x

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Марвел анхны ази гол дүрийн баатартай киногоо цацлаа, хятадууд тэр киног нь олигтой хүлээж авсангүй, IMBD-ийн үнэлгээгээр 10-аас 8 (паа нэлээн сайн кино байх нь). Энэ гурван өгүүлбэр бол миний Шан-Чигийн талаар мэдэх бараг бүх юм байв, өчигдрийг хүртэл. Харин өчигдөр найзтайгаа ойр зуурын сонин солилцож байх зуур манай найз саяхан кино үзсэн гэдгээ хэлээд “Арслантай авдар дээрх домгийн амьтдыг ямар гоё дүрсэлж харуулаа вэ” гэдэг өгүүлбэр унагав. Унагасан энэ өгүүлбэр нь ковидтой холбоотой театр гээч юмыг мартсан намайг тэр зүг рүү тэвхэдчих нь тэр. 

Хавь ойрын мянган жил кино театр ороогүй юм шиг санагдаад театр ормогц хөөрч гүйгээд анх удаа хөөсөн эрдэнэшиш идэж үзэж байгаа хүн шиг л өчигдөр чинь чухмаа чухам. 

Мэдээж кино гайхалтай. Дүрслэл эффэкт, дууны найруулга, ур чадвар чансаагаараа холливүүдэд хэдий нь танигдсан жүжигчид гээд “үүү” ёстой өөлөх юм би лав олж хараагүй. Манай найзын хэлснээр арслантай авдарны арслан дүрээрээ тэнд чинь ханхалзаад манай ази мангас сүртэй гэж, амьд амьтны сүнс сорж хүч ороод паа яаяа янзын янзын. 

Кино дууссны дараа нэг бодол намайг дагаж яваад, би тэр бодолд хэсэгтээ автаад эцэст нь ийм нэгэн санаа авав. 

Азиудын бусдаас давуу нэг онцлог бид маш их гэр бүлсэг хүмүүс. Супер баатартай кино учраас эго нь багтаж ядсан нэг мангасаас энгийн хүмүүс болоод эх дэлхийг аварч буй тухай ерөнхий шугам нь явдгаараа явав тэнд. Гэхдээ ази учраас тэр аврах ажиллагааг нэг хүн эсвэл нэг баг биш нэг гэр бүл, омог аймгийнхан хийж байна шүү. Гоё мессеж. 

Сэтгэлзүйн шинжлэх ухаанаар хүний үүсэл эр үүсэл буюу ааваас, эм үүсэл буюу ээжээс, энэ хоёр хүнтэй чи эхнээсээ бүр үр тогтсон өндгөн эс байхдаа ямар харилцаатай байсан нь яваандаа чамайг өсвөр насаа өнгөрөөж өсөж өндийсний дараа ч ойр орчимд байгаа эр, эм хүмүүстэй хэрхэн харилцаа холбоо тогтоодог, харилцдаг, аашилдаг болохыг чинь тодорхойлдгоо гэдэг. Тэгээд нэг хэсэг дандаа эерэг манлайлалд уриалдаг байсан эргэн тойрны түүхүүд одоо арай амьдралтайгаар шилжилт хийж өөртөө байгаа бүхнээ зөвшөөр, сул тал байна уу, давуу тал байна уу өөрийнхөөрөө л бай гэдэг болсон. Энэ хоёр мессеж Шан-чигээр дамжиж надад нэлээн гүн бодогдож үлдэв. Шан-чиг бага байхаас нь эхлээд ээж нь арга, эв дотор чинь буй, аавыгаа үзэн ядах биш хүлээн зөвшөөрөө гэж сургадаг. Тэгээд эцсийн мөчид Шан-чи ээжийнхээ тэр сургаалийг ойлгож мэдэрч хэрэгжүүлж байж өнөөх олон амьтны сүнс сорсон аварга амьтныг буулгаж авдаг. 

Эр үүсэл аав, эм үүсэл ээжийгээ хүлээн зөвшөөрөх ээж, аавын тухай дуу дуулж, баяраар бэлэг өгөх цагаан сараар хадагтай очихоос өөр. Хүлээн зөвшөөрөхийн тулд бид эхлээд өөрсдийнхөө аав ээж ийм байх ёстой гэсэн хүлээлтээсээ холдох хэрэгтэй. Тэгээд байгаатай нь үлдэх, байгаагаар нь хүлээж авах... 

Шан-Чи ямартай ч тэгэв шүү, үзэн яддаг байсан өнөөх аавыгаа хүлээн зөвшөөрөөд угаас өөрт нь байсан хүч чадлаа олж нээв, киноны төгсгөлд.

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top