x

АН-ын "том толгой" ба МАН дарга

Орон нутгийн ээлжит сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдэв. Энэ сонгуулийн үр дүнгээс 2024 онд улс төрийн хүчний хуваарилалт хаашаа шилжих вэ гэдэг шалтгаална. Харин одоо болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь УИХ дахь цөөнх буюу АН буюу сөрөг хүчин, тэдний улс төрийн идэвхи, оролцооноос илүү их хамаарах болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадалгүй унтаж өнгөрүүлсэн АН-ын хувьд одоо УИХ-д сууж байгаа 11 гишүүн илүү их хариуцлага үүрнэ гэсэн үг.

Өчигдөр /2020.09.09/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж төгрөгийн ханшны уналт, мөнгөний бодлогын талаар нэлээд нухацтай асуулга тавьсан байна лээ. Сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганыг хийж, Засгийн газрын бүтцийг хэлэлцсэн тэр үеэс хойш Ерөнхий сайдын чихэнд хамгийн их хонх уясан хүн нь гишүүн Б.Пүрэвдорж. Энэ удаагийн асуулгын хариуг өгөх нь ч гэсэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Ерөнхий сайдад хатуухан тусах болов уу.

Сануулахад, өнгөрөгч долдугаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүн Б.Пүрэвдорж У.Хүрэлсүхийн танхимд өмнө ажилласан сайд нарыг нэг бүрчлэн цохож “Гадаад харилцааны сайд чинь жолоочоороо хар тамхи зөөлгөсөн. Зам тээврийн сайд чинь ЖДҮ авсан” /одоо Шадар сайд болоод дэвшчихсэн/ гэж байгаад хариуцлага нэхсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгууль дууссан Пүрэвдорж оо” гээд микрофоныг нь хаахад У.Хүрэлсүх хажуунаас нь “Томоотой байгаарай, бацаан аа” хэмээн томорчээ. 

Ясны заргач юм болохоор Б.Пүрэвдорж нь мөчөөгөө өгөлгүй “Чи өөрийгөө хэн гэж бодов? Хаан, заан юм уу? Чи өөрийн хүчээр Ерөнхий сайд болоо юу? Энэ 61 хүн /МАН-ын бүлгийн гишүүд/ зовж зүдэрч, мөнгө хөрөнгөө шатааж байж чамайг Ерөнхий сайд болгосон. Ерөнхий сайд болонгуутаа чи тэдэнд бөгсөө харуулаа биз дээ. Одоо та нар бүгдээрээ хог болно. Зүгээр кноп дарагчид болсон, заа” хэмээн хоёр салаа хэрэлдэж, У.Хүрэлсүх нь уурандаа багтран гарч одсон билээ. Б.Пүрэвдоржийн У.Хүрэлсүхэд хэлсэн энэ үг чуулганы танхимаас гараагүй ч мань хүн зорилгодоо хүрсэн. У.Хүрэлсүхэд өгөөш тавиад, нөгөөх нь дэгээг үмхчихсэн. Харин МАН-ын бүлгийн 61 гишүүн намын даргынхаа талаар ямархуу бодолтой үлдсэнийг таашгүй. 

Сая Т.Аюурсайхан сая ээлжит бус чуулган дээр мань хүний микрфоныг хааж, үг хэлэх эрхийг нь хасаад юунд хүрснийг бүгд мэднэ. Ц.Нямдорж дууриаж "хатуу самар" болох намаа алах шахсан Т.Аюурсайхан тэр өдөртөө багтаж үг хэлэх эрхийг нь нээсэн ч энэ сэдэв лав долоо хоног хэвлэл, соошлаар давалгаалсан. 

