x

Монгол улсыг эдийн засгаа золин байж коронавирусийг тогтоосон гэжээ

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдварыг алдалгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг маш сайн хамгаалж байна. 2020 оны 8 дугаар сарын байдлаар тус улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 300 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй гэсэн эерэг үзүүлэлттэй байгаа билээ. Монголын хэрэгжүүлж буй хязгаарлалтын стратеги нь бизнесүүд эргэн нээгдэх цаашлаад парламентын сонгуулийг явуулах боломжийг олгосон юм. Гэвч энэ бүх үр дүн үнэтэй. Экспортод тулгуурласан эдийн засгаа сэргээж, уул овоо шиг овоорсон өрөө төлөх хүндхэн асуудалтай нүүр тулгараад байгаа нь дээр дурдсан үр дүн, боломжуудын төлөөс юм.

Монгол улс энэ оны 1 дүгээр сараас эхлэн ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулсан онцгой байдлын удирдлагын системийг идэвхжүүлсэн. Энэхүү систем нь Онцгой байдлын ерөнхий газар тэргүүтэй Улсын онцгой комиссын үйл ажиллагааг бэхжүүлсэн юм.

Тус улс 1 дүгээр сарын сүүлчээс аялагчид, зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж, улмаар 3 дугаар сараас олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм. Гадаадаас ирж буй бүх хүн шинжилгээнд хамрагдаж, 3 долоо хоногийн тусгаарлалт болон 2 долоо хоногийн нэмэлт хувийн тусгаарлалтад байх шаардлагыг нэвтрүүлсэн байна. Үүний зэрэгцээ 2 дугаар сард Цагаан сарын баярын үеэр хөл хорионы дэглэм тогтоож, Улсын их баяр наадмыг хүртэл үзэгчгүй зохион байгуулсан.

Монгол Улсын эрх баригчдын хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээнүүд ард иргэдийн дунд коронавирусний халдвар тархахаас амжилттай хамгаалж чадсан юм. Одоогийн байдлаар гадаадаас 60 мянга гаруй монгол эх орондоо ирснээс халдварын 300 тохиолдол /дийлэнх нь ОХУ-аас ирсэн/ илэрч, 289 нь эдгэрээд байна. Тавдугаар сард ресторан, зочид буудал, амралтын газрууд гээд дийлэнх бизнесүүд эргэн нээгджээ. Монголд халдвар тархахаас сэргийлэхэд хүн ам бага, тусгаарлалтын арга хэмжээ зэрэг зүйлс тус болсон боловч аялал жуучлалын хязгаарлалтыг сулруулах нь халдварын тохиолдол нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм.

Ард иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн үйл ажиллагаа орон даяар бараг хэвийн болсон хэдий ч хил хаалттай, дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан зэрэг нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар Монголын ДНБ 9.7 хувь, экспорт 40 гаруй хувиар буурч, төсвийн алдагдал ДНБ-ийн 10 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрс, зэс, газрын тос зэрэг байгалийн баялаг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт олон улсад буурсан нь тус улсын эдийн засагт нөлөөлөв.

Үүнээс гадна Рио Тинто компанийн хэрэгжүүлж буй зэс, алтны Оюутолгой төсөл Монголын Засгийн газартай үүсээд буй маргаан болон техникийн улмаас үйл ажиллагаа нь саатаж, зардлын хэтрэл гэх мэт асуудалтай тулгараад байна. Хил хаасны улмаас Оюутолгой ордын зэсийн экспорт саатжээ. Мөн хязгаарлалтын улмаас уг төслийн гол мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь саатлыг улам даамжруулж, нөхцөл байдал тодорхойгүй байдалд оржээ. Бас ноолуурын эрэлт буурсан нь монгол малчдад хүртэл нөлөөлжээ.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу гардаг учир эдийн засгийн хувьд тус улстай нягт холбоотой байдаг. Худалдааг сэргээх зорилгоор хилийг эргэн нээх арга хэмжээ авсан хэдий ч коронавирусийн тархалтаас болгоомжлох болон зах зээлийн тасалдал гэх зэргээс үүдэн экспорт буурсан хэвээр байна. Монголын Засгийн газрын өр ДНБ-ий 77 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь бас нэгэн санаа зовоосон асуудал болжээ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хэзээ сайжрах нь тодорхойгүй, мөн байгалийн баялгийн экспортоос хэт хамааралтай, Засгийн газар болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ маш өндөр зэргийг нь харгалзан Монгол Улс урт хугацааны эдийн засгийн эрсдэлд орж болзошгүй гэж Олон улсын валютын сан анхааруулсан байна. Мөн тус улс Засгийн газрын богино хугацааны санхүүгийн шаардлагыг хангахын тулд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас олон улсын тусламж авжээ. Гэвч Монгол ойрын хугацаанд эдийн засгаа сэргээж чадахгүй бол өрийн дарамтад орох эрсдэлтэй юм.

Монгол 2020 оны 6 дугаар сарын 24-нд товлосон ёсоор парламентын сонгуулиа зохион байгуулсан. Коронавирусний улмаас эрх баригчид сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож, олон нийтийн цуглааныг хориглосон хэдий ч тус улс БНСУ-ын туршлагаас суралцаж, сонгуулийг дуулиан багатайгаар зохион байгуулж чадсан билээ. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэсэн сонгогчид, гол намуудад ээлтэй сонгуулийн тогтолцоо, коронавирусний тархалтын үед Засгийн газар сайн ажилласан зэрэг нь МАН-ыг 62 суудал авахад гол нөлөө үзүүлэв.

Сонгуулийн сурталчилгааны үеэр бүх нам, нэр дэвшигчид хязгаарлалтын арга хэмжээг хэвээр үлдээнэ гэж амлаж байсантай холбоотойгоор цар тахал тийм ч онцлох асуудал биш байв. Харин эх орондоо эргэн ирэх хүсэлтэй, хилийн чанадад гацсан 10 мянга гаруй монголын асуудал илүү чухал байсан юм. Зарим нэр дэвшигчид Монголд халдвар авчрахаас сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгийг хориглохыг дэмжиж байсан бол зарим нь иргэдээ боломжоороо татахыг уриалж байв. МАН-ын үнэмлэхүй ялалт тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлэх эрх мэдлийг баталгаажуулсан  бөгөөд 8 дугаар сард 4000 иргэн эх орондоо ирэх төлөвтэй байна.

Монгол Улс олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, чамлахааргүй амжилтад хүрээд байна. БНХАУ, БНСУ, Япон тэргүүтэй орнууд Монголд тоног төхөөрөмж, маск зэрэг хандив олгосон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахал дэгдсэний дараахан тус улсад айлчилж, ийм хүнд үед тус улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болсон билээ.

Олон улсын зах зээл болон бусад орнууд, ялангуяа БНХАУ-аас эдийн засаг нь их хамааралтай байдгийн улмаас олон сорилттой нүүрс тулгарч буйг дээр дурдсан зүйлүүд харуулж байна. Монголын их хэмжээний өр нь цар тахлын улмаас үүдэн гарах эдийн засаг, нийгмийн үр дагаврыг бууруулах зорилготой Засгийн газрын хөтөлбөрт сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Монгол Улсыг илүү эмзэг болгох эрсдэлтэй.

Эх сурвалж: montsame.mn / ОТТОВА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top