x

"1 сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан"

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас даваа гариг бүрийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй ногдол ашиг олгох ажлын талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өгөв.

Тус компани 1 сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд өнгөрсөн долоо хоногт байршуулжээ. Үүнээс бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 425 мянган иргэний ногдол ашгийг өнөөдөр олгоход бэлэн байгаа ч иргэдийн мэдээллийг тулгах ажил багагүй хугацаа шаардаж байгаа аж. 

М.Амарбаяр: "Ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор компанийн ТУЗ шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байгаа ч 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбосон байна. Тэдгээр иргэдийн болон дансаа нээлгэсэн ч ҮЦТХТ-д мэдээлэл нь хараахан ирээгүй байгаа 193 мянган иргэн зэрэг 1 сая орчим иргэний ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан. Нийт хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил хугацаа шаардаж байна. Ногдол ашиг тараах ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компаниас гадна хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа учир холбогдох байгууллагууд иргэдийн мэдээлэлд тулгалт хийж байна" гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн байгаа бөгөөд үүнээс 1 сая 718 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэж, 425 мянган иргэн банкны дансаа баталгаажуулжээ.

Хувьцааны дансаа банкны данстайгаа холбож баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И-баримт аппликейшн хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байна. Тиймээс И-баримт аппликэйшнээр НӨАТ-ын буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top