АН-ын бүлгийн хурал дээр Ж.Батсуурь гишүүн “Пүрэвдорж өөрөө буруу үйлдэл хийсэн учраас өмөөрөх боломж байсангүй” гэхэд нөгөөх нь “Чи намайг өмөөрөх шаардлагагүй. Чи зүгээр л өөрийнхөө улс төрийг хий" хэмээн адарсан аж. АН-ын бүлгийн 11 гишүүн өөр өөрийнхөө улс төрийг хийж, нэг фронтоор "давшиж байж" МАН-аас ялгарах АН-ын ялгарал харагдана л даа. Б.Пүрэвдорж ганцаараа ноцоод үр дүнд хүрэхгүй нь үнэн.

Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд АН-ын МАН-аас ялгарах ялгаа огтхон ч харагдсангүй. Ялагдал хүлээгээд тойргийн гадна үлдсэнүүд нь эс юм гэхэд УИХ-д сонгогдсон 11 гишүүн лав МАН-ын 61-ээс ялгарч харагдахгүй байгаа. Шүүгчийн алх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орчихоод байхад У.Хүрэлсүхэд алга ташаад сууж байгаа АН-ын гишүүдтэй юу ч ярих вэ. Улс төрийг яаж хийх, юугаар улс төр хийхээ ч мэдэхгүй. Ийм нэг хүндхэн парламент дотор өөрийнхөөрөө, өөртөө зөв улс төр хийгээд яваа нь Б.Пүрэвдорж. 

Б.Пүрэвдорж Ц.Элбэгдоржийн хүн мөн үү?

Түүний тухай сайн, муу мэдээний дор “Элбэгдоржийн тэжээсэн гөлөг” гэх комментыг заавал нэг нь үлдээдэг. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг улс төрийн хүрээнд бол гадарлана. Хэрвээ Ц.Элбэгдоржийн хүн байгаад, Элбэгдорж нь М.Энхболдыгоо дэмжиж байсан нь үнэн бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын эсрэг тэгтлээ улайрахгүй байсан биз. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд УИХ-ын дарга болсноос хойш нэг жилийн дотор цөөнхийн бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржийн УИХ-ын индэр дээрээс нийтдээ 21 удаа МАН-ын дарга М.Энхболдыг шүүмжилсэн байдаг. Үр дүн нь ч гарсан л байх.

Улс төрд орж ирсэн замнал нь бол Х.Тэмүүжин, Л.Гантөмөр хоёртой холбоотой. Тухайн үед АН дотор Алтангадасын дараа орж байсан "Нэг Ардчилал" клубынх. Найзууд, намынхан нь "Том толгой", "Дээгүүр толгойт" гэж хочилдог. Бусдын амыг нэг их хараад байхааргүй, хувийн бодолтой, ерөнхийдөө л "том толгой" нөхөр. 

2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа нөгөө "Том толгой" ХХАА-н сайд Х.Баттулгын дэд болчихно гэсэн хувийн тооцоотой /тухайн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 23 гишүүний зургаа нь "Нэг Ардчилал"-ынхан/ Ц.Элбэгдорж дээр нэг удаа орсон гэдэг юм. Жилийн дараа сонгуульд орох гэж байгаа, сонгуулийнхаа мөнгийг босгох гээд тэнгэр, газраа мэдэхгүй явсан хүнд яасан ийсэн Пүрэвдорж... Ёстой "дунд хуруу" биз дээ.

Тэгээд мань хүн нөгөө зургаагаа дагуулаад Хууль зүйн сайдаар томилогдоод удаагүй байсан Х.Тэмүүжин дээр орсон. Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдсон түүх нь ийм. Элбэгээ энэ тэртэй ямар ч холбоогүй юм, уг нь.

Сонирхуулахад, Харьяатын газар 2011 онд улсын төсөвт 5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байв. Харин Б.Пүрэвдорж 2015 онд Х.Тэмүүжинтэй хамт буухдаа 13 тэрбум төгрөгийн орлоготой хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш жил тутам буурсаар 2019 онд 3 тэрбум болсон байна.

