x

У.Хүрэлсүхийн Засгийн газрын удаах дайсан ноён АРХИ...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (“УИХ-ын эмэгтэй гишүүдээс” гэж бичээд байгаа) Архидан согтуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг удахгүй нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ. Эхний хэлэлуүүлгийг өнгөрөгч дүрэв гаригт хийсэн юм байна.

Төсөл өргөн барих болсон үндэслэлээ гишүүн М.Оюунчимэг “Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн 82 мянган хүний 80,8 хувь нь ажилгүй хүмүүс байна” гэв. Бараг 90 хувь. 70 гаруй мянган ажилгүй иргэн эрүүлжүүлэх байраар зочлоод гарчээ гэсэн үг. Тэр цааш нь “Засгийн газраас иргэдийг ажилтай, завгүй байхад зориулж бодлого гаргах нь чухал байна. Хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэжээ. Тэр “зохистой хэрэглээ” гэдэг нь юу болох талаар өмнө мэдээлсэн. Архи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 5000 хүн тутамд нэг архи худалдаалах цэгтэй болгох...

М.Оюунчимэг гишүүний мэдээлснээр нийслэлд архи худалдаалах зөвшөөрөлтай 6000 мянган цэг байдаг гэнэ. Статистикийн газраас мэдээлснээр нийслэлийн хүн амын тоо сая 466 мянга 100 гэж гарсан байна. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга сая 200 мянга гэж залав. Статистикийн мэдээ жилийн өмнө гарсан гэж тооцвол лав 300 мянган хүнээ гээчихлээ. Манай удирдагчид тоо баримтад ингэж л ханддаг хүмүүс. Ард нь мэдээж зорилго бий байх л даа.

Сая 500 мянган хүнээр тооцвол 5000 хүний дунд нэг архи худалдаалах зөвшөөрөл гэхээр нийслэлд 300 цэг үлдэх нь ээ. Одоо байгаа 6000 зөвшөөрлийн 5700 нь цуцлагдана гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд байхгүй болно. Сумын төвд ганцхан дэлшүүр үлдэнэ. Тэдгээр нь мэдээж УИХ-ын гишүүний, эсвэл Засаг даргын өөрсдийнх нь дэлгүүр байх болно. Монополь учраас үнээ дураараа тогтооно, өрсөлдөгчгүй учраас борлуулалт нь нэмэгдэнэ.

Нөгөө талд шагийн архи цэцэглэнэ, архины хууль бус наймаа нэмэгдэнэ, түүнийг дагаад чанар муутай архи үйлдвэрлэж эхэлнэ, хүний амь эрсдэнэ. Арав гаруй жилийн өмнөх шигээ хуурамч архи, хууль бус борлуулагчидтай тэмцэх шинэ ажил ундарна даа.  Сэтгэлийн хөөрлөөр, судалгаагүй бурах ийм аюултай.

Гэтэл судалгаа тооцоог нь хийх ёстой Х.Нямбаатар сайд (энэ нэг эргүүтсэн төлгийг хуулийн салбарын дарга болгох санаа ямар ухаанд нь ухна үхсэн хүнээс гардаг байна аа) нөгөө санааг нь шүүрч аваад “хуулийн шинэчилсэн найруулга болгохоор” шийдсэн гэнэ. Хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулна гэсэн үг. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар бас нэг дайснаа олчихлоо. Түүнийг ноён “АРХИ” гэдэг.

Нөхдүүд архитай л тэмцэх тухай яриад байгаа болохоос биш, архидалттай нь тэмцэх тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө хэлсэн дээ. Архидан согтуурч байгаа нөхдийн 80 хувь нь ажилгүйчүүд байна аа гэж. Тэгвэл архитай тэмцсэнээр ажлын байр нэмэгдэх үү?

Эсрэгээрээ архины хамааралтай хүмүүсээ эмчилдэг, тусалдаг, ажлын байранд зуучилдаг үйлчилгээг бий болгох ёстой юм биш үү? Тэрэнд нь мөнгөө зарцуул, ТББ-уудаа ажиллуул, хөрөнгө төсвийг нь гаргаж өг. Нийгмийн хог шаар гээд зөнд нь хаядгаа боль. Архи үйлдвэрлэгчид, ажил олгогч нартаа ханд. Үүнийг “нийгмийн хариуцлага” гэдэг болохоос биш шинэ жилээр чихэр тараахыг нийгмийн хариуцлага гэдэггүй. Тэр ажилгүй хүмүүс чинь ажилтай, орлоготой болоод ирэхээрээ аяндаа архинд донтохоо болино.

Харин архины зөв, зохистой хэрэглээ гэдэг бол огт өөр зүйл. Бараг соёл.  Хууль баталж, хорьж хязгаарласнаар соёл бий болдоггүй. Тийм учраас манай нөхөд энэ тухай ярихаасаа өмнө ажлын өрөөндөө архины шилтэй селфи хийж постолдгоо эхлээд больчих хэрэгтэй.

Гэх мэтчилэн асуудлыг уг үндсийг нь хардаггүй, аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролддог манай төрийнхний нэг гажиг байна. Үр дүн нь дандаа эсрэгээрээ гардаг.

Гэвч энэ юу ч биш байх л даа. Өмнө хэлсэнчлэн тэд ийм зүйлийг санаандгүй буюу санаа зорилгогүй хийдэггүй. Санаж сэдээд, төлөвлөөд хийдэг. Нэг нь төсөл өргөн бариад, нөгөө нь тэрийг нь ахиулаад, нийгмийн эмзэг асуудал дээр дөрөөлж нийтээр нь талцуулж, хэрэлдүүлж байгаад араар нь өөрсдийнхөө сонирхлыг шургуулаад, ашгаа аваад гараад явчихдаг бүр номтой.  

  Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.184.113)
    Хэрэгтэй хууль гарах юм бна.Архинаас болж олон айлын амьдрал сүйрч доройтож бга шүү.Амжилт хүсье
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Batchimeg (66.181.184.113)
    Ard tumen arhi ihk unetei bolchbol uuhgui ,harin darga nar turiin munguur uuh ni oilgomjtoi.Ta nar er emgui sogtuu baidag humuuc ene huuli gargah hereg bhgui
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.113)
    Дарга,гишүүд өөрсдөө архиддагаа больчих хэрэгтэй бна.
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top