x

Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан

Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүд болох алтан ургийнхан, шашин төрийн төлөөлөл болсон эх оронч Ерөнхий сайд нарын хувь тавилан эмгэнэлтэйгээр төгссөн. 

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй зүтгэсний эцэст цаг бусаар хорлогдож, хилсээр цаазлуулсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Манзушир Цэрэндорж, Д.Чагдаржав, Д.Бодоо, Ц.Жигжиджаваас эхлээд хожмоо хойд хөршийн хэлмэгдүүлэлт илэрхий цагаандаа гарсны гороор Зөвлөлтөд хүргэгдэн цаазлуулсан А.Амар, П.Гэндэн нар цөм хэлмэгдсэн. Зөвлөлтөд нэг насаар үнэнчээр зүтгэн, хүргэн орсон Ю.Цэдэнбал ч нас барахын өмнө гэрийн хориогоор хөлөө тушуулж, амаа хамхиулсаныг бид мэднэ. Өнөөдөр тэдгээр ерөнхий сайд нарын хэн ч гэмт хэрэгтэн байгаагүйг түүх нотлон цагаатгасан ч бид ухаарал, сургамж авсангүй. 

Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Хорьдугаар зуунд цаазаар авахуулсан бол хорин нэгдүгээр зуунд шоронд ордгоороо л ялгаатай байна. Эдүгээ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд нарын хөрөг нь Төрийн ордонд заларч, бие нь шоронд данслагдаж байгаа нь эрүүл, хэвийн үзэгдэл мөн үү?

Мэндсайханы Энхсайхан /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/

Хамгийн түрүүнд М.Энхсайхан гэдэг улс төрийн хоригдолтой болов. Тавантолгойд мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол болон гэрээний төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д танилцуулсан боловч хэлэлцэхгүй буцаасан үйл явдалд түүнийг буруутгасан. Гэрээний төсөл боловсруулахад оролцсон олон ажлын хэсгийн нэгийг ахалсан гэх хэргээр хамтын шийдвэрийн төлөө ганцааранг нь сугалан ялласан. Хэрэгжээгүй төслийг боловсруулахад оролцсоны төлөө хэд хэдэн хүнд гэмт хэрэгт буруутгагдаж эцэст нь автомашины маргаантай үнэлгээний асуудлаар нэмж яллуулан 4 жилийн хорих ял шийтгүүлсэн. М.Энхсайхан нь өдгөө Хүүхдийн хорих ангид номын сан цэвэрлэхийн зэрэгцээ хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Түүнийг өр хатуу, өсөрхүү зуумтгай улс төрчийн хувийн зуултад орсон гэж үздэг бөгөөд Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болголгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан нь М.Ходорковсийд хэрэглэсэн “шоронд хорьж байгаад нэмж ял өг” гэх Оросын хэлмэгдүүлэлтийн технологийг нэвт үнэртүүлдэг. 

Санжаагийн Баяр /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/

Петровис компани Оюу толгойн төсөлд 2002 оны хайгуулын шатнаас эхлэн шатахуун нийлүүлж байсан, мөн 2006 оноос АНУ-д үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж байсан. Гэвч хэзээ хойно 2009 онд батлагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр шатахуун нийлүүлэх давуу байдал олгосон гэх үндэслэлээр С.Баярыг ял шийтгэсэн. Улаанбаатараас 700 км алсад байрлах Оюу толгойд тээвэрлэлтийн зардал тооцохгүйгээр Улаанбаатараас өндөр үнээр шатахуун нийлүүлж хохирол учруулсан гэж дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдөр өөрсдөө хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. 

С.Баяр нь дүүргийн шүүхээс 5 жилийн хорих ял, Нийслэлийн шүүхээс 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхэд гомдол гаргахгүйгээр ялыг биечлэн эдэлж эхэлсэн нь “надаас болж намын нөхөд минь барьцаалагдаж, бие муу багын найз минь эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж хорих ангид хэлмэгдэн суух ёсгүй” гэсэн байр сууринаас нь үүдэлтэй. Шоронд багын найзаа үхүүлж, хүний өрөнд орохгүйн тулд хэргээ цагаатгуулах боломжоос сайн дураар татгалзаж өөрөө ялаа эдэлж шазруун зангаа үзүүлсэн. Түүнийг шоронд хорьж дөнгөсөн богино зайн “аз нь шовойсон” жижиг улс төрч бүү хэл түүний цаадхи нь С.Баярын үзэл бодол, итгэл үнэмшлийг нугалж дийлэхээргүй зангарагтай эр хүн гэж үнэлэгддэг.