Б.Пүрэвдоржийн тэнд хийсэн ганц зүйл нь тэнд дагаж мөрддөг 86 журмыг 34 болгож цөөлсөн. Тэдгээр дүрэм журмуудад байсан албаныхны бүх эрхийг авч хаяад дан үүргүүдийг нь үлдээсэн. Ажлаа авсан эхний өдөр нь мань хүний ширээн дээр суугаа хүн харагдахааргүй олон бичиг цаас авчирч тавьсан байдаг юм. Бүгд визний хүсэлт. Тэр хүртэл бүх зөвшөөрлийг Харьяатын дарга Д.Мөрөн ганцаараа зурдаг байж. Б.Пүрэвдорж ажлаа аваад бүх визийг боомтууд дээр шууд олгодог болсон. Угаасаа хуулиндаа тийм байсныг дотоод журмаар зохицуулаад Харьяатын даргад өгчихсөн байсан хэрэг.

Ганц жишээ хэлэхэд, Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомт 2012 онд 23 хүнд виз дарсан. Гэтэл Харьяатаас тэнд ажиллаж байгаа хүний тоо долоо. Нэг хүний цалинг сая төгрөгөөр тооцвол 80-90 сая төгрөгийн цалингийн зардалтай. Дээр нь үйл ажиллагааны бусад зардал бий. Аливаа төсөвт байгууллагын зардлын 40 хувь нь цалин, үлдсэн 60 хувь үйл ажиллагааны бусад зардал байх ёстой. Гэтэл тэнд 70 хувь нь цалин, 30 хувь нь үйл ажиллагааны зардал. /Бусад боомтууд дээр ч мөн ялгаагүй байх л даа/ Тэгээд энэ 70 хувийг 40 хувь руу буулгахын тулд хилийн боомтууд шууд виз олгох эрхийг нь нээж өгсөн. 2014 онд Зөвхөн Ярантын боомтоор 6000 жуулчин орж ирсэн, Ховд аймгийн төсөвт 600 сая төгрөг оруулсан. Өмнө жилдээ 20 сая төгрөг л байсан, 30 дахин өссөн гэсэн үг. Төрийн байгууллагуудын хүн суртлыг байхгүй болгочихоор төсөвт орох орлого ингэж нэмэгддэг.  

Дагаад мэдээж визний зөрчил, хугацаа хэтэрсэн энэ тэр гээд өчнөөн асуудал гарна л даа. Үүн дээр жишээлэхэд 1990-2012 он хүртэл Монгол Улс 4000 орчим хятад иргэнийг албадан гаргасан юм байна. Харин 2012-2016 онд 6000-ыг гаргасан. Онд нь хуваагаад үзвэл дахиад 30 дахин өссөн үзүүлэлт.

