x

Зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах шийдвэр он дуустал үргэлжилнэ

Зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байна. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дөрвөн чиглэлээр танилцуулж байна.

Бодлого, зохицуулалтын чиглэлээр

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно.

Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно. Энэ арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Үүнээс гадна Монголбанкны зүгээс банкуудад олгож буй дээрх зохицуулалт, хөнгөлөлтийн арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид бүрэн шилжихэд гарч буй саад, тотгорыг бууруулах боломжийн талаарх холбогдох тооцоо, судалгаа хийгдэж байна.

Банкны төлбөр тооцоог хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр

Монголбанкны зүгээс төлбөр тооцоог бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй байна.

Төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ сүүлийн 3 өдөр буурах хандлагатай байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 10-ны өдөр 850 мянган картын гүйлгээ (22 тэрбум төгрөг) хийгдэж байсан бол 13-ны өдөр 565 мянга болж буурлаа. 11 дүгээр сарын 10-ны өдөр бага дүнтэй (3 сая төгрөг хүртэл) 244 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 13-ны өдөр 149.3 мянга болж буурлаа. Харин их дүнтэй (3 сая төгрөгөөс дээш) гүйлгээ 3.9 мянгаас 3.4 мянга болж өөрчлөгдлөө.

Банкуудаас авсан мэдээгээр АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байна. Монголбанкнаас тухай бүр бэлэн мөнгөний зузаатгалын үйл ажиллагааг хийж байна.

Улаанбаатар хот болон зарим аймагт банкуудын салбар, нэгжүүд түр хугацаанд ажиллахгүй байгаа ч банканд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байна.

Гадаад төлбөр тооцоог хэвийн гүйцэтгүүлэх чиглэлээр

Арилжааны банкуудын төв оффис ажиллаж, гадаад төлбөр тооцооны хувьд гүйлгээний хэвийн явагдаж байна. Банкууд гадаад төлбөр тооцоог уян хатан байдлаар зохицуулан ажиллаж байна. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсаар холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо хийж байгаа болно. Жишээ нь, энэ сарын 12-ны өдөр 476 удаагийн гүйлгээгээр нийт 70.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад улсууд руу төлбөр шилжүүлсэн бол 638 удаагийн гүйлгээгээр 95.6 тэрбум төгрөгийн гадаад гүйлгээний орлого хүлээн авчээ.

Банкуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар

Банкууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудад бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй.    

Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм. 

Нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох дохио гарах тохиолдолд Монголбанк ээлжит шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно.

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх зөвлөмж гарган мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн энэ чиглэлээр банкууд ч идэвхитэй хамтран ажиллаж байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top