x

Буцаагдсан хориг ба үргэлжлэх нь тодорхой болсон хөл хорио

УИХ өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны Төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцээд олонхийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” хэмээн буцаалаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригт тусгасан,

-Төсвийн зарлагыг 20 хувиар танах,

-Эрсдлийн сангаас өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх,

-Төсвийн хэмнэлтээс үүссэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулах,

-Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих... зэрэг шаардлагуудад төсөв баталсан УИХ ямар нэг хариу, тайлбар өгсөнгүй. Хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээд, “Хүлээж авах шаардлагагүй” гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргав.

Нөгөө шүдэнд зурдаг "баагий"-гийн эгч хүүхэн "Цэдэнбалаас хойш 50-60 жил хөрөнгө оруулалт хийгээгүй соёлын салбарт анх удаа хөрөнгө оруулалт тавьсныг эсэгүүцэж, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хорлон сүйтгэх гэлээ" гэж чуулганы протоколд тэмдэглүүлснийг эс тооцвол 2021 төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг зөв, зүйтэй эсэх талаар хэн ч, юу ч ярьсангүй. Тэр нь ч гэсэн эрүүл ухаантай хүний үг шиг сонсогдсонгүй. Нөгөө цоорсон "хулгайч" Ж.Сүхбаатар нь хүртэл "ААН, иргэдээ бодож байна гээд улсаа хорлож болохгүй" гэснээс үзвэл улс гэрт нь иргэн лав багтдаггүй юм байна. 

Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангийн хэлснээс үзвэл Төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь хоригт тусгасан агуулгад бус хоригийн хэлбэрт байсан гэнэ.

Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хориг тавьсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анх жиргэсэн. “Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд хориг тавиагүй учир Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан гэж үзэх боломжгүй. Ерөнхийлөгч санаатай ийм алдаа хийгээд байна уу?” гэж.

Ерөнхийлөгч өөрийн тавьсан хоригийг УИХ дээр унагахын тулд санаатай ийм алдаа хийсэн үү, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан Төсвийн байнгын хорооны даргын хэлснээс үзвэл Төсвийн тухай хуулийг дагаж гарсан бүх хуульд /Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг оролцуулаад/ Ерөнхийлөгч нэг бүрчлэн хориг тавьсан тохиолдолд хориг хүчин төгөлдөр болох боломж байж.

Ингээд УИХ дахь цөөнхийн бүлэг болон эдийн засагчид, олон нийтийн зүгээс "хамгийн их авилгажсан, үр ашиггүй, "ковидыг онилж чадаагүй” буюу эдийн засгаа сүйрүүлсэн төсөв" гэдэг үнэлэлт аваад байгаа 2021 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болов. Төсөв батлахтай зэрэгцэж тархсан дотоодын халдвар, хатуу хөл хорио, Монгол Улс дотооддоо халдвар алдсаны улмаас өмнөд хөрш хилээ хаасан, манай гол экспорт болох нүүрсний экспорт зогссон зэрэг ч үүнд нөлөөлсөнгүй.

Алдагдсан тохиолдлууд ба үргэлжлэх нь тодорхой болсон хөл хорио

Монгол Улс дотооддоо коронавирусын халдварыг алдаж, хатуу хөл хорио тогтоосноос хойш сар хүрэхгүй хугацаанд дотоодын халдвар 404 болж, өмнөх найман сарын хугацаанд гадаадаас зөөвөрлөж ирсэн халдварын нийт тохиолдлоос хол давав. Өчигдрийн байдлаар,

Сэлэнгэд - 201

Улаанбаатарт - 99  

Дархан-Уулд - 45

Орхонд - 24

Дорноговьд - 28

Говьсүмбэрт - 4 

Архангайд - 3 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Өмнө тогтоосон хатуу хөл хорионы хугацаа дуусаагүй байхад /ирэх баасан гариг буюу 11-ний өдөр дуусна/ өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос хөл хорионы дахин хугацааг сунгах саналаа УОК-т хүргүүлэхээр болов. Ингээд Монгол Улс нийтээрээ дампуурал зарлалаа.

Уг нь үүнээс зугтах боломж байсан гэдгийг эмч мэргэжилтнүүд нь хэлсээр, зөвлөсөөр байсан. Анх зарласан тав хоногийн хатуу хөл хорио дуусч, дахин 14 хоногоор сунгасны дараа “Халдварыг тархалтыг араас нь хөөж гүйцэх, тогтоон барих нь боломжгүй болсон учраас нийт хүн амаа яаравчлан шинжилгээнд хамруулах шаардлагатай. Нийслэлчүүдээс эхэлье” гэдэг саналыг УОК, НОК болон ЭМЯ-тай хамтарч ажиллаж байсан Лабораторийн салбар зөвлөлөөс удаа дараа тавьж, зөвлөж зөвлөгөө өгч байж. 

Энэ тухайгаа Лабораторийн салбар зөвлөлд багтсан “Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өнгөрөгч долоо хоногт “Улаан бал” нэвтрүүлгээр орохдоо баримтаар ярьсан. Аажуурсан шалтгаан нь аанай л манай төрийнхний арчаагүй байдалтай холбоотой. Эрүүл мэндийн сайд нь баталгаагүй баахан түргэвчилсэн оношлуур оруулж ирчихээд /100-д 40 алддаг гэж байгаа/ түүнийгээ шахахын тулд ПСР шинжилгээг явуулалгүй гацаасан гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэр хооронд "бурханаа буруу хараад яачихлаа" гэгчээр Д.Наранбаатар докторын тухай баахан болж бүтэхгүй мэдээллийг хуурамч пэйжүүдээр тараасныг манай хэвлэлийнхэн хүртэл шүүрч аваад "Энэ нэг рекетчин тендэр авч чадаагүй болохоороо ингэж байгаа юм байна" гээд түгээгээд явж байсан нь өчигдөр, уржигдархан.

