x

"Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчийг Монгол улсаас хангаж эхэллээ

Оюутолгой ордын уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо буюу Монгол улсаас хангаж эхэллээ.

Тодруулбал, "Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК "Оюутолгой" ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өнөөдөр байгууллаа. 

Ингэснээр Оюутолгойн ордын уурхай гадаадаас авдаг байсан цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо авч, гадагш урсах валютын урсгал дотооддоо үлдэж, улмаар Монгол Улсын эдийн засагт эерэг үр дүн гарч, цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлт үе шаттай нэмэгдэх болж байна. 

Энэ талаар өнөөдөр ЭХЯ-нд болсон “Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцлов. Ёслолд мөн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг цахилгаан эрчим хүчээр хангах арга хэмжээг УИХ, Засгийн газраас 2008 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр байгуулж буй гэрээгээр Монгол Улсаас албан ёсоор цахилгаан эрчим хүчээ авч эхлэх төдийгүй эдийн засагт эерэг үр дүн авчрах юм” гэлээ.

"Оюу толгой’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхлээ, “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байгаагийн хажуугаар дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. 

Бид цаашдаа ч Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн ЭХЯ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авч ирсэн.

Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байна.

Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер /МВА/ суурилсан хүчин чадал бүхий 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхэллээ.

Мөн өнөөдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарынхаа ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт тусгасан төсөл, арга хэмжээг танилцууллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top