Сүхбаатарын Батболд /эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнөх үе шат/

Хорвоогийн хамгийн муу хүн, оффшорчин гэж хэвлэлээр цоллож гэмт хэрэгтэн гэх хөрсийг урьдчилан бэлтгэсний дараа ёс мэт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нийгмийн сэтгэл зүйд тохируулан шүүхээр гэм буруутайг ёсчилдог танил дүр зураг давтагдаж байна. Түүнийг гэмт хэрэгт ээрч эхэлсэн ч эрхбиш хэрсүүжсэн иргэдийн хувьд энэ хэлмэгдүүлэлтийн технологийг танихад тийм ч бэрх биш. 

Чимэдийн Сайханбилэг /яллагдагчаар татагдсан/

Түүнийг Дубайн төлөвлөгөөг баталсан, Таван толгойн төслийг УИХ-д танилцуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсад авчирсан хэрэгт буруутгадаг. Зарим нь Ч.Сайханбилэгийг хамт ажилласан нөхдөө орхин голын цаанаас хашхирч байна гэж буруутгадаг боловч шинэ Эрүүгийн хуулийн ял давхарлах зарчмаар 10 жилээс багагүй ял авч бусдын бах тавыг хангах хэрэггүй гэсэн байр суурийг нь уучилж болно. Шударгаар өрсөлдөх замаас ухарч бохир аргаар улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, яллахын золиос болсон улс төрч гэж үздэг. Өдгөө гадаадад гарсан ч өөрийн цахим хуудсаар дамжуулан Цагаан номоо гаргаж, хараат бус, хууль дээдэлсэн шударга шүүх, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийн талаар үзэл бодол итгэл үнэмшилээ илэрхийлсээр байгаа. 

Жаргалтулгын Эрдэнэбат /яллагдагчаар татагдсан/

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүхийг дарамталж, улмаар шүүхээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллага болсон парламентыг барьцаалахын тулд түүнийг “үзүүлэн болгон цовдолжээ”. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байсан ч хорьж болно гэж бусдад үлгэрлэсэн жишээ юм. УИХ-ын гишүүн байхдаа хоригдсон, мөн шоронгоос нэр дэвшиж сонгогдсон ч тангаргаа өргөж чадаагүй анхны тохиолдол болсон. Энэ нь Олон улсын парламентын холбооны зүгээс УИХ-ын гишүүн С.Зоригийн 1998 оны аллагаас хойш 2 дахь хэрэг болж хэрэг үүсгэн шалгагдах үндэслэл болсон. Монголын улс төрийн барьцаалах шантаажлах, дарамтлах улс төрийн увайгүй арга, хүчирхийллийн золиос болсон гэж үздэг бөгөөд өнөөдрийг хүртэл хоригдож байгаа. 

Ухаарал, сургамж

Монголын төрд сүүлийн 25 жилд хугацаанд дунджаар ердөө жил хагасын хугацаатай 16 Ерөнхий сайд солигдсоноос цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ж.Наранцацралтыг эс тооцвол ажлаа өгсөн бүх ерөнхий сайд нар гэмт хэрэгт шалгагдсан, ял шийтгүүлсэн байх юм. Ял шийтгэлээ эдэлсэн Н.Энхбаяр, яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж, өөрийг нь эрүүгийн хэрэгт ороох зорилгоор ойр дотны хүмүүсийг нь улс төрийн зорилгоор ял шийтгэсэн М.Энхболд, Н.Алтанхуяг гээд урт цуваа хөвөрдөг. Н.Алтанхуяг аргаа барахдаа “шударга бусын хонгил” гэх нэр томьёог анх олон нийтэд хүргэж байсан. 

Үлдэж буйгаас өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн огцроод удаагүй байгаа У.Хүрэлсүхийг буруутгах, харлуулах тоолуур хараахан гүйж эхлээгүй байна (С.Баярыг ажлаа өгсөнөөс 11 жилийн дараа ялласан, Сү.Батболдыг 10 жилийн дараа ээрч эхэлсэнийг бүү мартаарай). Зуун дамнасан дээрх жишгээр тэднийг заавал буруутгах зүй тогтол байсаар байвал өнөөдрийн Ерөнхий сайд нар ч ирээдүйд их олон буруутгалыг үүрэх вий. 

Харьж буй улс төрчдийн сүүдэр дээр дэвслэгчид, эсхүл улс төрийн өрсөлдөгчөө зүй бус аргаар зайлуулах нь сүүлээ идэх могой лугаа адил чөтгөрийн тойрог үүсгэж, харлуулан буруутган хонзонгийн улс төр хийсний харгайгаар бусад харь гүрний идэш болж байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү? Тэр ч бүү хэл шударга бусын хонгилоор орж гашуун зовлонг нь амссан Ерөнхий сайд нар ч хонгилын шинэ эзэнд үйлчилж, бусдадаа өсөрхөх нь энгийн үзэгдэл болжээ. 

