x

Гар буу тойрсон бодролууд

Ерөнхий сайд гар буу гуялсан зураг гарчээ. Хүн гар буу гуялалгүй л яахав дээ. Өөрснөө архинаас өөр юм гуялж үзээгүй байж хүн шүүмжлэхээс өөр ажил алга уу.

Гэхдээ тэр нээрээ яагаад гэнэт буу зүүгээд гараад ирэв гэдэг асуулт толгойд эргэлдээд болохгүй юмаа. Хамтдаа бодылд: 

  • Тэр эгэл хүн, олдсон цэргийн хувцсыг нь өмссөн чинь угаасаа тийм буу наалдцан байсан ч байж болно. Татаад татаад салдгүй. Тэхээс солиорсон биш буу зүүгээд явжээдэг ерөнхий сайд гэж байхгүй!
  • Тэр ер нь буу мөн үү? Жожгоолк байж болышдээ. Эерэгээр харцгаая л даа. Гитарчид тамхи татаж л байдаг шдээ. 
  • Ардчилсан намынхан фотошопдсон байж болох уу? Магадлал муутай л хувилбар юм. Тэд хоёрын хооронд гар биш их буу наах байсныг бүгдээрээ л мэдэж байгаа
  • Ардчилсан намынхан гэснээс энэ ер нь 21 оны сонгуульдаа бэлдээд... Заза арай арай.
  • Гэхдээ тийм байж болышдээ. Нөгөөх нь сонгуульдаа бэлдээд баахан амьтан хар муйхраар шоронд хийж үзүүлээд байхад наадах нь буу шийдэм бариад явах нь хэршдээ. 
  • Заавал сонгууль ч гэлтгүй саяын ҮХНӨ-өөр “Ерөнхий сайд танхимын гишүүдээ яах нь өөрийн дур” гэсэн өөрчлөлт орсон гэсэн. Ээ шинэ сайдуудаа хичээгээрэй дээ. 
  • Ер нь нэг бухимдалтай цэрэг гэнэт Ерөнхий сайдыгаа буудах гэж оролдвол бид дэлгэцийн цаанаас худлаа бахираад л хоцрышдээ! Мань хүн өөрөө зах дээр явжээснаа хамаг хамгаалагчаа хөөгөөд явуулцан. Хар л даа, тэр урт хивсээр ганцаараа алхаад байгаа биз дээ?
  • Тэнд нь тэгээд тэр нэг цэнкэр цамцтаас өөр хамгаалчих ард түмэн ч байхгүй дан цэргүүд, ганц хоёр дарга нар л байсийшдээ. Тэхээр энэ дээд талын таамаг ер нь зөв шүү.
  • Эсвэл цэргүүд жагсахыг хүлээнгээ багийнхантайгаа дадаандаж байтал гэнэт бүрээ дуугараад, мартаад тэр чигтээ гүйгээд явцан байж болно. Хаха худлаа худлаа тоголсын багийнхан нь арай ч байлдаж тоглохгүй улсууд байх. 
  • Зүгээр мань хүнийг сумтай гээд улсаас бууг нь өгсөн байж болно.
  • Ер нь ерөнхий сайд яагаад буу зүүгээд явж болдгүүм бэ!!! Африкийн удирдагчид гоё л харагддаг шдээ!
  • Тэгээд ч хүн гар буу зүүхгүй ямар хөл буу зүүгээд явж байхуу? Гуяндаа биш тэгээд төмсгөндөө наагаад явах уу!!! Хүн шүүмжлэх донтой юмнууд.
  • Ер нь ч тэгээд хурандаа хүн буугаа гуяндаа өлгөнүү юундаа өлгөнө та нарт ямар хамаа байна?

X X X Х Х

Гэтэл бас Америкт байгаа Ё сайдын маань жиргээ гараад аа. Засгийн гишүүдэд ер нь буу тавьж өгдөг гэнэ. Цагаа олсон жиргээ болсон боловч “тэгээд яагаад тэрийгээ зүүгээд яваад байгаан?” гэсэн асуулт гараад эргээд байрандаа оччих төлөвтэй байна. Тиймээс энэ тухай цаг нь болохоор бичий. Бичий ч гэж дээ энийгээ ахиа л хуулчий.

