x

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”

Түрүүч нь: Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”-н тухай

“Атаархал”-ын тухай

(үргэлжлэл)

“Манай монголчууд маш атаархуу хүмүүс” хэмээн бид их мэдэмхийрдэг. Тэр бүү хэл “худагт унасан еврейчүүд бие биеэ худгаас татан гаргадаг бол монголчууд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” гэж цэцэрхдэг монголчууд цөөнгүй таардаг. Тэд, бусад улс үндэстнийг магтахдаа хэтрүүлдэг атлаа өөрсдийгөө доош нь хийдэг “юм үзээгүй” сэтээтэн голдуу байна. Би ч “юм үзээгүй” явахдаа тийм сэхээтний нэг байлаа. 

Үнэндээ америкчууд, германчууд, япончууд, хятадууд гээд л дэлхийн бүх улс үндэстэн рүү ойртоод харах ахул адилхан л атаархуу хүмүүстэй байдаг. Аль ч улс үндэстний кино үзэж, зохиолыг уншихад атаархуу гол баатрууд заавал гардаг биз дээ! 

Израильд очоод хотынх нь гудамжаар явахад, “худагт унасан арабууд бие биеэ худгаас татан гаргадаг бол манай еврейчүүд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” хэмээн гомдоллодог еврейчүүд мундахгүй явдаг гэсэн. Ер нь уг хэлц үг анх еврейчүүдээс гарсан байх. Тэгээд бусад үндэстнүүд өөр өөртөө тааруулаад, өөрсдийнхнийгөө муулахдаа хэрэглэсэн бололтой! 

Атаархал бол хүн төрөлхтөнд байдаг төрөлх араншин. Эволюцийн явцаар хүний ухамсарт, шуналтай адилхан бий болсон нэг модуль. Атаархал, ядуу нийгэмд байнга ил гарч арзалзаж байдаг бол харин амьдрал сайтай өндөр хөгжилтэй улсад аядуу л болсон төдий.

Соён гэгээрэлийн эрин үеэс өмнө, атаархал нэг анги, давхаргынхны дотор зиндаа зиндаандаа гүйдэг байв. Ноёдын хооронд атаархал байна уу гэхээс харц ноёдод атаархах гэж үгүй. Учир нь харц ард, дээдсийн тансаг амьдралыг бурхны зарлигаар ийм байдаг гэж итгэдэг байсан. Ноёдоо бишрэн дээдэлнэ. Харцууд өөр хоорондоо л атаархалцана.

Кастын тогтолцоогоо хадгалсаар байдаг Энэтхэгт одоо хэрнээ ядуус нь дээдэстээ атаархдаггүй. Ядуучууд нь дэлхийд толгой цохихоор дэндүү хөөрхийлөлтэй ядуу бөгөөд удам дамжсан баячуудтай нь жишвэл баян, ядуугийн хоорондын орлогын зөрөө нь асар их. Үүнээс болоод зах зээл нь тун тамиргүй байдаг.

Үгээгүй ядуу байдлаа энэ насны хувь тавилан гэж хатуу итгэдэг атаархалгүй ядуучууд нь улстөрийн хүч болдоггүй тул шашны мөргөлдөөнөөс бусад тохиолдолд Энэтхэгийн нийгэм нь тогтвортой. Кастын хөшүүн тогтолцоонд ирээдүйгээ алдахаас айсан олон энэтхэгчүүд харьд цагаачлан гарчээ.

Нийгмийг ноёд, харц болгон хуваасан “бурхны зарлиг”-ийг Францын хөрөнгөтний хувьсгалаар аль 1789 онд анх халсан юм. Хүмүүсийг дээдэс, доодос болгон хуваасан бурхны зарлиг гэж байдаггүйгээр барахгүй бүх хүмүүс тэгш эрхтэй хэмээн тэр хувьсгал тунхагласан ажгуу!

Францын хувьсгалаас хойш атаархал нь анги давхарга дотроо гүйдгээ больж, ресентимент гэж нэрлэгдсэн, дорд үзэгдэхийг үл тэвчих бүлгийн араншин болж хувирсан юм. Нийгмийн бүлгийн атаархал болох ресетинмент цаашаагаа хоёр чиглэлээр хөгжив.

