x

"Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүд тусгагдсан"

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т томилолтоор ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нар, яамны газар, хэлтсийн дарга, албаны хүмүүсийн хамт өнгөрсөн амралтын өдөр“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочиллоо.

Эрдэнэт үйлдвэрийг зорьж Орхон аймагт хүрэлцэн ирсэн салбарын сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор нар болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, Уурхайчин хамт олон халуун дотноор хүлээн авч уулзлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд ажлын амжилт хүсэж, албан томилолтоор хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн болон өнөөгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

“Эрдэнэт үйлдвэр түүхэн 42 жилийнхээ хугацаанд 38 жилд нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэр, сүүлийн дөрвөн жилд Үндэсний үйлдвэр болон ажиллаж буй билээ. Харин сүүлийн нэг жил гаран хугацаанд 100% төрийн өмчийн статустайгаар ажиллалаа. 

Өнгөрсөн 4 жилийн хугацааг дүгнэж хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн. Хамгийн гол нь бид Үндэсний баялгаа улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогоороо дүгнэж үзэж байгаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол, 2019 онд энэ дүн нэг их наяд төгрөгт дөхсөн. Бусад татвар, хураамж, төлбөр зэргийг нэмж тооцвол энэ дүн 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол эрдэс баялгийн нөөц юм. Сүүлийн гурван жилд бид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилд хийсэн.

Үүний үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр өнөөдрөөс цааш наанадаж 60 жил ажиллана. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар аль нэгэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад ямар ч өр, зээлийн төлбөргүй болсон. Ингэснээр бид ирээдүйд олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдаж болохуйц санхүү, эдийн засгийн яриа хэлэлцээрийг төр, засгийн дэмжлэгтэйгээр хийхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа” хэмээн ярьлаа.

“Эрдэнэт үйлдвэр шинэ коронавирусын хорио, дэглэмийг чанд сахин, байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, уурхайчид, тэдний гэр бүлийг бүхий л чиглэлээр хамгаалах зорилго бүхий Төв болон дэд штабууд хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ажилтнуудынхаа үндсэн болон тарифт цалинг 45 хүртэл хувиар нэмэгдүүлсэн бол Коронавирусын хор уршиг, эдийн засгийн хямралын үед бид нэг ч ажлын байр цөөлөөгүй, харин үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, 2020 он гарсаар зургаадугаар сарын нэгний өдрөөс цалинг дахин 10 хувиар нэмж, ахмадууддаа олгодог тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар нэмсэн. Энэ нь уурхайчин хамт олны гэр бүлд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Мөн, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүд, болон шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудаа товчхон танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өмнөх 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэр 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон.

Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажилд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байгааг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдээс, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлболон Зэсийн баяжмал боловсруулах, металлурги-химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд Төр, засгийн дэмжлэг чухал гэдгийг онцолсон.Тэрээр, салбарынхаа ажил байдалтай танилцаж, үйлдвэр, газруудад очиж, уурхайчдынхаа санал бодлыг сонсож яваа Г.Ёндон сайдад Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ТУСГАГДСАН"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд, халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлж, албан томилолт, уулзалтын зорилгоо танилцуулсан.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас есөн дэд зорилт, 33 арга хэмжээг төлөвлөсөн. Үндсэндээ 4 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо үндэслэл хийгдчихсэн, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой, гэсэн төслүүдийг авч үзэж, энэ үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байгаа. Дээрх есөн дэд зорилтын хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйтэй шууд холбоотой төсөл хөтөлбөр юм. “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлж, улс эх орны язгуур эрх ашигт тааруулж ашиглана” гэсэн дэд зорилт доторЭрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Мөн дэд зорилтын хүрээнд “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх” асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх” гэсэн хоёр төсөл байгаа. Энэ удаагийн албан томилолтоор эдгээр төслүүдийн үйл явц, төлөвлөсөн ажил, одоогийн байдлаар хийгдсэн ажлуудтай танилцах зорилготой” гэв.

Тэрээр, уулзалтын үеэр үйлдвэрийн хамт олонд хандан, “Аливаа уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Энэ нь нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт,хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Эрдэнэт үйлдвэр үүнд бас онцгой анхаарал хандуулдаг, сайн боловсон хүчинтэй газар. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авч, шилдэг технологийг нэвтрүүлж, эзэмшиж чадна. Тиймээс өнөөдрийн уулзалтаас, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг илүү сайхнаар харах ойлголт нэмж авлаа. Уурхайчин хүний ар гэр бол бас “Уурхайчин” байдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхээ уурхайчин хамт олонд, гэр бүл нь салбарын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Салбарын сайд тэргүүтэй албаны хүмүүс үйлдвэрийн газрын удирдлага, хамт олонтой хийсэн уулзалтын дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн дүүрэгт ажиллаж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цехийн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцаж, цехийн удирдлага, инженерүүдтэй санал бодлоо солилцсон. Мөн,албан томилолтын хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Бэрэн метал” ХХК, “Ачит-Ихт” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

Ч.БАДРАЛ

Б.БАТТӨГС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.22.21)
    Төмөр замын төмөр
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.22.21)
    бүх төрлийн төмөр
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top