x

Үндсэн хуулийн 6.2 буюу ашиггүй маргааны ахиулсан барьц

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй зарим нэг асуудалтай холбоотойгоор улс төрийн зарчим хүчнээс гаргаж буй эсэргүүцэл, шүүмжлэл эрх баригч намыг тун эвгүй байдалд оруулаад байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын уг сэдвээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэг дээр хэлсэн үгээс үзвэл “эвгүй” гэхэд ч хэтийдсэн нөхцөл байдал үүсээд байгаа бололтой.

УИХ-ын дарга энэ тухай “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой” гэснээс үзвэл төдий хэрээр хор хөнөөлтэй гэсэн үг.

Сануулахад Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг өнгөрөгч 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр “төрийн нийтийн өмч” хэмээн өөрчилсөн билээ. Тэр үед нь хуульч мэргэжилтнүүдийн зүгээс “төрийн болон нийтийн өмч гэдэг чинь хоёр тусдаа зүйл. Нэр томьёоны хувьд алдаатай байна. Үүнээс болоод эрх зүйн маргаантай асуудлууд үүснэ шүү. Битгий ингээч ээ” гэж сануулсаар байсан авч манай нөхөд чихгүй толгойлоод баталсан билээ. Адаг сүүлд нь өнөөдөр уг заалтыг “Ерөнхийлөгч санаачилсан” гэж хэлж үзэж байх шиг. Хэн санаачилсан байх нь хамаагүй л дээ. Баталсан нь УИХ.

Үүнээс болж одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр орж ирээд буй зарим хуулийн төсөл дээр маргаан үүсээд байгаа билээ. Тодруулбал, “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар газар, түүний баялгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх эрх зүйн боломж бүрдчихлээ” гэх эсэргүүцлийг парламентад суудалтай зарим намын зүгээс гаргаад байгаа.

Хууль тогтоогчдын зүгээс “Газрын хэвлий, түүний баялаг төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зарчим хэвээрээ. УИХ-аас батлан гаргах бүх хууль тогтоомж үүнд нийцэж гарах ёстой” хэмээн тайлбарлаж байгаа ч тэр нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Асуудал "цүүндээ биш" бололтой.

ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэж байх үед манай хуульчдын зүгээс 6.2-т бичсэн “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёоноос илүү түүнийг дэлгэрүүлсэн тайлбар нь хор хөнөөлтэй талаар маш тодоор хэлж, сануулж байсан. “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэзээ ч амь оруулж болохгүй юм шүү гэж.

Магадгүй энэ хоёрын хооронд ямар нэг уялдаа бий байх. Ямар ч иш үндэсгүйгээр “Байгалийн баялаг, ард түмний өмч байх ёстой. Гадныханханд өгч болохгүй” гээд байгаагийн цаад утга энэ ч байж магадгүй. "Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж байна" гээд байгалийн баялгийг “тэгш хуваах” нэрээр олон тооны сан байгуулаад, түүнийгээ захирах зарцуулах эрхийг нь төр авчихвал одоо байгаа бүх зүйл нурж унана. Тэнд хувийн хэвшлийн тухай яриа байхгүй, ардчилал, парламент ч хэрэггүй, Казакстанууд шиг нэг хүний улс болно гэсэн үг. Нэг удаагийн сонгуульд ялах гэж улайрсан манай попууд "өөрөөс чинь илүү хэн нэгэн үргэлж шилэн дээр чинь амьсгалж байдаг" гэдгийг мартсан байж.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ҮНХӨ-д шургуулсан уг заалт санаандгүй хийсэн “алдаа” ч биш, санаатай хавчуулсан “чулуу” байж мэдэх л юм. Сонгууль дөхөхөөр хөзрөө дэлгэх байх л даа. Хэн нэг нь хэн нэгнийхээ мөрөөдлийг хулгайлж ч магадгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top