x

Парникний ургамал шиг манай улстөрчид

Оны өмнө нэг элгийн юм болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж авсангүй. Түүний ажлын туршлагыг Ерөнхийлөгч үнэлж цэгнээд “Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх чадваргүй” гэж үзсэн юм байх. Үүнээс болоод соошлаар нэг уй гашуу. Ийм ч мундаг дипломат, тийм ч том улстөрчийг ажлыг туршлагагүй гэхдээ яахав дээ... гээд л. Тэгж яривал танай Аса чинь ямар туршлагатай болоод... гэх мэтчилэн.

Сайд асан, дэд сайд гуайн намтрыг уншаад үзвэл яах аргагүй социализмын сүүлчийн бүтээгдэхүүн, Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэсэн сүүлчийн дипломат болж таарав. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн төдийгүй ардчиллын эхний жилүүдэд Гадаад яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Энэтхэг улс дахь манай ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн хэвшил рүү орж, 2000 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш тасралтгүй 18 жил МАН (МАХН)-ын үйл хэрэгт “морь нохой” мэт зүтгэжээ. Түүний хийсэн хамгийн том мэдэгдэл нь 2005 онд МАХН-ын генсек байхдаа авлигын хэргээр шалгагдаж байсан “гаалийн” хэмээх Х.Баатарын хэрэг дээр “ГЕГ-ын дарга нь Х.Баатар нь МАХН-ын сонгуульд 100 сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн болно” гэдэг баталгааг бичгээр гаргаж өгсөн явдал байв. Энэ явдал түүнийг улс төрд тамгалсан. 2007 он хүртэл Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, БСШУ-ы сайдаар томилогдсон. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаа.

Харин нөгөө өнцгөөс харвал, сүүлийн 10 гаруй жилд Монголын дипломат албыг дандаа улстөрчдөөр хөл залгуулж ирлээ. Огцорсон, дампуурсан, орон шоронгоос зугтсан нөхдийн орогнох газар шахуу болчихоод байгаа. Сүүлийнх Б.Хурцын нь жишээ. Арай мэргэжлийн гэхээр нь Ё.Отгонбаяр байж магадгүй.

Тиймээс Ерөнхийлөгч хүсвэл, Засгийн газар хүлээн зөвшөөрвөл дипломат албыг улс төрөөс салгах цаг хэдийн болсон. Улс төрд явбал явсан шиг яваад, зайлвал зайлсан шиг зайлаад, зайгаа тавиад өгдөг соёлд манай улстөрчид суралцмаар байна. Тэгэхгүй нам нь ялагдахаар усанд хаясан чулуу шиг алга болчихоод ялахаар ёс юм шиг шавж ирээд болсон болоогүй заавал нэг албан тушаалаас зүүгддэг нөхөд энэ хоёр намд дэндүү олон. АН-ын Т.Ариунсан л гэхэд Татварын даргаас Тагнуулын дарга хүртэл явсан. МАН-ын Р.Содхүү байна. Уг нь сумын сургуулийн багш, САА-ын нягтлан бодогч л байсан юм билээ. Хоёр удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд яваагүй газар, хийгээгүй дарга байхгүй. Очсон газар болгон нь дампуураад байхад л мань хүн ичих ч үгүй “Монголын төр намайг ашигладаг” гэж юу яана. Д.Сугар гэж бас нэг нөхөр бий... Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байдаг, манай хэдэн дарга л бахь байдгаараа. Парникны ургамал шиг хаана ая тухтай, биеэ оторлочихоор бэлэн зэлэн юм байна тэнд очоод бөгсөө шигтгэчихдэг. Тэндээс нь суга татаад хаячихвал шууд амь тавих нь л дээ. Монголын төр тэдэнд ямар гай тарьсан болохоор, эсвэл тэд ямар гавьяа байгуулсан болохоороо ингэж амьдардгийг чөтгөр бүү мэд. Хэрэвзээ намдаа тэгж их гавьяа байгуулсан бол нам нь л тэр хүнээ өөд татаж, хөшөө дурсгалыг мөнхөлмөөр. Төрийн ажил, албаар дэнчин тавьж байхаар.

Уг нь Ё.Отгонбаярыг улс төрд олон жил явсан гэдэг утгаараа их биш гэхэд бага зэргийн бол хат суусан хүн гэж итгэж явлаа. Гэтэл Ерөнхийлөгч өөрийг нь “чадваргүй” гэсний төлөө бэлэг эрхтнийхээ уртыг жиргэж “чалхаа” гайхуулсныг харахад бас л эрүүл гэж итгэхэд бэрх болчихсон хүн аж. Уг хүнийх нь араншин уу, өмнөх УИХ-ын үед эхнэрийг нь АТГ-ынхан хорьсон барьснаас үлдсэн оёг уу?

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top