x

Дундаж монгол Долгор далай анх харсан нь

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн, хөрстийн хөвөө хязгаарт үргэлжилсэн манхан уулсын дунд өссөн дундаж монгол Долгор угаас байгальд тэр дундаа уул, талд элэг зүрхнээсээ хайртай хүн билээ. Угаас бидний монголчуудын хэн нь ч эх болсон дэлхийдээ хайргүй байх билээ дээ. Харин би байгаль тэр дундаас ууланд учиргүй хайртай даа хэмээн өөрийгөө өхөөрддөг хүн. Гэтэл Атлантын далайн эрэг хадан цохион дээр анх очиж зогсоод далай хясаагаа давалгаагаараа ганц хүчтэй ширвэхийг олж үзмэгц “ав даа та миний энэ байгальд хайртай сэтгэлийг ч бас ав” хэмээн анхны тэр мөчид л шууд сэтгэлээ бариад өргөчихөв. 

Чи тал шиг уудам сэтгэлтэй ардын тасархай шүү, санаж яв хэмээх үгийг сэтгэлдээ би байнга сануулдаг. Тэгээд энэ үгээр өөрийн амьдралын жанжин шугамаа хүрээлэхийг хичээнэ. Тал дандаа амирлангуй, алсад алсарсан, би эндээс эхэллээ, би энд дуусчихлаа гэх үсэрч цовхичсон нарийн зааггүй, жинхэнэ даруу оршино. Тэгэж тийм даруу төлөв харагдах атлаа дотроо бүхнийг багтаачихсан байх. Амьдралын шуурга дайраад өнгөрвөл тал шигээ дуугүй тэсээд өнгөрөөгөөрэй, чиний хөрсөн дээр хэн нэгэн соёолж юу ч ургаад сүндэрлэн боссон бай барьцаж битгий бархираарай, авдаа ав хэмээгээд харин ч улам алдар хүндээ хүртэхэд нь тус нэм болоорой. Яг л талд нэг тоорой ургасан байлаа гэхэд “ямар сайхан ургасан тоорой вэ” гэнэ үү гэхээс “ямар сайхан ургуулсан тал вэ” гэдэггүйтэй л адил. Ер ингэж өөрийн мэдэрч өссөн байгалиараа өөрийн зан чанараа хэвшүүлж яваа хүн. Нөгөө талд үргэлж хайрладаг уулнаас авсан зан чанар минь юманд бууж өгдөггүй, оргил өөд мацдаг дайчин махруу хүн болгосон байдаг. Тал, уул ингэж ухаан санаа, бодол булчин минь болжээ. 

