x

Сингапур: Тэд хийж чадаж байгаа бол бид ч бас хийж чадна

Аливаа улс орон хөгжин дэвжсэн, цэцэглэсэн түүх судлаад байхад эцэст нь нэг дүгнэлтэд хүрдэг. Хөгжиж чадсан болбол шүү дээ. Үүнийг Сингапурын жишээ бэлээхэн харуулна. Гарчигт өгүүлснээр тэд хийж чадаж байгаа бол бид ч бас хийж чадна, энэ бол үндсэн зарчим нь. Сингапурчуудын хор шар, зайлшгүй тулгалт ба өгөгдөл нь тэднийг ташуурдсан мэт. Бусдаас дор орохгүй гэх нийгмийн сэтгэхүй дээр тэндхийн давчуу жижиг газар нутаг, байгалийн баялаг түүхий эд огтоос байхгүй өгөгдөл нь нөлөөлсөн. 

Үүнийг л би өнөөгийн Монгол руугаа татаж авчран ухаандаа монголчуудынхаа хор шарыг хөдөлгөж амьдралын төлөө тэмцэх сэтгэлгээг нь сэргээх гээд лятгах загнахыг хослуулаад мучийгаад явна. Хөгжихгүй дэвжихгүй, залхуурч бэлэн юм шаарддаг, улс төр нь авилгажсан, авилгажсан ардчиллаа сонгуулиараа харуулчихаад л болчихдог. Тийм улс үндэстэн уруудах сарних дээрээ тулдаг жишээ ертөнцөд бишгүй байдгийг сөргүүлж би Сингапурыг жишээлээд байгаа юм л даа.

Сингапурыг огтхон ч мэдэхгүй гадаад түшмэд ер нь яаж ч эх орныг нь өөрсдөөс нь илүү удирдах билээ гэдэг зарчмаар, уриагаар ард түмнээ ятгасан, хөдөлгөсөн. Яг барууныхтай адил илүү нээлттэй бол, либерал үзэл Сингапурт түгээ, түүнийгээ дээдэлж, эрх баригчид ба сөрөг хүчин нь ширүүхэн өрсөлд гэх хүсэлт, тулгалт хилийн чанадаас ирдэг байжээ. Тэгвэл “Бидний ба манай бодит нөхцөл байдал арай өөр” хэмээх аргумент Ли Куан Ю сөргүүлж тавьдаг байв. 

Дани, Шинэ Зеланд шиг улс орнууд болоод байхад яагаад бид болохгүй гэж хэмээн тэрээр асуулт тавиад, тэр хоёр улсын зэрэгт очтол хөгжье, харин тэр нээлттэй, либерал үзлийг нь өөриймшүүлье гэсэн хариу барьжээ. Тэгэхдээ энгийн ялгаа буйг тэр хоёр улстай харьцуулан гаргаж иржээ. Тэр ялгаа нь сингапурчуудаас их олон талаараа өөр гэнэ. Тэр ялгаа гэдэг нь: төсөв, эдийн засаг, газар зүй, стратегийн байршлын хувьд ялгаатай, тэдний хөршүүд ч өөр гэнэ. Тэгэхлээр тэр нээлттэй, либерал үзлийг нь эдийн засаг руу авчирч суулгаад, улс төрөөсөө тойруулчихсан мэт дүр зураг заримдаа буудаг.

Сингапур нь ойролцоогоор 700-хан хавтгай дөрвөлжин км талбайтай бяцхан арал дээр 5.7 саяулаа шахцалдан суугаа хэрнээ итгэхэд бэрх, гайхамшигтай сайхан тогтолцоо буй болгож чадсан ба анхандаа ийм амжилтад хүрнэ гэж хэзээ ч хэн ч төсөөлөөгүй юм. Яаж ийм амжилтад хүрсэн, тэр оньсон түлхүүр нь юу вэ? “Чадварлаг удирдлага” гэж энд хамгийн түрүүн нэрлэх байх. Чадварлаг удирдлагын ачаар тус улс жижиг атлаа том бодлого явуулдаг. 

Тэр тухай Ли залуухан улс төрч байхдаа ийн ярьжээ:– Хэрэв бидэнд чадвартай удирдлага байгаагүй бол яах вэ? Зэвсэгт хүчин, агаарын цэрэг бүгд адилхан. Гуравхан сая гаруйхан хүнтэй улс бүрэн хэмжээний цэрэг армитай байж, тусгаар тогтнолоо хамгаалахаар тулалдана гээд төсөөл дөө. Бид тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй. Бид угаасаа удаан хугацааны дайнд тэсвэрлэж чадахгүй. Гэхдээ бид гэнэтийг довтолгоонд хариу цохилт өгч чадна. НҮБ болон бусад хүчирхэг гүрнүүд халдлагыг зогсоох хүртэл бид тэсэх боломжтой. Сингапурын ямар ч Засгийн газрын хувьд энэ бол амин чухал асуудал юм гэжээ.