Гэвч үг үнэндээ гүйцэгддэг гэдэг болохоор уг ярилцлага цацагдсанаас хойш гурав хоногийн дараа шийдвэр гаргагч нар сая сэхээ авч, “Нэг өрх, нэг шинжилгээ” хөтөлбөрийг эхлүүлж байх жишээтэй. Одоогоор 10 гаруй мянган өрх шинжилгээнд хамрагдаад байгаа гэнэ. Нийт өрхөө /нийслэлийн 411 мянган өрхийг/ хамруулахад 20 гаруй хоног хэрэгтэй. Түүвэрлээд /багцлаад гэж яриад байна лээ/ 41 мянган өрхийг хамруулахад хамгийн багадаа 10 хоног шаардлагатай. Ингээд тооцвол дахиад долоо хоногийн хугацаа хэрэгтэй. Ийм шаардлагаар НОК-оос өмнө тогтоосон хатуу хөл хориог дахин сунгах гэж байгаа юм байна.

Гэтэл Д.Наранбаатар докторын тавиад байсан шаардлага нь ердөө л өмнө тогтоосон хатуу хөл хорины хугацаанд багтаад иргэдээсээ шилжилгээг нь авчихсан байх. Хэрвээ тэгж чадсан бол ирэх баасан гариг гэхэд хөл хорио тавигдаад, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд ажил амьдралаа үргэлжлүүлж болох байв /өчигдөр орой "Оном сан"-гийн пэйж хуудсаар шууд ярилцлага хийснийг Энд дарж үзнэ үү/ Харамсалтай нь төрийнхний арчаагүй, анхиагүй, ажилдаа сэтгэлгүй байдлаас болоод хөл хориог дахин сунгах болчихлоо. Хорионд байгаа иргэдээс гадна хөл хорионы дэглэмийг сахиулж ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, амьдрал, ар гэр, эрүүл мэнд ч гэсэн хөөрхийлөлтэй биз дээ.

Энэ алдагдсан хугацаанд УОК, ХӨСҮТ-ийнхөн өмнөх халдваруудын хавьтлыг хөөж мөшгих гэсээр явтал огт тооцоолоогүй шинэ тохиолдлууд бүртгэгдээд ирчихлээ. Хотын даргын өглөө, оройдоо цагаар хашиж, иргэдээ бөөгнүүлсэн нийтийн тээврийн жолооч нар, супермаркетуудын лангууны араас халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдээд эхэлчихлээ. Үндсэндээ Улаанбаатар бүхэлдээ халдварын голомт болж байгаа юм байна. Өнөөдөр шинжилгээ аваад хариуг нь өгөлгүй явуулж байгаа орон нутаг руу зорчигчдоос дахиад хэд нь халдвар тархааж байгааг тааварлахаас ч аймшигтай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Loan in 24 hours (146.103.18.58)
    GET UP TO €500,000 IN CASH FAST WITHOUT COLLATERAL OR ADVANCE FEES. Need money for a pressing need? We've got you covered! Instant loan approval and disbursement Borrow between 10,000 and 500,000 Apply for a loan with instant approval Flexible repayment terms Don't let financial stress hold you back! Contact us today and grab this opportunity! Apply now and get the cash you need! contact mail: loanwestlake@gmail.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • sude32068 (135.129.124.27)
    Миний бөөрийг боломжийн үнээр худалдаж авсан бурхны заяасан эмчид талархал илэрхийлье. Өнөөдөр би төлбөрөө төлж чадна. Хүүхдүүд, гэр бүл маань аз жаргалтай амьдарч, сайхан амьдарч байна. Дампуурсан нь ямар их өвдөж байна аа. Та бөөрөө зарж, сайн эмнэлэг хайж байна уу, луйваргүйгээр. Хэрэв тийм бол gw482053@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.долларын дугаар (WhatsApp) +1-920-251-9233. Тусламж болон дэмжлэг авахыг хүсвэл.
    2026 оны 02 сарын 09 | Хариулах
  • sude32068 (135.129.124.27)
    Миний бөөрийг боломжийн үнээр худалдаж авсан бурхны заяасан эмчид талархал илэрхийлье. Өнөөдөр би төлбөрөө төлж чадна. Хүүхдүүд, гэр бүл маань аз жаргалтай амьдарч, сайхан амьдарч байна. Дампуурсан нь ямар их өвдөж байна аа. Та бөөрөө зарж, сайн эмнэлэг хайж байна уу, луйваргүйгээр. Хэрэв тийм бол gw482053@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.долларын дугаар (WhatsApp) +1-920-251-9233. Тусламж болон дэмжлэг авахыг хүсвэл.
    2026 оны 02 сарын 09 | Хариулах
  • sude32068 (135.129.124.27)
    Миний бөөрийг боломжийн үнээр худалдаж авсан бурхны заяасан эмчид талархал илэрхийлье. Өнөөдөр би төлбөрөө төлж чадна. Хүүхдүүд, гэр бүл маань аз жаргалтай амьдарч, сайхан амьдарч байна. Дампуурсан нь ямар их өвдөж байна аа. Та бөөрөө зарж, сайн эмнэлэг хайж байна уу, луйваргүйгээр. Хэрэв тийм бол gw482053@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.долларын дугаар (WhatsApp) +1-920-251-9233. Тусламж болон дэмжлэг авахыг хүсвэл.
    2026 оны 02 сарын 09 | Хариулах
  • DR MAXWELL.. (129.205.124.244)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top