x

Төсвийн хулгайг таслан зогсоохгүй бол БИД ХӨГЖИХГҮЙ

Гэрэл зураг: polit.mn

Төсвийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд дураараа шамшигдуулдаг үзэгдэл манайд хэрээс хэтрээд удаж байна. Хууль хэрэгждэг хуулийн засаглалтай, улс төрчид нь ёс зүйтэй улс оронд ийм үзэгдэл бараг гардаггүй. Тэд төсвийг нийтийн мөнгө гэж үздэг учраас маш хүндэтгэлтэй ханддаг.

Гэтэл манай улсад өөрийн мөнгө аятай ханддаг. Маш тодорхой жишээ бол төсвийн хөрөнгөөр баригдсан барилгууд, эд барааг улс төрчид өөрөө өөрийнхөө хөрөнгөөр авч очиж байгаа мэт аашилдаг байдал манайд энгийн үзэгдэл болсон. Иргэд сонгогчид ч гэсэн энийг нь зөв гэж ойлгодог гаж буруу ойлголт газар авсан. Хэн нэгэн эрх мэдэлтний буруу алдаатай шийдвэр, санаатай хулгайгаас үүдэн төсвөөс нөхөн олговрыг нь хэрхэн шийдсэн хэдэн жишээг сонирхоцгооё.

Хан Ресурс компанийн лицензийг цуцалсан шийдвэр 2011-2015 онуудад арбитрын шүүх дээр маргаан үүсгээд эцэст нь манай засгийн газрын ялагдлаар дуусч тус компанид 80 сая ам.долларын нөхөн олговор төлсөн. Шударга, эрх тэгш хандаагүй, хувийн үзэмжээр, тодорхой шалтгаангүй, ялгавартай хандаж шууд бусаар хөрөнгө хураасан гэдэг зүйл заалтаар засгийн газар буруудсан. Тус нөхөн олговор өнөөдрийн ханшаар 228 тэрбум төгрөг, гэвч энэ их мөнгийг буруу гаргасан нөхөд төсөвт эргэн төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Нэхдэг иргэд, нэхэмжилдэг төр засаг ч гэж алга. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.доллар буюу 114 тэрбум төгрөгийн асуудал. Бас өнөөдрийг хүртэл буруутай этгээдээр тус мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гараагүй байна. Энэ хэрэг хэдэн жил олон улсын шүүх дээр маргаан үүсгэж эцэст нь тохиролцоод төлсөн төлбөр. Энэ төлбөр мөн л нийтийн мөнгөнөөс төлөгдсөн. Хан Ресурс, Стандарт банкинд төлсөн эдгээр төлбөр дээр нэмээд маш их зардал төсвөөс нэмж гарсан байдаг, энэ талаар тодорхой мэдээлэл олон нийтээс хол байгаа. 2018 онд хийсэн “Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” судалгааны тайланд иймэрхүү маргааны захиргааны зардалд дунджаар 3 сая ам.доллар зарцуулагддаг гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр энэ хоёр хэргийг шийдвэрлэх үйл явцад манай төсвөөс дунджаар 6 сая ам.доллар буюу 17.1 тэрбум төгрөгийн захиргааны зардал гарсан гэж таамаглаж болно. Энэ мэтээр олон улсын шүүх дээр очсон хэд хэдэн маргаан байгаа, тэдний захиргааны зардлыг тооцвол их мөнгөн дүн гарах нь тодорхой.

2007 онд "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгийн хэрэг нийгмийн анхааралд орж ирж улмаар шүүхээр гэм буруутай этгээдүүд шийтгэгдсэн ч гэсэн энэ мөнгө төсөвт эргэн төлөгдөөгүй хэвээр байгаа. Мөн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар буюу 798 тэрбум төгрөгийг зарцуулсан асуудал тэр чигтээ нийтийн мөнгийг үргүй зарцуулсан жишээ болчхоод удаж байгаа. Уг хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэд 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл аваад, үүнээсээ цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоолгоод дууссан. Төсөвт, нийтийн мөнгөнд учирсан гэм хохирол одоо хүртэл мартагдсан мэт байсаар байна.

Хуульч Ж.Эрхэмбаатар 2019 оны 03 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2014 онд хуулийн фирм нь Сангийн яамтай гэрээ байгуулж улсын төсвөөс зээл хэлбэрээр олгосон 250 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажил хийж байсан” тухайгаа дурдсан байдаг. Бас нэг жишээ бол Капитал банкны дампуурлаас үүдэлтэйгээр Засгийн газрын болон төрийн өмчит 29 байгууллагад нийт 562.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаарх хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөг гэх мэтээр төсвийн 29 эх сурвалжаас нэхэмжилсэн энэ мөнгөн дүн улсын төсвийн 5%-тай тэнцэх маш их хэмжээний нийтийн мөнгө.

Дээр дурдсан хэдэн жишээний нийлбэр дүн бараг 2 их наяд төгрөг болж байна. Монгол улсын нэг жилийн төсвийн 20%-тай тэнцэх хэмжээний их мөнгө. Эдгээр бол мэдэгдсэн дүнгүүд. Үүнээс гадна хөгжлийн банк, засгийн газрын тусгай сангууд, төрийн өмчит компаниудын алдагдал, төсвийн хөрөнгө оруулалтаар үр ашиггүй хийгдсэн ажлууд, чанаргүй хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн шахсан асуудал гээд маш олон зүйл байгаа. Төсөвт, нийтийн мөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг, барагдуулдаг тогтолцоо үнэндээ байхгүй байна. Хэн нэхэмжлэхээс өгсүүлээд төсвөөс хулгайлагдсан мөнгөний хойноос хөөцөлддөг албан тушаалтан, байгууллага байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж,  хэрэв дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан байдаг боловч хуулийн энэ заалт төдийлөн хэрэгжихгүй байгаа. Төсөвт учирсан бүх хохирлыг нөхөн төлүүлэх их ажил бидний өмнө шийдлээ хүлээж байна.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • jdu-мaн (59.153.113.54)
    нүгэл нь нүдээр нь гарнаа
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top