x

Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй

-Памфлет-

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ. 

Өнгөрсөн оны мөн үетээ харьцуулсан статистик мэдээнээс үзвэл, хөдөлмөрийн фронтод ялалт байгуулсаар.  Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 0.4 хувиар өсөж 80.9 мянга болсон бөгөөд бохир ус зайлуулах, хог хаягдлын менежментийн хүрээнд 6.7 хувиар өссөн нь сондгойрсон ололт юм. Ийм сайхан, өчнөөн олон ажлын байр буй болгож буй дарга нарыг төрийн одон медаль, цаашилбал, Засгийн газарт гишүүнээр татан авах тухай ч мэр сэр яриа саарал ордноор явж байгааг, ордны тамхичдын хүрээнийхэн их л нууцлан буйг манай тусгай сурвалжлагч сонссон байна. 

Ер нь статистик мэдээнээс үзэхэд ажилгүйдэл бидний хувьд огт асуудал биш бололтой. Бусад улс орон гайтай цар тахлаас болж өчнөөн хүндээ ажлын байрыг нь хадгалж чадахгүй байхад харин манайд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо навс буурсан байна. 16.4 хувиар!!! Үүнийг л амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх билээ. 

Ажиллах хүч гэдэгт багтсан ажил эрхэлж байгаа нь 1.176 мянгад хүрч 1.8 хувиар өссөн тэмдэглүүштэй бөгөөд ажилгүйдэл 8 хувь ч хүрэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.6 хувиар буурсан нь манай яруу алдарт төр засгийн мэргэн удирдлага гэхээс өөр юу гэх билээ. 

Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү амжилтыг бататгах үүднээс манай статистикийн хамт олон шинэ бүтээгдэхүүн тогтмол, бүрэн дамжлагын горимоор, үйлдвэрлэж байгаа бөгөөд -“цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч”-   ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн халуун гэр бүлд хүч түрэн орж ирж байгаа шинэ давхарга бөгөөд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 2.5 хувь буюу 4,100 хүнийг гишүүнээр бүртгэсэн байна. Энэ хурдаар яваад байвал ажилгүйдэл гэдэг үзүүлэлт тун удахгүй хэрэггүй болж Засгийн газар яавал ямааг чарлуулахгүй самнах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулах боломжтой болно. 

Өрхийн дундаж орлого 8.8 хувиар өсөж иргэд маань энэ хэмжээгээр баяжиж байгаа учраас өрхийн зарлага аа 5.6 хувиар нэмэгдүүлснийг сайшаалтай. Мөн нийгмийн даатгалын сангийн бидэнд зарцуулдаг зарлага бүр 23.5 хувиар нэмэгдэж, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авсан хүний тоо ч 11.9 хувиар нэмэгдэж байгаа нь засгийн газраас зарласан тэжээлгэх сэтгэлгээг хүн бүрд хоногшуулах эрхэм зорилго эрчимтэй хэрэгжиж буй нотолгоо юм. 

Өөр бас сайн мэдээ байгаагаас онцловол: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо мундаг цөөрсөн явдал юм. Харин, энэ гайтай цар тахалтай хэдийг яаж ангилах талаар Засгийн газраас шийдвэр ирээгүй байгаа тул түр орхигдууллаа.

Хэрцгий муухай гэмт хэрэг гараад байгаа мэдээг статистик нотлохгүй байгаа бөгөөд тоо худлаа ярихгүй гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.1 хувиар буурсан нь, тухайн салбарынхан шинэ ирж буй даргадаа, эхний хэдэн сардаа ололт амжилтаар бэлэг барьдаг хуучин уламжлал зул болоогүйн илрэл гэлтэй. 

Манай Монголбанкны хамт олон ч бас хэлэх үгтэй сууж байна. Эдийн засаг руу цацаж буй мөнгө бараг 10 хувиар өссөн бөгөөд та бид ч Монголбанкаа дэмжиж өр зээлээ тун сайн буцаан төлж байгаа нь зээлийн өрийн үлдэгдэл 65.5 (!!!) хувиар багассан явдал юм. Энэ бол Монголбанк ард иргэдийн нэгдэл нягтралыг нотолсон гайхамшигт хамтын ажиллагаа юм. Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй. Харин хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл гэх мэтийн дэл сул үзүүлэлт бидний амжилтаас хойш татах гээд байгааг холбогдох нөхөд анхаарна биз дээ. 

Монголчууд бид төрөлхийн интернационалч уг чанартай бөгөөд энэ нь тухайлбал, бусад улсын валютыг тасралтгүй дэмжиж байдгаар илэрдэг билээ. Бид өнгөрсөн зуунд рубль, шилжих рубль зэргийг хэчнээн сайхан дэмжиж ирснийг түүх мартаагүй байгаа. Энэ удаа ч уламжлалаа бататган гаднын валют худалдан авахаа 53 хувиар нэмэгдүүлж чадлаа. Манай төгрөг жаахан гомдолтой буй сураг байгаа ч цар тахалд нэрвэгдсэн, ядарсан америк, япон, солонгос, хятад, европын холбооны гишүүдийг – тэдний валютыг үнэд хүргэж, баталгаажуулах – дэмжиж буй Монголын туршлагыг дэлхий даяар удахгүй нэвтрүүлэх байх. 

Улсын төсвийн орлого олигтой орж ирэхгүй байгаа ч, манай баатарлаг Сангийн яам, төсвийн зардлыг гуравны нэгээр нэмэгдүүлэн, төсвийн алдагдлын шинэ дээд рекорд тогтоож чадлаа. Энэхүү амжилт тогтоохдоо ирээдүйгээсээ зээлсэн нь уран нүүдэл гэж шагшигдан магтагдаж байна. 

Үнийн өсөлтийн тухай мэдээлэхгүй бол ямар статистик мэдээ байх билээ. Инфляц гэдгийг мартаж болно гэсэн баяртай мэдээг та бүхэнд хүргэхэд таатай байна. Ганц хувь ч хүрэхгүй байгаа инфляцыг мартаж болно. Харин зарим нэгэн муу ёрлосон эдийн засагч сэтэртэнгүүд стагфиляци ч гэнэ үү, хэл хугармаар нэр томьёо гаргаж ирээд, инфляц гэдгийг удахгүй та нар “санандаа санана” гэсэн дуу хүртэл гаргасан байна. 

Бидэнд амжилтын хажуугаар бас алдаа дутагдал байна аа. Тухайлбал, жаахан дүргүй хүргэж буй нь төмөр замын зорчигчид. Тэд огт зорчихгүй байгаагаас зорчигч тээвэр хасах 23.3 хувьтай гарсан нь тэвчишгүй муухай үйлдэл бөгөөд дөнгөж 3.3 хувь буурсан агаарын тээврийн зорчигчдоос тэд сурах хэрэгтэй. Мөн хатуу хөл хорио тогтоож бүх талын бололцоо олгоод байхад кабелын ТВ үзэгчид дөнгөж л 0.3 хувиар нь нэмэгдсэн нь туйлын чамлалттай бөгөөд олны амжилтаас хумсалж буйдаа дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хатуу анхааруулъя. 

Товчхондоо,  Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдал тун өнгөлөг сайхан байгаа учраас иргэд та бүхэн тайван байж,  өнгөт болон өнгөгүй зурагтаасаа холдохгүй төр засгийн мэдээгээ сонсож байгаарай6

Р.Амаржаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top