x

Иргэн, ААН-үүдийн ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл хүсэгчдэд тавих банкуудын шаардлага

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-үүдийн ажлын байрыг хамгаалж, дэмжихэд зориулан хоёр их наядын төсвийг баталж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох гэж байна.

Ингэхдээ НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүдэд 500 сая хүртэлх, хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй, нэг жил эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгоно. Тус зээлийг хүсэгчдэд арилжааны банкууд дараах ерөнхий шаардлагыг тавиж байна.

ГОЛОМТ БАНК

Харилцагч та Засгийн газраас хэрэгжүүлж буй зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой хүсэлтээ доорхи формоос сонгон илгээнэ үү.

1. Ажлын байр дэмжих зээл – ААН

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН нь жилийн 3%-ийн хүүтэй, 500,0 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой.

Зээл хүсэгч та дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байх, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

-Банкны зээл хүсэгчид тавигдах нийтлэг шалгуурыг хангасан байх;

2. Ажлын байр дэмжих зээл – Иргэн

Бизнес эрхлэгч иргэн нь жилийн 3%-ийн хүүтэй, 50,0 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой.

Зээл хүсэгч та дараах нийтлэг шалгуурыг хангасан байна. Үүнд:

Зээлдэгчид тавигдах шаардлага:

Банкны зээл хүсэгчид тавигдах нийтлэг шалгуурыг хангасан байх;

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

ТӨРИЙН БАНК

Эрхэм харилцагч та дараах шаардлагыг хангаж байгаа бол доорх мэдээллийг үнэн зөв бөглөн зээлийн хүсэлтээ илгээнэ үү.

Зээлдэгчид тавигдах шаардлага.Үүнд:

1. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх;

2. Зээл хүсэгч, түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу тодорхойлсон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;

3. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл, татварын өргүй, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайланг тогтмол гаргасан байх;

4. 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх;

5. 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” тайлан мэдүүлээгүй байх;

6. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байх;

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ХААН БАНК

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд ХААН Банк хамтран ажиллаж 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг орон даяар байрлах салбар нэгж болон онлайнаар хүлээн авч байна.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай олгохоос гадна банкнаас ижил зориулалтаар авсан зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх юм.

Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ ААН-ийн хувьд 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Мөн барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэл хувийн батлан даалт гаргуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, зээлийн батлан даалтын хувь нь зээлийн дүнгийн 30%-60% буюу 300 хүртэл сая төгрөгөөс хэтрэхгүй байх юм.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

ААН-ийн хувьд:

-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх; (Татварын ерөнхий газрын лавлагаагаар /цахим болон цаасаар/ тодорхойлно.)

Бизнесийн онцлогтой холбоотой бусад нэмэлт шаардлага;

Бичил бизнес эрхлэгч иргэний хувьд:

-Бизнесийн онцлогтой холбоотой бусад нэмэлт шаардлага;

Энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН болон хувиараа бизнес эрхлэгч иргэн та цахимаар хүсэлтээ гаргахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн харилцагч та ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан хүсэлтээ гаргах боломжтой.

ХАС БАНК

ХасБанк Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийг дэмжих зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүсэлт илгээх

Уг зээл нь дараах шалгуурыг хангасан хуулийн этгээд болон иргэнд хамааралтай. Үүнд:

Аж ахуйн нэгж байгууллага: 500.0 сая төгрөг хүртэл, НӨАТ төлөгч байх;

Хувиараа бизнес эрхлэгч иргэд: 50.0 сая төгрөг хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Та зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх боломжтой.

Тавих шаардлага:

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

Барьцаа хөрөнгө хангалтгүй ЗБДС-ийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1  дэх заалтад заасан шаардлагыг хангасан байх;

Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагууд.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top