x

ШХАБ-д гишүүнээр элсэх эсэхийг хаалттай хэлэлцэнэ

Манай улс 14 жил ажиглагчаар оролцсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний ээлжит уулзалт арав гаруй хоногийн дараа болох гэж буй. Үүнээс өмнө манай улс тус байгууллагын гишүүн болох шийдвэр гаргах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д элсэх нь эдийн засагт эергээр нөлөөлөхийн зэрэгцээ томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх боломж бүрдэнэ гэдгийг Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ хэлсэн. Үүнээс хойш ШХАБ-ын гишүүн болох нь зөв буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөлөө. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүс болоод дипломатчид ШХАБ-д элсэх нь гуравдагч хөршийн харилцаагүй болж, эдийн засгаа хумих эрсдэлтэй учир төвийг сахих бодлогоо баримтлан ажиглагчийн статусаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэх байр суурь, илэрхийлсэн.

Харин анх улс төрийн нэгдэл болон байгуулагдсан ШХАБ өөрийн стратеги бичиг баримтаа боловсруулснаар 2015 оноос хойш тус байгууллагын нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байгааг Гадаад харилцааны сайд онцолсон юм. Тэгвэл манай улс ажиглагчийн байр сууриа хадгалах уу, эсвэл гишүүнээр элсэх үү гэдгээ өнөөдөр шийдэх бололтой. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, ШХАБ-д элсэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэх гэнэ. Энэхүү хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга ч оролцох юм байна. Үүний өмнө буюу өчигдөр УИХ-дахь МАН-ын бүлгийнхэн хуралдаж, уг асуудлаар байр сууриа нэгтгэжээ.

ШХАБ-ыг анх 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан Улсын төрийн тэргүүнүүд уулзаж, хилийн цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар улс төрийн нэгдэл болгон байгуулсан түүхтэй. Үүнээс хойш ШХАБ Узбекстан, Энэтхэг, Пакистан Улсыг гишүүнээр элсүүлж, ажиглагч болоод түншийн хүрээгээ тэлсэн байна.

Түүнчлэн ирэх сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар гурван талт уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Уг уулзалтаар эдийн засгийн коридорын асуудлыг хөндөх бөгөөд төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top