Өөр ямар оньсон түлхүүр байж болох вэ? Сингапурт ямар ч хүний чадавхийг боловсролоор нь хялбархан дүгнэдэг. Тэр тогтолцоогоо амжилтын түлхүүр гэж нэрлэдэг. Үүнд дүн шинжилгээ хийх чадвар, IQ, сэтгэн бодох чадвар, аливаа юмыг бодитойгоор харах чадвар гээд жагсааж гарна. Хүний зан чанарыг судлах, үнэлэх, таних чадвараа нэмнэ. 

Тэр тухай Ли ярихдаа:– Хүний зан чанарыг хэлэхэд хамгийн хүндрэлтэй. Би залуудаа олон алдаа гаргасан. Ингээд эцэст нь зарим хүнд бусдын үнэн мөн чанарыг таних авьяас билэг илүүтэй байдгийг би ойлгосон. Хүн гаднаа юу ч ярьж байсан, дотоод мөн чанарыг нь таних чадвартай тийм хүмүүс байдаг даа. Миний удирдлага дор ажиллаж байсан нэг албан тушаалтан хүн танихдаа гойд сайн. Тэр хүнийг төвөггүйхэн нэвт шувт харна. Би ийм хүмүүстэй хамтран ажиллаж байснаа ихээхэн аз завшаан гэж боддог гэжээ.

Баг бүрдүүлэх гэдгээ ч сингапурчууд ихэд өргөмжилдөг. Бодоожоор нэг хүн шиг ажиллах чадвартай баг бүрдүүлэх маш хэцүү. Энэ бол их урт удаан үйл явц. Хүмүүсийг хооронд нь холбож, нэг баг болгох туйлын амаргүй. Харин Сингапур улсыг бүрэлдэн тогтнох эхэн үед хувьсгалын нөлөөгөөр өөрсдөө улс төрд орж ирсэн гайхалтай чадварлаг хүмүүс цугларч чадсан нь тэдний амжилтын нэг нууц болох аж. Түүхэн цаг үед ухаантнууд нэг дороо цугларсан маягтай. Японы эзлэн түрэмгийлэл, эзэнт гүрний уналт, коммунистуудын бослого, лалынхантай үхэх үү, сэхэх үү гэдэг дээрээ тулчихсан байсан хүнд хэцүү үеийг давж гарсан удирдагчид бол яг дайн тулаанд байлдаж явсан цэргүүдийн адил амь нэгтэй болчихсон, тэгээд бүтээн байгуулалт руу ханцуйгаа шамлан дайрсан гэж байна. Тэр үеийн тэр итгэл одоо хүртэл алдраагүй яваа нь энэ улсын гол ололт, хөгжлийн баталгаа ажээ. 

Ли Куан Югийн байгуулж олон жил толгойлсон Ардын үйл ажиллагааны нам ганхашгүй тогтвортой байр суурьтай явсаар ирсэн нь чухам дээрхи бүх шийдлүүдийн хослол тасралтгүй урагшлан явсны үр дүн юм. Энэ нам 1954 онд байгуулагдаж, 1959 оноос халаагүй засгийн эрх барьж байна. Анхлан антиколониализм, ардчилсан социализмын зарчмуудыг үзэл суртлаа болгосон “Социнтерн”-ын нам байсан бол яваандаа социал-консерватизм, неолиберализмыг тугаа болгожээ. 1968-1980 онд парламентын бүх суудал энэ намд харьяалагдаж байсан бадараа нь сөрөг хүчнүүд өсч бойжжээ. Шинэ зуун гараад 60-70 хувийн дэмжлэгтэй яваа ба 2006 онд 66.6 хувь, 2011 онд 60.14 хувь, 2020 онд 61.23 хувийн санал авч байв.