Монголын орчин цагийн Ерөнхий сайд нар бүгдээрээ гэмт хэрэгтэн, улс орноосоо урвагчид мөн гэж үү? Нэгэн цагт иргэдийн итгэлийг хүлээж эрх баригч намын даргаар ажиллаж явсан тэд хожим бүгд гэмт хэрэгтэн гэж адлагдах тавилантай юу? Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл гарцаагүй байх нь зүйн хэрэг. Харин хийсэн ажил бүрийг хожим харлуулж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт хүчээр яллах бол яавч зөв биш.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон мега төслийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, хэрэгжүүлэхээр зорьсон Ерөнхий сайд нар лавтай нар үзэхгүй, зарим нь эх орондоо ирж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн дотоод тэмцэл, түүнийг ашигласан гадны явуулгын хөлд нэр төртэйгээр төрийн шийдвэрийг биелүүлэн ажлаа хийж явсан гэм зэмгүй хэдэн арван төрийн албан хаагчид үрэгдэж улс төрийн золиос болж хоригдож хохирч байгааг дуугүй хараад өнгөрөх нь зөв үү.

Эсхүл түүх цагаатгах нь цаг хугацааны асуудал гээд зүгээр харсаар суух уу?!

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (66.181.186.238)
    90 оноос эхлээд бүгд их бага хулгайч шүүдээ
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Улаан (192.82.69.199)
    Улсынхаа баялагийг бусадтай нийлэн хулгайлан завшиж ард түмнээ өлөн зэлмүүн байлгаж бусдын боломжийг үгүй хийсэн эх орондоо харь хүний сэтгэлээр хандсан эд нарт харин ч өршөөл үзүүлж бага ял өгсөн байх шүү. Пак Гин Хэ өөрөөидээгүй мөртөө 17 жилийн ял аваад ган хийж дуугараагүй шүү өөрийгөө өмгөөлж . Харин ч багадна. Дээр үеийн ерөнхий сайдуудын чигчий хуруунд ч хүрэхгүй юмнуудыг хөрөнгийг нь хурааж улсын өрийг дарвал таарна. Наадуул чинь энэ сайхан орныг Афган Сири шиг болгож мэднэ шүү.
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Нүомөа (103.57.95.92)
    Авилга авсан. Албан тушаалаа зарсан юм биш үү
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Алтансувд (136.25.141.152)
    Тун зөв сэдэв хөдсөн нийтлэл бна. Ажил дээрээ алдаа гаргах боломж ихтэй, хариуцлага өндөртэй ажил дээр туршлага муу хүнийг хөөрөгдөн гаргаад туг тахидаг арга шиг л бгамда. Зарим том корпорацид ч бас тохиолддог асуудал. Нэг хүн дээр хэт дарамт өгөх нь багын тоглолт сайн хийдэг гадаад улсын багуудад шууд нам. Бид гүйцэтгэх засаглалаа хүн ардтайгаа гууд зөвшилцөж шийдэх боломжтой Эстони орон шиг л ард түмэнтэйгээ хамтаар гатлаж байж бүгд итгэлцэл өндөр, айдас багатай амьдрах байх. Тэрнээс ямар ч нутагын яасан ч сайхан залуу ороод л хуниулаад бгааг бид харлаа
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (211.36.140.80)
    Хамгийн сонирхолтой нь. ХОЙЧ ҮЕДЭЭ МОНГОЛЫН ТҮҮХИЙН СУРАХ БИЧИГТ ЭДГЭЭР ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ ЯМАР БАЙДЛААР БИЧИЖ ҮЛДЭЭХ ВЭ .УЛС ОРНЫГ САМАРАГЧ ГЭХҮҮ ЛУЙВАРЧИН ГЭЖ БИЧИХҮҮ ХОЙЧ ҮЕ МААНЬ УЧРЫГ НЬ ОЛОХ ГЭЖ ЗОВОХ БАЙХ ДАА. ТӨРИЙН ОРДНООС АВЧ ХАЯХ НЬ ЗӨВ БАЙХАА. ЯЛТАН ХҮНИЙ ЗУРАГ ТАВИАД ЯАХАВ. АГУУ ИХ ПРОЛЕТАРИЙН УДИРДАГЧ ЛЕНИН БАШГИЙН ЗУРАГ ХҮРТЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Mgl (172.58.143.254)
