямартай ч өмнө 2016 оны сонгуулиар МАН-аас зохион байгуулсан 60 тэрбумын сүлжээтэй адилтгах үзэх лав боломжгүй юм. Хэдийгээр нэр дэвших хүсэлтэй ч 100 саяа төлж чадаагүй, эсвэл 100 саяа төлсөн ч нэр дэвшиж чадалгүй үлдсэн хүмүүст шударга бус санагдаж болох ч энэ бол нам доторх хэрүүл. Өнгөрсөн цагт үлдсэн гэсэн үг. 

Асуудлын гол нь өнгөрсөн гучаад жилийн хугацаанд сонгуульд оролцсон улс төрийн намуудаас сонгуулийнхаа санхүүжилтийг ил тод зарласан нь АН анхных нь болж байгаа. Одооноос гишүүд нь "Биднээс авсан 15 тэрбум төгрөгийг хааш нь, юунд зарцуулнаа ил тод тайлагнах ёстой" гэдэг шаардлагыг урьдчилаад тавиад эхэлчихсэн шүү дээ. 

Б.ЗАЯА 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top