x

Л.Гүндалайгийн мэдэгдэл ба С.Баярцогтын хэрэг

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай өчигдөр /2020.07.19/ Хөвсгөл нуурын эрэг дээрээс лайв хийж, манай хууль, хүчний байгууллагад нүүрлээд буй бас нэг аюулт “тахалын” талаар нийтэд дэлгэжээ. Тэрээр гадаадад суугаа монгол иргэдээ яаралтай татан авахыг УОК-оос шаардаж, мөн ЭМЯ, ХӨСҮТ-өөс ковидтой хийж буй тэмцэл нь хий хоосон попрол, улс төрийн гал унтраах ажиллагаа хэмээн нэрлэв. Мөн дээрх мэдэгдлүүдийг хийснийхээ төлөө эрүүгийн элементүүдийн дарамт шахалтад өртөөд буйгаа мэдээлж, үүний араас ЭЦГ, АТГ-ын нөхдүүд яаралтай хөдөлж арга хэмжээ авахыг шаардлаа.

Энэхүү дарамт шахалт нь ХӨСҮТ-ийн дарга “порчик” хочит Д.Нямхүүгийн захиалгаар явуулж байгаа үйл ажиллагаа хэмээн нэрлэлээ. Мөн энэ асуудлаар хууль, хүчний байгууллагад гаргасан гомдлоо Л.Гүндалай өөрийн пэйж хуудсанд тавьсан байна. Кулак, Ландага /2000-аад онд Ландага хочит Батцэнгэл гэж алдартай рецетив Монголын бизнесмэнүүдийг айлгадаг байв/ хочит этгээдүүд түүнд удаа дараа сануулга өгсөн юм байна. Шударга ёсыг шүүх биш, эрүүгийн рецедивүүд тогтоож асан цаг эргэн ирж байгаа юм байна. Баяр хүргэе, У.Хүрэлсүх ээ!

Мөн өнгөрөгч баасан гаригт Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өндөрлөж, С.Баярцогтод 10 жил, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял шийтгэжээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 263 дугаар зүйлТөрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хуулийн /2015 он/ 18.6 Мөнгө угаах” гэмт хэргийг “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх шийдвэрлэсэн байна.

Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа “бусдад давуу байдал олгосон” буюу хөрөнгө оруулагч талд ашигтай шийдвэр гаргаж улсад онц их хэмжээний хохирол  учруулсан хэмээн буруутгаж, хоёр жил гаруй шалгасны эцэст өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэнийх нь дараа шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ. /Да.Ганболд нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Оюуттолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Б.Бямбасайхан нь мөн “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан/

Үүний өмнө буюу өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх” буюу “Улс орны эдийн засгийг доройтуулах зорилгоор улсын онцгой обьектыг устгасан, хорлон сүйтгэсэн”, 22.1 “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгосон” хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэснийг шүүх хуралдааны явцад “хорлон сүйтгэх гэмт” хэргийн тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж, “албан тушаалаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт нь 4,5 жилийн хорих ял оноосон байдаг.

Тодруулбал, түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагч талтай байгуулахаар боловсруулсан гэрээг нь “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн үзсэн бөгөөд уг ажлыг хариуцаж байхдаа албан хэрэгцээнд зориулан Эрчим хүчний яамны хөрөнгөөр худалдаж авсан Лексус 570 машины /тухайн үед 130 сая төгрөгөөр худалдаж авсан/ одоогийн үнэ цэнийг 75 сая төгрөгөөр үнэлж, зөрүү 55 сая төгрөгийг “онц их хэмжээний хохирол” хэмээн тооцсон байдаг. Энэ 55 сая төгрөг үнийн зөрүү дээр М.Энхсайханд 4,5 жилийн хорих ял оноосон билээ.

Шүүх хуралдааны явцад түүний өмгөөлөгч нар “Гэрээг УИХ-аар батлаагүй учраас улсад учирсан хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлгүй” хэмээн мэдэгдэж байсан ч яллагч тал “албан тушаалын гэмт хэрэгт хохирол тооцдоггүй. Гэрээг боловсруулж УИХ-д өргөн барьсанаар гэмт хэргийн үйлдэл дууссан” гэх тайлбарыг хийж байлаа.