Харин одоо буутай сайд нарын тухай бодолцы: 

  • Сайд нарыгаа хүндлэх сэтгэгдэл төрж байна. Ширээн доогуураа буутай. Зарим нь бочкин дотроо скочдож барицан нтр. Сарангэрэл эгч эднүүс жүлкийндээ тогтооцон нтр. 
  • Нямдорж сайд бүр баахан буутай. Оймс моймс энд тэндээ хийцэн. Сумаа дуусгаа л шидээ л, өөрийг гаргаж ирээ л буудаа л.
  • Сайд нар маань ер нь ямар их хүлээцтэй, ухаантай улс байдийм дээ. Хоорондоо бишгүй л ална шуднаараа дуудалцаа биз дээ. Ганц буудахыг нь харсан уу бид нар? 
  • Гэхдээ л цагтаа Гүндалай малай, Портуун нтр буутай байсан гэж бодохоор л... Бүр Жагаа ах хүртэл сайд байсан л биз дээ?
  • Гү тэгээд гишүүд маань бас зоригтой байжээ өмнө нь. Танхимд нь буутай хүмүүс орж ирчээд байхад загнаа л байдаг сан.
  • Тээр жил Гарьдхүү тэгээ л урдаас нь хөдлөөгүйм бна лдаа.
  • Сайдуудад гар буу өгдийм байж. Дэдүүдэд нь дутуу сумтайг өгдийм болуу, арай жижкэн гар буу өгдий болуу. Эсвэл хутга уу? Ёстой түмэн асуулт эргэлдэж байнаа чёрт.
  • Хамтарсан засгийн үед яадаг байсийм болоо? АН-ын гишүүн, Бидний цөөхний М.Зоригт гуай Ё сайдын жиргээнд "надад лав өгөөгүй" гэж хариулсныг хараад гайхлаа. Бацаан байхад дүүдээ компьютэрийн залгаагүй гар бариулаад суулгачдаг шиг нөгөөдүүлд нь зүгээр бууны зургаар домнодог байсан байж болох уу? Зургий нь Занданшатар гуай зураад шүншиглээд өгдөг байсан байж болно.
  • Сайд нарыг сумтай л гэж боддог байсан. Дутуу үнэлж байжээ.
  • Эргээд санахад сайд нар энгэртээ гар мараа хийцэн зураг мэр сэр байдаг. Буугаа илээ л зогсож байдаг байж. 
  • Зургууды нь харахаар энд тэндээс нь бууны бариул товойгоод ч байгаам шиг санагдаад байхын

Х Х Х Х Х

Зургийн цомог:

Тэр буу нь гэнэт ойчоод газар ойж буугаад хивснээс нь гараад явчуул аваад өх хүн ойр хавьд нь байхгүй. ЕС маань өөрөө хивснээсээ гарч алхаж болку яахын бол? Дэмий юманд санаа зовохымаа би. Тэгээд гохноос нь юмаар гогодож авах гэж байгаад пан гээд буудчуул яанаа бас.

Тэгээд хамгаалах гээд ирсэн ард түмэн нь ийм ганцхан :(. Бусад нь дан буутай цэргүүд.

Нэг нь буугаа гаргаж буудахгаад, нөгөө нь самбаачлан гарыг нь барьчаад тэмцэлдээд байх шиг харагдана.

Занданшатар сайд маань буу хүсэх өргөдөл бичсэн байдаг.  Гарын үсгээ эрхий хурууны хэв тавьж бариад.

Ийм л юм болоод байна даа цаагуур чинь. Буугаа аваагүй үлдсэнүүд нь яахым бэ тэгээд.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Энж (66.181.161.9)
    Нүдээ цавчихгүй бурах юм аа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top