x

У.Хүрэлсүх: Жолооч нар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрсний тээврийн жолооч нартай уулзав. 

Ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна.

Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд 14,000 гаруй жолооч амрах боломжтой, 2,500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна. 

Уг ажилд шаардлагатай санхүүжилтийн үлдэгдлийг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр нүүрсний тээврийн жолооч нар "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу" хэмээн Ерөнхий сайдаас асуусан юм. Тэдний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Үгүй. Та бүхэн аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, автозамаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа" гэсэн юм. 

Түүнчлэн цар тахалаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг жолооч нар ерөнхий сайдад хэлж байлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top