x

Л.Халтар: Ачаа тээврийн үнэд хязгаар тогтоохгүй бол хэрэглэгчид хохирно

Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-өөс Эрээн-Улаанбаатарын ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа. Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир өнөөдөр үдээс өмнө хийсэн мэдээлэлдээ,

-"Тяньжин боомтод 150 мянган ачаа байгаагаас 4,300 нь Монголын ачаа байгаа. Тэнд байгаа ачаа наашаа огт хөдөлдөггүй. Дээрээс нь үнийн өсөлт гаарлаа. Ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд тогтоочихоор тухайн ачааг тээвэрлэх машин олдохгүй байна. Хулгайгаар хоорондоо 30-40 сая төгрөгөөр тохирчихоод 10 сая төгрөгөөр тээвэрлэсэн гэж мэдүүлж байгаа. Замын-Үүдийн тээврийн асуудалд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. 

Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг нь худалдааны бодлого чөлөөтэй байх ёстой. Худалдааны бодлого нь Замын-Үүдэд байгаа нөхцөл байдлыг шийдэх. Хоёр, гурван сарын өмнө өгсөн даалгавар нь биелэхгүй болохоор нэг сумын Засаг даргыг очиж баривчилдаг. Эрх баригчид эдийн засгийн бодлогоо удирдаж чадахгүй байна" гэсэн билээ. 

Дээрх мэдэгдлийн хариуд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

-"Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн. Авто тээврийн үндэсний төв болон Засгийн газрын төлөөлөл, Ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв. Хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй. Эцэст нь хэрэглэгч хохирно. Сүүлийн жолооч нар дээрх асуудлыг гаргасан. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байгаа юм. "Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя" гэж байгаа юм.

Машины тоог нэмэхийн тулд Монголын Авто тээвэрчдийн холбоотой ярилцаж байна. Алтанбулаг-Хиагт чиглэлд автомашины толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Үүнийг Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замд ачих ажиллагаанд Эрээн хотын захиргаа энэ асуудалд анхаарч байгаа тул ахиц гарч байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top