    Enhsaihan jenkog teneg mulguu gedegiig tailbarlan taniulsanaaraa shorond orson
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.20.159)
    ХХ зууныхан алуулсан. ХХI зууныхан аавынд байгаа нь аз биш үү?
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.126.90.17)
    Хуульч Баяраа гэж бас бөгс долоогч хаанаас гараад ирэв. Шар хадны хүн биз
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.126.90.17)
    эд нарт төр хэтэрхий зөөлөн хандаж байна. шунал гэдэг хамжааргатай байхгүй бол юу болдгийг энэ хэд харуулсан. Бүх насаар нь. Ямар тэнэг нь эднийг Бодоо Данзан Дэмид Амар мэт монголын од болсон энэ тусгаар тонтнолын төлөө амиа өргөсөн хүмүүстэй адилтгав. Сэжиг хүрлээ. эд бол
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Данзан Нууц од (66.181.161.35)
    Тэд чинь баатарууд гэхээсээ ниигмийг өөрчилөх гэсэн улсыхаа хөгжлийн замыг тодорхойлох гэсэн жирийн л аавын хүүхдүүд байсан мөн л алдаж онож байсан оносоныг мартаж алдааг ньтөвиилгөн ах нарын орлцоотойгоор хэлмэгдүүлэн устгасаныг түүх гэрчилдэг одоогын болоод байгаа явдал цаг хугацааны хувьд өөр ч арга зам нь яг адилхан байна
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Нэргүй (66.181.161.40)
    Өөрсдөө шуналаасаа болж монголд гай тарисан хүмүүс
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Баянаа (197.231.239.122)
    Энэ бол маш мунхаг үйлдэл, энэ өлссөн, цангасан хар масс алга ташихаас, бусад эрүүл хүмүүс бол юу болоод буйг ойлгодог болсон Женкогийн троллуудаа
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ (66.181.161.25)
    ЭНХСАЙХАН ЭРДЭНЭБАТ БАТБОЛД САЙХАН БИЛЭГ БАЯР НАРЫН ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭЭР НЬ ШАЛГАЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ БҮХ НАСААР НЬ ГЯНДАНД ХАТААЖ АЛАХ ЁСТОЙ Хуульч Б.Баяраа ЧИ НААДУУЛДАА ТИЙМ ХАЙРТАЙ ЮМ БОЛ ЦУГ ТЭВРЭЛДЭЭД ХАТААРАЙ СЭЖГИЙН ДОЛДОЙ .. . ҮНЭН ЧАМАЙГ ЭРЖ ОЛООД ТҮМЭН ХЭСЭГ БОЛГОХ ЦАГ ИРНЭЭ ГАЙГҮЙ БУЗАРЫН ХҮҮР ХОРВОО ЧАМАЙГ ЯААЖ ДААЖ ЧАДАЖ БАЙНА ? АЛДАРТ ДОЛООГЧЫН ЦАРАЙГ НЭГ ХАРАХ ЮМСАН ?
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ АРД (66.181.161.25)
    НААД 90 ОНООС ХОЙШ ГАРСАН ШИЙДСЭН ХУЛГАЙЧ НАРАА ЯААЖ ТЭР ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН МУНДАГУУДТАЙ ЗҮЙРЛЭЖ ЧАДАЖ БАЙНАА АРДЧИЛАЛААС ХОЙШ ГАРСАН ХОГИЙН ХУЛГАЙЧИДЫГ ЦААЗЛАХ Ч БАГАДЧИХААД БАЙНА МОНГОЛ УЛСЫГ СҮЙРҮҮЛСЭН ХОРЛОГЧ УРВАГЧ ГАДНЫ ТАГНУУЛУУД БҮГДИЙГ НЬ ХАНЬ ХАМСААТНААР НЬ ЭРҮҮДЭН АЛЖ ДҮҮЖИЛ .. . ӨМХИЙ БУЗАРУУД Хуульч Б.Баяраа АРЧААГҮЙ ЗАВААН ХАР ААЛЗ ШИЙДСЭН ХУЛГАЙЧИДЫН ХОШНОГО ДОЛООХДОО ИХ САЙН ЮМА ЧАМД ГАВЪЯАТ БӨГСЧИН ЦОЛ ӨГӨХ ЁСТОЙ НААДУУЛТАЙГАА ЦУГ БУЛУУЛААРАЙ ЧИ БУЗАР ҮХЭЭР СҮГ..
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.187.77)
    Хүрэлсүг, Оюулзгана гээд үргэлжилнэ. Нар манднаа!!!
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
    • ДАЛДОР
      2021 оны 02 сарын 15
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top