x

Хүн төрөлхтний аюул

Байгалийн гамшиг, өлсгөлөнтэй арай ядан тэмцэж байсан хүн төрөлхтний хоёр дахь том аюул халдварт өвчин байжээ. Ази тивээс гаралтай Yersinia pestis хэмээх бактериас үүдэлтэй хар тахал 1330 оноос эхлэсэн байдаг. Энэхүү тахал евразийн хүн амын бараг 30 хувийг хяджээ. Судлаачид хамгийн багадаа 75, ихдээ 200 сая хүн энэ тахлаар амиа алдсан гэж тооцдог аж. Тухайлбал Англи улсын хүн ам тахлын өмнө 3.7 сая байсан бол тахлын дараа 2.2 сая болтлоо буурчээ. Флоренц хотын 100 мянган хүний тал нь амиа алдсан түүхтэй. Тухайн үед хүмүүс энэхүү тахлыг бурхан хилэгнэл, чөтгөрийн хорлол гэж үзэж байснаас бус хулгана, нохой бөөсөнд хазуулж, бохир уснаас халдвар аван үхэж байснаа мэдээгүй.

Европ тивээс очиж буй далайчид, худалдаачдаас үүдэлтэй халдварууд Америк, Австрали, номхон далайн арлуудын ямар дархлаагүй, шинэ биетэд тэсвэргүй уугуул иргэдийн 90 хувийг хөнөөсөн гэдэг аймшигтай тоо байдаг юм байна. Тухайлбал 1520 оны 3-р сарын 5-нд 900 испани цэрэг, хэдэн адуу мал, цөөхөн тооны Африк боолтой Кубаас Мексикт ирсэн Испанийн хөлөг онгоц 22 сая хүнтэй байсан Мексикийг 1580 он гэхэд буюу 60 жилийн дотор 2 сая болтол сүйрүүлжээ. Түүхэнд "Үл үзэгдэгч Армада" гэж бичигджээ. Учир нь Francisco de Eguia нэртэй боол салхин цэцгийн халдартай буусан нь далайчдын газардсан Cempoallan тосгоныг тэр чигээр 10 хоногийн дотор л оршуулгын газар болгосон гамшигт түүхтэй. 10 хоногоос цаашлаад нэмж улаан бурхан, ханиадны халдварууд дэгдэн Азтекийн хаан Cuitlahuac-г хүртэл хөнөөсөн байдаг. 

1778 оны 1-р сарын 18-нд Хавайд газардсан ахмад Жэймс Күүк ба түүний баг ханиад, сүрьеэ, хижиг, салхин цэцэг, тэмбүүний вирус халдварыг уугуул иргэдэд өөрсдөө ч мэдэлгүй тарааж, ямар ч дархлаагүй 500 мянган уугуул иргэдийн тоог 1853 он гэхэд 70 мянга болгосон түүх бас байна. 

20-р зуунд ч гэсэн халдварт өвчнүүдээр хэдэн арван сая хүн амиа алдсаар л байжээ. "Испани ханиад" нэртэй халдварыг 500 сая хүн буюу тэр үеийн хүн амын 30 хувь нь авч, жилийн дотор хамгийн багадаа 50 сая, ихдээ 100 сая хүн амиа алдсан тооцоо байна. Гэтэл 1914-1918 оны хооронд үргэлжилсэн дэлхийн 1-р дайнд "ердөө" 40 сая хүн амиа алдсан байдаг. 

1918 онд тархаж эхэлсэн Испани ханиад өнөөгийн зүү орох зайгүй шахуу холбогдсон дэлхийд дахин түгэж халдвал хэдхэн цагийн дотор ямар том сүйрэл, аюулыг авч ирэх бол гэж бодохоос аймаар. Вакцин, антибиотик, эрүүл ахуй, ариун цэвэр, эмнэлгийн үйлчилгээний дэд бүтэц, стандарт дээшилсний ачаар бид энэ бүх аюулаас холхон тойрч чаддаг болсон ч тайван байх эрхгүй юм байна. 1967 онд салхин цэцгээр нийт 15 сая хүнд халдварлагдаж 2 сая нь амиа алдсан бол 2014 онд нэг ч хүн халдвар авч, нас бараагүй тухай ДЭМБ-ын судалгаа байна. 

Гэхдээ л 2002 онд дэгдсэн SARS, 2005 оны шувууны ханиад, 2009 оны гахайн ханиад, 2014 оны Эбола тахал хэдэн мянган хүний аминд хүрээд амжсан. САРСааар бараг 1000 хүн амиа алдсан бол Эбологаар 30 мянган хүн халдварлагдаж 11 мянга нь амиа алдсан байдаг. ДОХ-р мөн 30 гаруй сая хүн 1980 оноос хойш нас бараад байна. Судлаачдын тооцоогоор хэрвээ ДОХ 1581 онд дэгдсэн бол хар тахлаас хол илүү хохирол хүн төрөлхтөнд үзүүлж, та бид бараг оршихгүй байсан жишиг судалгаа ч байна.

2050 онд гэхэд маргаан байхгүй шинэ халдварт өвчнүүд гарна. Тэр хэрээр хүн төрөлхтөн ахисан түвшний вакцин, антибиотик, эмчилгээний арга зүйтэй  болох л байх. 2015 онд эрдэмтэд Teixobactin хэмээх шинэ төрлийн антибиотик нээж, муу бактериудын эсэргүүцэх үйлчлэлийг сэргээхгүй устгадаг чадварт нь нэлээд найдвар тавьж буй юм билээ. Цаашилбал нано роботуудыг эрдэмтэд лабораторидоо туршаад багагүй хугацааг үджээ. Бичил роботууд бидний судас дахь цусаар дамжин аялангаа дайсны эс, бактериудыг алах юм байх аа. 4 тэрбум жилийн настай микро организмууд органик эсүүдтэй байлдаад дийлээд сурснаас үүдэн айхтар өвчнүүдийг бид дарж чадахгүй байгаа бол нано роботоор дамжуулан органик бус дайсан гаргаж дархлааны системийг төгөлдөржүүлэхээр ажиллаж байна. 

Дээрх судалгааны ажил, биотехнологи, нанотехнологийн дэвшлүүд нь гайхалтай мэт боловч хэрвээ террористууд үхлийн зорилгоор бүтээн хэрэглэх, нэг өвчнийг нь анагаасан боловч бусад шинэ өвчнийг үүсгэх бодит аюул, эрсдлүүд оршсоор л байна. 

Товчхондоо хүн төрөлхтнийг байгаль ээж бус хүмүүс бид өөрсдөө устгах нь маш тодорхой болсон.

"Homo Deus: A Brief History of Tomorrow" номын хэсгээс

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top