x

"Муу нь муудаа, муна гадсандаа" эрэлхүү Монгол

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш тав хоног өнгөрөв. Ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр өглөө СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авчээ.

Баасан гаригийн орой УИХ-д бие даагчид болон улс төрийн жижиг намууд /”Та бидний эвсэл”-д багтсан МАХН, МУНН, ИЗНН/ Төрийн ордны гадна цуглаж, “эрх баригч нам саналын луйвар хийв” хэмээн буруутгаснаар зарим тойрог, сонгуулийн хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийлээ. Харамсалтай нь саналын хайрцгаас гарсан дүн, сонгуулийн шөнө гарсан дүнтэй бараг л мөргөж байгаа бололтой.

Гэсэн ч СЕХ-ноос танилцуулсан дүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн тооноос яагаад зөрсөн тухай /нэг тойрогт 2-3 нэр дэвшигч өрсөлдөж, нэг сонгогч мөн тооны санал өгч байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байгаа/ хэн ч ямар ч хариу өгсөнгүй. Гагцхүү СЕХ-ны 24-ний шөнө танилцуулсан дүн хяналтын тооллоготой бараг л тохирсон буюу сонгуулийн дүнд нөлөөлөхөөргүй байгаа тухай л мэдээлэгдэж байна.

Нөгөө талаас  өнгөрсөн тав хоногийн турш соошл хэрэглэгчид буюу олон нийтийн сүлжээгээр ялсан намыг өмөөрөх, ялагдсан намуудыг доромжлох, доош хийх ажиллагаа маш хүчтэй явлаа. Тэр дундаа манай хэвлэл мэдээллийнхэн, мэргэжил нэгт нөхөд маань энэ ажилд оройлсон оролцсон явдал хамгийн их гайхал төрүүлэв. Муу муудаа, муна гадсандаа эрэлхүү гэдэг л болж байна.

Дүгнэхэд энэ удаагийн сонгуулиар МАН хэвлэл мэдээллийнхнийг маш өргөн фронтоор ажиллуулсан юм байна. Төлсөн мөнгө нь сонгууль дуустал төдийгүй сонгуулиас хойш ч гэсэн хангалттай байсан бололтой. Тэгвэл ирэх дөрвөн жил манай сэтгүүлчид юу ярьж, юу бичих болж байна даа?

Баасан гаригийн орой TV9 телевизээр “Хамаг олны сонголт уу, хар машины луйвар уу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, АН-аас Хэнтай аймагт нэр дэвшсэн Э.Бат-Үүл, бие даагч С.Мөнхчулуун нар оролцжээ. Нэвтрүүлгийн төгсгөлд нөхөд СЕХ болон МАН-ын даргад телевизийн эфирээр дамжуулан шаардлагаа хэлэх болов.

Тэгсэн ШИНЭ намын дарга Ж.Батзандан “У.Хүрэлсүхтэй бид олон зүйл дээр хамтарч ажилласан. Шударга хүн гэж боддог. Энэ удаагийн сонгуулийн луйврыг У.Хүрэлсүх хийгээгүй байх аа. СЕХ, хар машины серверийг хариуцаж байгаа нэг нөхөр л хийчихлээ. Тэр нөхөртөө яаралтай хариуцлага тооцож, арга хэмжээ аваарай” хэмээн У.Хүрэлсүхэд дамжуулав. Саналын луйвар болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн авч үүнийг У.Хүрэлсүхтэй холбоогүй гэж үзэв. Залбирахад, мань хүний ээлжит “долоолт” МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүрсэн л байгаасай.

Харамсалтай нь энэ өдөр улс төрийн намууд болон бие даагчдын СЕХ, эрх баригч намд хүргүүлсэн шаардлагын талаар нэг ч телевиз мэдээлсэнгүй, мэдээж TV9-өөс бусад нь. 25-р суваг телевизээр “УИХ-ын шинэ гишүүдийг хурдан тангаргийг нь өргүүлж, ажилд нь оруулмаар байна” гэсэн үгийг өдөржин гудамжаар явж иргэдээр хэлүүлсэн бол, МҮОНТВ СЕХ-наас зарласан дүнг л дахин давтан үзүүлж өнжив. Манай нийгэм жинхэнээсээ “манкүүрт боол” болжээ.

Тордайн Ганболд гэдэг нөхрийг би лав УИХ-д заавал суух ёстой хүн, зөв шударга бизнесмэн гэж хэлэхгүй. Гэхдээ тэглээ гээд тэр хүний төлөө өгсөн сонгогчдын саналыг луйвардаж болохгүй. Н.Энхбаяр гэдэг хүний улс төрийн карьер хэзээ хэдэн онд дууссан нь хамаагүй ч "Санал хураалт хуудуутай боллоо, дахин сонгууль явуулья" гэснийх нь төлөө "Үхээсэй, хатаасай" гэж ерөөгөөд байж болохгүй.

Яагаад гэвэл тэр хүмүүсийн хийж буй тэмцэл нь тэдний төлөө саналаа өгсөн жирийн иргэд, сонгогчдын ч гэсэн эрх ашиг учраас тэр. Хэн ярьж байна вэ? гэдгээс илүү юу ярьж байгааг нь сонсох учиртай юм. Гэтэл манайхан хийсэн хэргийг нь биш хүнийг нь ялладаг ард түмэн аж. Тиймээс л ЖДҮ идсэн нам ямар аргаар 62 суудал авч чадав? гэж эргэлзэхийн оронд "Н.Энхбаяр үхээсэй", "Э.Бат-Үүл зайлаасай". Ийм сонгогчтой байхад эрүүл саруул өрсөлдөөн, шударга сонгуулийн тухай мөрөөдөөд ч яах юм...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top