С.Баярцогт нарын хэргийн хувьд мөн ялгаагүй, Оюутолгойн гэрээг байгуулсны улмаас Монгол Улсад хэр хэмжээний хохирол учирсныг тооцоогүй, тэр талаар баримт гаргаагүй. Хохирол байхгүй учраас “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг өөр зүйл ангийг хамтад нь оруулж ирсэн хэрэг. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хоёр хоногийн хугацаанд монголчуудын олонхи нь дээрх гурван хүнийг олон нийтийн сүлжээгээр давхар яллагаа явуулж, “ял нь хөнгөдсөн байна, насаар нь хорих байсан юм”, “Бүх хөрөнгийг нь хураах ёстой” гэх мэтээр бичиж байна. /Шүүхээс С.Баярцогтын гурван байрыг улсын орлого болгож, 1,6 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн/. Мөн уг хэрэгт хамт шалгагдаж байсан С.Баярыг хэрхэх талаар асуулт тавьсан хүн ч олон.

Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, гэрээ байгуулах явцыг удирдсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд түүний танхимаас дөрвөн хүн /Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх/ гарын үсэг зурсан байдаг. Да. Ганболд, Б.Бямбасайхан нарын буруутгагдаад буй Дубайн гэрээг байгуулах үйл явц ч мөн адил Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдлага дор хийгдсэн бөгөөд танхимын тэргүүн нь ганцаараа хариуцлагаас мултарч хоцорлоо. Эхнэрээ эмчлүүлэхээр АНУ-д зорчсон түүнийг манай хууль, хүчний байгууллагууд интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай удаа дараа мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл авчирч чадаагүй байгаа нь бас л гайхал төрүүлэхээр зүйл мөн.

Харин С.Баярын хэргийг тусгаарласан явдалд УИХ-ын дарга Г.Занданшатар санаа тавьсан гэх бөгөөд С.Баяраар шалтаглан АН-ын гол гол лидерүүд, толгой эдийн засагчдыг барьж хориод эцсийн мөчид өөрийн намын хүнийг хариуцлагаас мулталж дөнгөв бололтой. Монголын шүүх шүүх байхаа больж, ҮАБЗ нэртэй гурван хүний “хотны нохой” болсон гэдгийг дээрх үйл явдлууд бүрнээ гэрчлэв. Шүүх хурлууд цаашид ч үргэлжилнэ. Өнөөдөр Б.Хурц нарын шүүх хурал, хоёр өдрийн дараа Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын шүүх хурал болно. АН-ын угшилтай бүх “хулгайчдыг” шүүх цээрлүүлэх нь тодорхой болов.

Дайнд ялсан хүн байлдахаа зогсч чаддаггүй гэдэг үг У.Хүрэлсүх дээр ирэв. Гэвч цаг нэг эргэнэ л. Тэр цагт харин МАН-ын хулгайч нар хаахна байр эзлэхийг харж л байя.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэдийн аудит (103.26.195.148)
    АН-ынхан МАНГАРУУД шиг ийм муухай аргаа барсан юм хэзээ ч хийхгүй ээ! Цагтаа АН-ыг гуйж хамтарч засаг бариад эхлүүлж чадахгүй байсан ОТ төслийг АН-ынхнаар хийлгэчихээд эцэст нь ард олны тархийг угааж улс төржүүлнийхээ төлбөрт АН-ынхныг яллаж бахаа хангажээ. ОТ төсөл буруу юм бол яагаад зогсоохгүй байгаан. 65-лаа 4 жил одоо 62-лаа төр барьсаар л байгаа. МАНГАРУУЛ юу ч хийж чаддаггүй. Тэд зөвхөн АН-ыг л гүтгэдэг, муулдаг, ялладаг. Тэгсэн хэрнээ АН-ынхны бүтээсэн босгосон бүхнийг өөрсдөө хийсэн мэт цээжээ дэлдэж, ашгийг нь хүртэж зоолцгоодог адгийн золбингууд ш дээ!
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Монгол (103.212.119.180)
    Баяр гэж шар сэмжилсэн шунал нь бүр шулам болсон хулгайч яагаад ял сонсохгүй үлдэв.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.108.135)
    Элэнцэгний чинь ардчилал,чи зүгээр л ардынхаа амьдралыг харчих ардчилал ярьсан хэдэн хүн нь хага баяжсан бн, Чи хааш нь хөдөлгөх гээв,дахиад уруудуулах гээ юу,энэ төр харинч юм хийж бн шүү
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.55.188.92)
    арай л дэндэж байна шүү олон улсын шүүх хүрч болох бүх газараар явж учирыг олох нь чухал ыайнаа яагаад дуугарахгүй байна ан ингээд ман ын дарамт ардчилалийг устгах юм уу хѳдѳлѳх цаг ирсэн бишүү
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.117.91)
    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top