Капитализм атаархлыг; чөлөөт зах зээлийг төлөвшүүлэх, шударга ёсыг тогтоох, элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд болгох мэтээр нийгмийн ухамсрыг сайжруулах хүч болгон хувиргасан.

Капиталист атаархал нь ниймийн гишүүдийг анги давхарга, арьс өнгө энэ тэрээр алагчлахгүй байхыг шаарддаг. Ингэж байж зах зээл чөлөөтэй болно.

Капиталист атаархал нь эдийн засгийн өрсөлдөөнийг эрчимжүүлдэг төдийгүй, уг өрсөлдөөн шударга байхыг шаарддаг. Өрсөлдөөн шударга байхад ялсан этгээдэд хэн ч атаархдаггүй. Шударга биш болвоос өөнтөгч атаархал шууд гарч ирээд шударга ёсыг нэхэн үзэлцдэг.

Капиталист атаархал аль ч салбарт нийгмээ манлайлж байгаа элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд байхыг хөхиүлдэг. Яагаад гэвэл; алдар хүнд, эрх мэдэл, эд баялаг зэрэг давуу байдлаа ашиглан дээрэлхэх элитүүд олны дургүй хүргэж, тэр нь хэтрэхээрээ нийгмийг тогтворгүй байдалд хүргэнэ, өөрсдөө ч хохирох байдалд орно. Орчин үед моральгүй бүдүүлэг капиталистын бүтээгдэхүүнийг бойкот хийх тун амархан болсон.

Трамп хэчнээн аархуу ч жирийн иргэдийг илтэд дор үзэн таахалзаж зүрхлэхгүй, ихэрхлээ дотроо л нууж явна. Ер нь Америкийн капиталистууд олны өмнө аль болох жентелмэн харагдахыг хичээдэг шүү дээ. Манай “шинэ монгол”-ууд хэдэн жилийн дараа жентелмэнүүд болно, капитализм тийм болгоно!

Гэтэл; коммунистууд, фашистууд, нацистууд бүлгийн атаархал болох мөнөөх ресентимэнтийг аймшигт хүчирхийллийн өдөөгч “эрчим хүч” болгож орхисон юм.

Коммунистууд ядуусыг чинээлэг иргэдийнх нь эсрэг турхирахдаа тэдний бүлгийн атаархлыг ажилчин ангийн нэрээр ашигласан юм. Үнэндээ оросын ажилчин анги Ленинийг дэмжиж байгаагүй, үүнд нь хорссон больщевикууд, үйлдвэрийн гурван сая гаруй ажилчныг алж хөнөөсөн ажээ.

Германы чинээлэг давхаргын багагүй хэсгийг эзэлдэг их хэмжээний эд баялгийг гартаа эзэмшиж байсан еврейчүүдийн хөрөнгийг булааж, улмаар улсынхаа сүйрсэн эдийн засгийг өөд нь татах эх үүсвэр болгох төлөвлөгөөтэй Гитлер немецүүдийн атаархлыг еврейчүүдийн эсрэг чиглүүлж аймшигт хоморголон устгалт явуулсан юм.

Гёте, Гегель, Бетховен, Лейбниц, Гауссын үр сад болох германчууд еврей нялх хүүхдүүдийг амьдаар нь шатааж байлаа шүү дээ! Австрийн нэг захын тосгоноос гаралтай, ямар ч боловсролгүй Гитлер немецүүдийн атаархлаар тоглон тэднийг ингэж солиоруулсан юм даа! Муссолини арай ч ингээгүй. Гэхдээ л Франц, Британид атаархах италичуудын ресентинментээр сайн тоглосон ажгуу.

Капитализм л “атаархал”-ыг; зах зээлийн чөлөөт байдал, хэрэглэгчээ хамгаалсан алагчлалгүй тэгш эрх, шударга тоглоомын дүрэм шаарддаг щударга ёс, жирийн иргэдээ хүндэтгэсэн эгэл даруу жентелмэн соёл зэргийн манаанд зогсоодог. Энэ бол капиталист хөгжлийн замын бас нэг гайхамшиг болой!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Azaa (192.82.74.26)
    Капиталист нийгэм сонгосоноо ардчилал гэж сэнхэрүүлээд одоо өөрөө улсаас хулгай хийж баяжиж тэр нь одоо хүүхэдүүд нь жэнтэльмэн болж данхалзах юм байхдаа
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top