x

Даатгалын төлбөр төлөөд зээлийн эрсдэлээс сэргийлэх боломж бий

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг зээлийн эрсдэлийн даатгалын талаар зөвлөж байна.

Манайд ихээхэн тохиолддог зээлийн эрсдэлийн нэг төрөл бол гэнэтийн осолд орсны улмаас зээлээ төлөх боломжгүй болох явдал юм. Зөвхөн орон сууцны зээлийн хувьд тухайн зээлдэгч нь гэнэтийн осолд орсны улмаас амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас зээлээ төлж чадахгүй санхүүгийн дарамтанд орохоос сэргийлэх боломжтой байдаг. Зээлийн эргэн төлөлтийг тасалдуулахаас сэргийлэх одоогоор мэдэгдэж байгаа хамгийн боломжит арга нь даатгал юм. Тэгвэл даатгалын ач холбогдлын талаар та хэр сайн мэдэх вэ? Магадгүй таны эргэн тойронд хэзээ нэгэн цагт тохиолдож байсан, эсвэл энэ тухай сонсож байсан ч төдийлөн анхаарч, анзааралгүй өнгөрч байсан бодитой хийгээд чухал жишээг энд дурдъя. Даатгалтай болон даатгалгүй байснаараа бидний амьдралд ямар ялгааг авчирдгийг үүнээс харж болно.

Жишээ 1. Гэр бүлийн хоёр ослын улмаас нас барж, үр хүүхдээ, эцэг эхээ орхин одсон бөгөөд ард үлдсэн гэр бүл нь орон сууцыг нь өвлөн авсан ч зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй тул байраа алдах эрсдэлд орсон. Гэр бүлийн хоёрын хувьд зээл авсан даруйдаа даатгалд хамрагдсан байсан боловч хоёр дахь жилээсээ эхлэн даатгалыг илүү зардал гэж үзэн даатгал хийлгээгүй байна. Хэрвээ даатгалаа тогтмол төлж байсан бол зээлээ хаалгаж байраа алдахгүй байх бүрэн боломжтой байсан.

Жишээ 2. Орон сууцны зээлтэй харилцагч өөрийн ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөн хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд даатгалаа тухай бүрт нь хийлгэн сунгуулдаг байсан тул зээлийн үлдэгдлээ даатгалын компаниар бүрэн төлүүлсэн байна.

Дээрх 2 жишээ бол утга, үйл явдлын хувьд төстэй боловч үр дүн нь тэс өөр жишээ. Гэнэтийн зүйл учрахад бэлэн байхыг хүссэн хүсээгүй нийгэм биднээс үргэлж шаардаж байгаа энэ үед бид ядаж л хоёр дахь жишээ шиг өөрсдөө шийдвэрлэх боломжтой асуудлыг хойш тавих хэрэг бий юу?

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой байдгийг иргэд тэр бүр мэдээд байдаггүй

Даатгалын компани таны өөрийгөө болон өөрийнхөө эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний үнийн дүнгийн асар бага хувь буюу 0.1-3 хүртэлх хувийг даатгалын хураамж болгон авч даатгалын санг бүрдүүлдэг. Тэрхүү сангаас эрсдэлд орсон харилцагч нарынхаа нөхөн төлбөрийг олгох зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр танд эрсдэл тулгараагүй бол таны болон бусад харилцагч нараас бүрдүүлсэн мөнгөөр эрсдэл учирсан өөр нэг харилцагчид тусална. Магадгүй та маргааш ямар нэг эрсдэлд орвол мөн л бусад харилцагч нар танд тусална. Тиймээс зарим харилцагч нарын гаргадаг “даатгалын төлбөрөө байнга төлдөг ч ашиглаж байгаагүй” гэх гомдол нь огтхон ч асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирээдүйд учирч болзошгүй хэлж ирдэггүй тэрхүү эрсдэлийн улмаас үүссэн санхүүгийн хямралыг хүндрэлгүйгээр даван туулахад туслах нь даатгалын зарчим. Даатгалд хамрагдана гэдэг нь ямар нэг байдлаар түүнээс ашиг хүртэнэ гэсэн үг бус, харин танд эрсдэл тулгарсан үед түүнийг даван туулах, таныг амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгох үйл ажиллагаа юм.

Даатгалыг яагаад банкаар хийлгэх шаардлагатай байдаг вэ?

Харилцагч нэг дороос санхүүгийн бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авах боломж бүрддэгээрээ банкаар даатгал хийлгэх нь илүү давуу талтай.  Банкны хувьд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болдог бол даатгалын компаниуд банкны өргөн сүлжээ, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийг ашиглан үйл ажиллагааны нэмэлт зардалгүйгээр шинэ зах зээл дээр ажиллах боломжтой болдог. Уг үйл ажиллагаанаас хэмнэсэн тэрхүү зардлаа харилцагчийн төлөх даатгалын хураамжаас суутгаснаар харилцагч зах зээл дээрх үнээс илүү хямдаар даатгалд хамрагдах боломж бүрддэг. Банк болон даатгалын нэгдэл буюу Bank + Insurance гэсэн хоёр үгний нийлэмжээс үүссэн Банкашуранс (Bancassurance) гэх энэхүү үйлчилгээ нь банк өөрийн салбар нэгжээр дамжуулан банкны харилцагч нарт даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллахыг хэлж байгаа юм. Банкашурансын үйл ажиллагаанд гурван тал (харилцагч, банк, даатгал) оролцож, тэдгээрийн харилцааг зохицуулж байдаг бөгөөд бүх оролцогч талуудад ашиг тустай үйлчилгээ гэдгээрээ онцлогтой.

Банкны хувьд даатгалын бүтээгдэхүүн зарж борлуулсныхаа төлөө зөвхөн шимтгэл авдаг ба даатгалын үндсэн үйл ажиллагаа болох хураамжийн хувь хэмжээг тогтоох, нөхцөл боловсруулах, ялангуяа нөхөн төлбөртэй холбоотой ямарваа нэг шийдвэр гаргах болон түүнд нөлөөлөх боломжгүй байдаг. Таны сонголтыг хөнгөвчлөхийн тулд банк хамгийн сайн гэсэн даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, банк таны өмнөөс даатгалын компаниудыг сонгон, таны өмнөөс сайн гэрээг хийж хамтран ажилласнаар харилцагчийг буруу сонголт хийснээр эрсдэл хүлээхээс сэргийлж байдаг. Даатгал болон банкны ижил тал нь хоёулаа харилцан итгэлцлийн хүрээнд ажилладаг. Тиймээс нэг талаас үйлчилгээ үзүүлэгч байгууллага харилцагчийн итгэлийг дааж, хариуцлагатай хандах, нөгөө талаас харилцагч даатгалын компаниа маш няхуур, зөв сонгох нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top