Одоогийн байдлаар энэ нам парламентдаа 83 суудалтай, сөрөг хүчний Ажилчны нам нь 10 суудалтай, Дэвшилт Сингапур нам 2 суудалтай. Хэрэв сөрөг хүчин гэж тооцвол Ажилчны намаас гадна бүртгэл данстай маш олон нам буй. Сингапурын ардчилсан альянс, Сингапурын ардчилсан нам, Ардчилсан дэвшлийн нам, Үндэсний эв нэгдлийн нам, Либерал-ардчилсан нам, Реформист нам, Сингапурын шударга ёсны нам, Сингапурын Үндэсний фронт гэх мэт идэвхтэй, унтаа, түүхэн, бүртгэлтэй43 нам, 5.7 сая хүн ардад төдий тооны нам ногдож болно гэж үздэг. Гэтэл энэ олон нам хөдөлгөөн дотроос Ли Куан Югийн нам л ганцаараа хошуучлаад явдаг нь гайхалтай.

Сөрөг хүчнийнамууд нэр хүнд сайтай байна, эрх баригч нам шүүмжлэлд үлэмж өртлөө, түүхэнд анх удаа суудлаасаа бууж магадгүй гэсэн таамаг сонгууль болгоны өмнө дуулдаж байдаг боловч Ардын үйл ажиллагааны нам дахин дахин ялалтаа батлан харуулж иржээ. Орон сууц, цагаачлал, тээвэр, эрүүл мэнд зэрэг салбарт гомдлыг хүчээр шийдвэрлэх хатуу бодлого явуулдгийг нь сөрөг намууд нь шүүрээд авна. 

Сингапурт сонгуулийн кампанит ажил 9 хоног үргэлжилдэг нь нэг талаасаа зардал чирэгдэл гаргахгүй, нөгөө талаасаа хүмүүсийн ажлыг алдагдуулж сатааруулахгүй байх сайн талтай. Тэр нь ч Ардын үйл ажиллагааны намын ялалтыг хангуулаад байж болох юм. Ли Куан Югийн ууган хүү, одоогийн Ерөнхий сайд Ли Сиен Лунгийн хэлснээр бол, сингапурчууд Сингапурынхаа ирээдүйн зүг чигийг тодорхойлох удирдлагын багийг сонгодог учраас сонголт нь оновчтой, сонгуулийн дүнд ард түмэн нь хожсоор ирсэн гэнэ. 

Ганц улс төрийн нам гэлтгүй, ардчиллын өнцгөөс өөлөөд байвал Сингапурт гэрэл гэгээтэй юм тун бага гарч ирэхээр.“Хил хязгааргүй сурвалжлагчид” хэмээх олон улсын ТББ хэвлэлийн эрх чөлөөний индексээр Сингапурыг 2005 онд дэлхийн 167 улсыг жагсаахдаа 140 дүгээрт буюу бараг сүүл бариулж бичсэн байсныг санаж байна. Энэ бол арван хэдэн жилийн тэртээх үнэлгээ. Өнөөдөр ч дээшлээгүй байгаа. 

Гэтэл ардчиллын өнцөг хүсэгчдэд үзүүлэх өөр үзүүлэлт байна. Түүний өмнө ямар ч хариу өгч чадахгүй. Эрх чөлөөгүй, сөрөг хүчин нь төр барих хувьгүй, дуртайгаа уншиж бичиж, нэвтрүүлж, дамжуулж болдоггүй нийгэмд энэ дэлхий дээр хамгийн уян хатан, ухаалаг, хамгийн үр ашигтай гэмээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоо үйлчилж байна.Шударга, авилгажаагүй төр-засаг ажиллаж байна. Ази дахь авилга, хээл хахуулийн жагсаалтад энэ улс хамгийн цэвэр гэдэг шалгуураар эхний байрт, дэлхий дээр эхний 10 байрын дотор баттай бичигдэж байна.

ОУВС-гийн судалгаа, шалгуур, босго энэ улсын эдийн засгийн хүч чадлыг ямагт сорьдог ба сорилт бүрийн дараа ямагт дээгүүр үзүүлэлттэй гарч ирдэг. Жишээ нь 5.7 сая хүн ам бүхий энэ жижиг улсад нэг хүн ам тутамд ногдох ДНБ-ий мөнгөн дүн 2020 онд 96.715 USD гэж гарчээ. Юу бүтээсэн юм, 2020 онд? $551.628 тэрбумын ДНБ гээд википедиа дээр явж байна. Үнэн л байдаг байгаа даа?

Гучин жил улс төрчиддөө дээрэлхүүлсэн гэх гүн гомдолтой, төрдөө гомдож гундсан гурван сая монгол энэ чигээрээ ядуугаараа, хийдэггүй бүтээдэггүйгээрээ цааш гүрийсээр байх уу хэмээн хатуухан асуулт тавиад уриалъя – дээрхи махан тооноос зүгээр л дүгнэлт ба харьцуулалтаа хийгээд үзнэ үү!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top