Ховд аймгийн хувьд онцлогтой л доо. Захчин, торгууд, өөлд гээд олон монгол ястнууд хилийн наана цаана, ах дүү, төрөл саднаасаа салчихсан байж байдаг. Шинжан Уйгарын 380 мянган монгол хилийн цаана байна. Энэ хүмүүс Монголд ирж ах, дүүтэйгээ уулзахын тулд Шинжаанаас Бээжин, Хөх хот, Эрээн орж виз гаргуулаад, тэндээсээ Улаанбаатараар дайрч Ховдод очдог байсан. Үүнийг л өөрчилсөн хэрэг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ням (66.181.189.154)
    Хамгийн айхтар хорчин новш шүү дээ
    2020 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.47)
    Vnen shv gishvvnee demjij bn
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • БАТЖАРГАЛ (66.181.189.154)
    Иргэний харьяатын дарга байхдаа албан тушаалаа ашиглан хамаарал бүхий буюу өөрийн авгайн төрсөн дүүгийн компаниар сонгон шалгаруулалтгүй гэрээ хийж бас мөнгөний асуудалд орж АТГ шалгагдахдаа Эби ахынхаа зөвлөгөөгөөр ажлаа өгч шалгуулж байгаа нэрээр анхаарлыг сулруулж, улмаар Эби ах нь хэргийг нь нам дарсан юм даа
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Уртнасан (202.126.89.247)
    Пүрэвдоржийн захиалгаар Пүрэвдоржийг өмөөрсөн хамгаалсан магтсан нийтлэл бичдэг захиалгат худалдагдсан сэтгүүлзүй . Ховдынхон Пүрэвдоржийн дээрэнгүй омголон зан, худалч хүн муутай онгироо шоучин шалиг явдалтай мөнгөний сонирхолтой, бас Эби болон Сахал Эрдэнэбилэгийн мөнгөөр спонсорлуулж мөнгө тараасны хүчинд сонгогдсоныг мэднэ.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.161.101)
    2016 онд Бямбацогт, Пүрэвдорж хоёр нэг тойрогт тулж Пүрэвдорж унахаар нөхцөл бүрдсэн байв. Тухайн үед хаан байсан Эби өөрийн гарын шавь Пүрэвдоржийг гаргаж ирэхийн тулд Бямбацогтод ХЗДХ-н сайдын суудлыг амлан байж ах Батцогтынх нь тойрогт дэвшүүлж баз хүргэчүүдийн тангарагыг тасалсан. Хэрвээ Эби ингэж дэмжээгүй бол энэ эрхэм өдийд гишүүн гээд сууж байхгүй байсныг Ховдынхон мартаагүй байгаа. Ийм байхад Эбигийн хүн бишээ гээд ичих ч үгүй юм бичүүлээд. Энэ хүний улстөр хийж байгаа арга таакчик нь тэр чигээ рээ Эбийн нохой арга мөнгөний арга. Тэгээд ч Эбийн хүн биш байсан юм бол Эбийн бөгс долоогч л байж таарлаа.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • ABCD-korea-gaas (211.36.150.2)
    MAH-iin gants chaddag ymn Ebigiin hun , Erdeneegiin hun geh teneglel uursduu harin yahiin argagui Hurelsuhiin omhii goshnogiig doloogchid ! Tegeedch goshnogo doloogchid neeg ih hol yvaad baidaggui tegeshiigeed alga boldog ! Purevdorj gishuun bol yag huvi hun uuruu uuriinhuuruu yvaa zangaragtai zaluu !? Ter Elbegeetei ogthonch holbooguich gesen Elbegeeg yadarch yvah uedn Elbegee nadad ogthonch hamaagui Elbegee ih muu hun baij barij horij shalgah heregtei geh meteer Batzandan shig barhirch bugsnii alchuur shig zan gargasangui ! Nutag nugaasaa eronhiiligchoor 2 udaa songogdson Elbegeeg hundelj baidag geed shuudl zangaragtai zangaaraa er hun gedegee haruulsan . Tom tolgoinii huvid yaltach ugui UIH-iin gishuun hunii huvid heleh gesen ugee barimt notolgootoi unen zuv medeeleltei barimtaar yridag uchiraas bugd jiirhdeg ! Purevdorj uuruu ymar neg darga boloh ambitsguil hun ym tuunees AH-iin dargad hamgiin tohiromjtoi bgaa hun bol yah argagui Purevdorj gishuun mon shuu !
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин. (139.5.217.205)
    Балин хамарт Бямбацогт, дээгүүр толгой Пүрэвдорж хоёр бол яах аргагүй Эбигийн хүмүүс. Одоо Элбэгдоржийгоо шоронд орох болохоор нь бараг дайсан байсан ухааны юм бичүүлж суух юм. Хүн чанар гэж хөлийн хуруу болжээ.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
    • Hooe MAH-iin tejeever guluguu Purevdorj haanach hezeech Elbegeeg shorond oroh estoi gehn bitgii hel shalgaadahch gej heleegui tegej helehch ugui !? Purevdorj bol batzandan bish shuudee guluguu ! Haanach tiim ym yriagui !
      2020 оны 09 сарын 10
  • Зочин (59.153.114.42)
    Ходвдыхон монголдоо хайртай хүмүүс пүрэвдоржыг сонгосонд баяр хүргий
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
    • Hivdiinhon mash zuv songolt hiideg ! Purevdorj Mongoliin oreeduin lider !
      2020 оны 09 сарын 10
    • Zochin
      Tiim shuu
      2020 оны 09 сарын 10
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top