Гэтэл далай, далай, далай… энэ бол анхи өөр мэдрэмж, анхны харцаар сэтгэлээ өгчихөж байгаа, тэр агуу их. Би далайг анх хажуунаас нь мэдрэхдээ уулын хүн учраас өндөрлөгөөс эхэлсэн юм. Интернетээр харж байгаад хажуугийнх нь хадан цохион дээр очиж анх хараад, хоёр гурван ч газраар чүд чүд доошилж ойртож байгаад эцэст нь эрэгт нь очиж далайтай нэг түвшинд хүрэх. Энэ бол далай гэдэг үгийг мэддэг, дэлгэцээр харснаас өөрөөр төсөөлөлгүй Долгорын далай харах төлөвлөгөө. Нөгөө хадан хясаа дээрээ очлоо. Давалгаагаараа хад алгадаад л, алгадсан энэ хүчинд нь агаар хөдөлж салхи зүсээд л, ус чулуу хоёр хэн нь хүчтэйгээ үзэж байна уу гэлтэй уурссан дуу хэнгэрэг цочойгоод, тэр чигээрээ сүр хүч. Пүү далай чи ч хүчтэй юмаа. Тэнд хэсэг зогсож байгаад дахиад доошиллоо. Энэ удаа далай ахын үүсгэсэн хадан агуйг өнгийж харав. Ус нь хуйлраад тэр янзаараа чулууг сийлээд агуй болгочихож, паа агуу юмаа далай та. Чулууг ингэж томоор хүссэнээрээ өөрчлөхийн тулд хэр их цаг хугацааг туулдаг бол? Ийм бодол ээрээд би ирье гэсэн эрэг дээрээ ирэв. Энэнээс өмнө усны хувцаснаас өөр юмгүй хүн харахаар өмнөөс нь өөрөө ичээд байдаг дээлийг л хувцас гэж боддог өнөөх дундаж монгол Долгор чинь далайн эрэг дээр ойрхон дөхөөд ирсэн юун өөрөөсөө ичих. Бусад нөхөдтэйгөө адилхан хувцаслаж аваад, сэлж чадахгүй ч гишгээд л орчихлоо. Пүү ямар хүйтэн юм бэ. Харгантын голын маань ус ч өглөө эдийд шүд ташам хүйтэн байдаг даа гэсэн шүү юм санаад хоёр алхлаа. Өвдөг давсан уснаас цааш тэсэж чадсангүй, хүйтэн байна. Далайн уснаас гараад тэр чигээрээ элсэн дээр тэрийгээд авав. Таван одтой зочид буудлын унтлагын ор ийм байдаг болов уу, чи ямар зөөлхөн юм бэ эрэг орчмын элсээ. Өнгө нь цагаан алт шиг, ширхэг бүр нь надтай тоглоод, хэвтэж байх үедээ гар дүүрээд атгаад болиод атгаад болиод. Ойрд хүн хөтлөөгүй хөлдүү төмс намайг энэ элсний ширхэг бүр чамтай хамт, чамайг бид хөтлөчихье, чи ганцаараа биш ээ, гээд байгаа бололтой. Үнэхээр дулаахан гоё мэдрэмж. Эргээс энэ их усыг нэлээн ширтлээ. Нарны мянга мянга үгүй ээ сая сая ширхэг мандал дээр нь гялтганаж тоглох юм. Усны мандал дээр ойж буугаад, буцаж гялтганаад, чи энэ усанд ороод ир ороод ир гээд байгаа бололтой урин дуудаж байна шүү. Дахиад давхиад орлоо. Паа энэ чинь хүйтэн хэвээрээ байна. Хүүеээ, Атлантаа нар чамайг сая сая элчээрээ саянаас хойш ээлээ, тэгээд зуны хамгийн халуун сарын дулаан өдөр чи чинь нэг градус ч нэмдэггүй юмуу?! Чи ч аймар юмаа. 

Орой нь Атлантыг зорьж очсон хөвөө хязгаарын хот Португалийн Лисбонд эргэж ирлээ. Нутгийн бүсгүй ардаасаа өвлөсөн дуугаа яг дэргэд дуулж өгөв. Хачин гунигтай, хачин чанга дуулах энэ хоолой. Дуулж байгаа битгий хэл сонсож байгаа хэл ойлгохгүй надад далайд гарсан энэ эмэгтэйн хайртай тэр эрэгтэй эргээд ирээсэй гэж эрхгүй бодогдуулна. Тийм гунигтай дуу. 

Далай, далай, далай… 

Агуу, хүйтэн, аймаар гэхдээ дурлахгүй, сэтгэлээ өгөхгүй байж чадахгүй. Бидний зарим ийм хүнд дурлачихсан яваа тэ, агуу сүр хүчтэй “аймаар” тэгээд хүйтэн. 

Дундаж монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.193)
    Далай амьгүй юм шиг сансар огторгуйн нууц
    2021 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.190.193)
    дэлхий дээр далай байхгүй бол дэлхий галан бөмбөлөг болно
    2021 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.7.169.167)
    Ямар гоё бичээ вэ, баярлалаа
    2021 оны 08 сарын 17 | Хариулах
    • kk\
      харин тийм ээ
      2021 оны 08 сарын 17
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top