x

Худал мэдээнээс хамгаалагдах объект нь удирдагчийн нэр төр гэж үзжээ

Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдолд бас буруудахаар тийм хуулийн төслийг Засгийн газар санаачилчихаад энэ лхагваг гаригт хуралдаанд оруулахаар зэхээд байгаа юм! 

За сэтгүүлчид эсэргүүцэж, тэмцэж эхэллээ. Буцаагаад сөргүүлэн тавьж байгаа нь ГҮТГЭХ, ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ИРГЭНИЙ ЭРХ МӨН ЮМ УУ гэдэг АСУУЛТ. Дахиад л иргэн биднийг гэмтэй байдалд оруул байгаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар айлгаж хамгаалах аргыг сонгоод байгаа юм. Бид тэмцэж буй учир шалтгаанаа Та бүхэнтэй хуваалцья! ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ нь сүүлийн 10-аад жилд дэлхий дахинд шинээр бий болсон гэмт хэрэг. Эхлээд хаалттай улс орнууд, улмаар ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа оруулж эхэлж байна. Гэхдээ ямар ч тэнэг төр засаг байлаа ч Худал мэдээ болгонтой тэмцээд байхгүй нь ойлгомжтой. 

Тэгвэл ямар тохиолдолд Эрүүгийн гэмт хэрэг болдог гээч?! Худал мэдээний зорилго, эсвэл үр дагаварт хохирогч нь НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ болох тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Үндэсний аюулгүй байдал алдагдуулах, үндэстэн ястан хооронд талцал үүсгэх, үй олныг хамарсан хүчирхийлэл, үймээн дэгдээх зорилготой, эсвэл ийм зорилготой байгаагүй ч тийм үр дагаварт хүргэсэн худал мэдээг тараасан бол гэмт хэрэг мөн. 

Нийгмийн дэг журам гэдэг нь хүн бүрийн гэр орон, аюулгүй орчин, нэг нэгдээ итгэх итгэлцэл гээд бүхий амин зүйлсийг багтаасан ойлголт бөгөөд үүнийгээ алдах нь асар том сүйрэл юм. Харин манай сайн сайхан хууль санаачлагчид маань бусдын нэр хүнд, алдар нэрд халдсан худал мэдээг Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гээд байгаад л асуудал нь байгаа юм! Бусдын нэр хүндийн эсрэг гэмт хэрэгт хохирогч нь ХУВЬ ХҮН байдаг. Худал мэдээ гэмт хэргийн хохирогч нь нийгэм байдаг бол гүтгэх гэмт хэргийн хохирогч нь хувь хүн. Иймээс хуулинд нэг нь нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгт, нөгөө нь иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг бүлэгт, ардчилсан улс орнуудад бол Иргэний хуульд бичигддэг хэрэг юм. Ухаандаа бол иргэн Нямбаатарын нэр хүнд ямарваа шалтгаанаар, тэр дундаа худал мэдээний улмаас гутаагдсан тохиолдолд нийгмийн дэг журамд хохирол учрахгүй гэсэн үг. Тиймээс хувь хүн нэр төрөө сэргээх, хохирлоо барагдуулах гомдлоо ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР шийдүүлэх ёстой. 

Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй. ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХЫГ БИД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХАРИН МАНАЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ гэмт хэргээс ХАМГААЛАГДАХ ОБЪЕКТ нь УДИРДАГЧИЙН НЭР ТӨР гэж үзэж байгаа ДИКТАТУР НИЙГМИЙН жишгийг хуулбарласан учир БИД АЙЖ БАЙНА! АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

З.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top