x

“Хуурамчийн баг”-ийг ХУУ ТАТАХАД

Өчигдөр УИХ-ын олонх 2021 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг дуу нэгтэйгээр батлав. Мөнгөөр дамжуулан эдийн засгийн өсөлт, үнэ, ханш, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх мэт макро эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөх Төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэдэг. Тиймээс улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэгэн чухал хэсэг юм. Аливаа улсын Төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал юм. Бас Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж маш тодорхой заасан байдаг. Эдгээр үндсэн зорилтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

Бодит байдал дээр гадаад валютын ханш чангарч импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.  Энэ нь иргэдийн амьдралд, ялангуяа тэтгэврийн насны ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүнд цохилт ирж байгаа нь ч үнэн. Улсын татвар бүрдүүлэгч бизнес эрхлэгчид, тэр дундаа долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт ирж хаалгаа хаахад хүрч байгаа аж. Тиймээс Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогын  биелэлтийг нийтэд ойлгомжтой байх үүднээс өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлтийг харуулсан бяцхан үзэсгэлэн УИХ-ын тэнхимийн үүдэнд байрлуулжээ. Өнгөрсөн жилүүдэд Монголбанкны авч хэрэгжүүлсэн бодлогыг жирийн иргэн, тэтгэврийн ахмад ч дүгнэж чадах боломжтой болсон нь энэ.

Ардчилсан намын гишүүд ханшаа хөөрөгдсөн гол буруутнаар Монголбанкыг онцлоод бодитой жишээ татаж тайлбарлалаа. Өнгөрсөн дөрвөн жилийн дотор 10 гаруй их наяд төгрөг хэвлэжээ.  Зах зээлд  мөнгөний хэмжээ ийнхүү огцом нэмэгдэхээр ханш сулрах нь хууль. Төв банкныхан ч тэвдэж “ханшаа тогтоох" зорилгоор өнгөрсөн дөрвөн жилд 8 тэрбум 370 сая ам.долларын интервенц хийсэн” гэж С. Одонтуяа гишүүн хатуухан сануулаад авна лээ. Ийм их хэмжээний валютыг олохын тулд Монгол улс алт, мөнгө, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайр, нефть зэрэг байгалийн баялгаа бүтэн хоёр жилийн турш олборлож гаргаад харь гүрэнд арилждаг. Нүсэр их хөдөлмөр орж олсон баялгаа “мөнгөний бодлого” нэрийн дор үр дүнгүй салхинд хийсгэж болно гэж үү. Нөгөө төрийн хатуу хариуцлага хаана байна вэ. Нэг гараараа мөнгөний нийлүүлэлтийг огцом ихэсгээд нөгөө гараараа баялгаас олсон валютаа зарж үгүй хийдэг мөнгөний бодлого дэлхий аль ч улсад байхгүй нь мэдээж.

Хэдхэн хоногийн өмнө нийтийн анхааралд өртөөгүй нэгэн чухал дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр А.Адъяасүрэн гишүүн уншсан байдаг. Мөнгөний бодлогын талаарх Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг танилцуулж байхад микрофоныг нь хоёр ч удаа хаасан. Өмнө нь аль нэг намын бүлгийн дүгнэлт уншиж байхад микрофон хааж байсан “бүдүүлэг” үйлдлийг би лав санахгүй байна. Дараа нь олон нийтийн сүлжээгээр энд тэндээс тасдан нийлүүлсэн “эв хавгүй бичлэг” сэвэх гэж оролдов. Энэ нь гишүүний уншсан дүгнэлт байгаа оносныг илтгэнэ.  Хоосон магтаалд чамгүй дасч шүүмжилсэн бүхнээ дайсан гэж хардаг “бүдүүн бүлэг” шавилхан бүсгүйн үгэнд шалчийсан учрыг олохын тулд түүний уншсан дүгнэлтийг сөхөж таарах нь.

“Эрх баригчид гаргаж буй бодлогын алдаандаа үнэлэлт дүгнэлт өгч засаж сайжруулахын оронд өрсөлдөгч улс төрийн хүчиндээ тохож харлуулах, эсвэл ямар нэгэн зүйл онцолж бултдаг буруу зуршлаа энэ удаа ч орхисонгүй. Өмнөх дөрвөн жилд гаргасан алдаа, дутагдал бүхнээ Ковид-19-д наахаар шийджээ. Монголбанкны өргөн мэдүүлж буй мөнгөний бодлогыг эрх баригчид алга ташиж хүлээн авч болох ч, ард иргэдийн амьдралд ямар үр нөлөө үзүүлж байгааг анзаарч харахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн эхлэл чуулганы танхимыг нам болгож орхижээ.

“Нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцсэн талаар улс орон даяар түгшүүрийн харанга дэлдэж, энэ алдаа, завхралыг даруй засаж залруулах амлалт өгсөн улс төрийн хүчин өнөөдөр ажлаа тайлагнаж байна. Харамсалтай нь, нэг ам.доллар аль хэдийн 29 боодол нэгтийн төгрөгтэй тэнцэх хэмжээнд ирлээ. Монгол улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд дөчин хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улсыг та хайгаад олохгүй” гэсэн зоримог дүгнэлт эрх баригчдыг сандаргалгүй яахав.

Мөнгөний бодлогын гол зорилтын нэг нь санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх явдал. Гэтэл Монголбанк зах зээлд эргэлдэж буй нийт мөнгөний ¼-ийг буюу 5.3 их наяд төгрөгийг үнэт цаас гаргах замаар арилжааны банкнуудаас татаж авчээ. Арилжааны банкууд эрсдэлгүй Төв банкны үнэт цаас худалдаж авалгүй яахав. Бас авах хүү нь ч өндөр. Монголбанк арилжааны банкуудад бараг 500 тэрбум төгрөгийн (Бодлогын хүүгийн хэмжээгээр) хүү жилд төлж эхэлснийг дөрвөн жилийн хугацаагаар тооцвол 2 их наяд төгрөг болно. Ийм их мөнгөөр юу хийж болох байсан бэ? 3 их наяд төгрөгөөр 80,000 айлыг ипотекийн зээлд хамруулж олон мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, жар гаруй мянган ажлын байрыг шийдэж эдийн засгийн хямралаас амжилттай гарсан жишээ Монголд бий. Уул нь ухаантай улс төрийн хүчин бол шүүрч аваад хэрэгжүүлэх чухал санаа л даа.

Монголбанкны хяналт тавих функц туйлын хангалтгүй байгааг талаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл,  банкны системийн хэмжээгээр байгаа чанаргүй зээлийн хэмжээгээр жишээ авч олон улсын дундажтай харьцуулсан чухал дүгнэлт хийжээ. Энэ нь олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудаас Монгол улсад өгч буй дүгнэлттэй яг таарч байгааг энд нурших илүүц биз.

“Мөнгөний бодлогыг улс төрчдөд, дарга нарын хүүхдүүдэд ээлжлэн атгуулсны гор гарч байна” гэж хэний ч санаж яваагүй дүгнэлт хийсэн нь “үүлгүй тэнгэрт аянга ниргэх” мэт эрх баригчдад очсон болов уу. Өнөөдөр хүртэл Монгол улсын мөнгөний бодлогыг эрх баригч намын нэгэн даргын хүүхдэд атгуулчихсан явж байгаа нь үнэн шүү дээ.

Ийнхүү 2017-2019 онуудад Монгол улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр хэд дахин нэмэгдсэн, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл тусламж хүртэж эхэлснээр санхүүгийн зах зээл тогтворжин гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж байсан аж. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховор сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилийн түүхэнд бараг тохиолдоогүй. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларч, мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, олон улсын санхүүгийн байгууллагуудын хар, саарал жагсаалтад бичигдэж улмаар макро эдийн засгийн тогтвортой байдал эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн талаарх статистик үзүүлэлтүүд бүгд тооцоо судалгаатай юм билээ.

Дүгнэлтэд улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай ажил хэрэгч олон чухал санаа байжээ. Харин эрх баригчид олон нийтийн сүлжээнд хөлсний бичээчдээр  элдэвлүүлж,  “хаалтын гэрээ”-тэй хэвлэлээрээ буруу ташаа мэдээлэл түгээж шинэхэн гишүүний дууг нь хорьж, намнадаг хуучинсаг ажлаа хийсэн ажээ. Дэндүү харамсалтай. Хаашаа явна вэ энэ төр.

Эдийн засгийн ухааны доктор Р. Даваадорж

2020.11.06

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ангууч (192.82.75.226)
    ТЭНЭГ ЗОЛЖАРГАЛ -н буруутай үйлдэлээс
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Хэрүүлч (202.126.89.244)
    ан нам өөрсдөө 800 төгрөг дээр нь барих нь яасын болдоо , өсөх хандлагыыг нь тавьсан санагдах юм .
    2020 оны 11 сарын 16 | Хариулах
  • Энгүүн (66.181.180.229)
    доошоо ...
    2020 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top