x

Нийлүүлэлтийн шалтгаанаар инфляц зорилтот түвшнээс давах ч 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжихоор байна

Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. 

Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж буй.

Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй. Мөн эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна хэмээн инфляцын өөрчлөлтийн шалтгааныг Монголбанкнаас тайлбарлав.

Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 байв.

Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн хурдтай өсөлт тайлбарлаж байна. 

Тодруулбал:

  • Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр ложистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өссөн.

  • Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын дөрвөн нэгж хувийг бүрдүүлсэн.

  • Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн гурван улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.

Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:

  • Эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө: Вакцинжуулалт нэмэгдэн, хөл хорио суларч эдийн засгууд нээгдэхийн зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор сэргэлтийг дэмжиж байгаа нь эрэлт талаас худалдааны түнш орнуудын инфляцыг нэмэгдүүлж байна.

  • Түүхий эд, материалын үнийн нөлөө: Дэлхийн эдийн засаг сэргэн аж үйлдвэрлэл нэмэгдэж түүнийг даган түүхий эд, материалын их хэмжээний эрэлт үүслээ. Ирэх улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь үйлдвэрлэгчийн зардал нэмэгдэх, улмаар үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, Брент маркын газрын тосны дундаж үнэ энэ оны есдүгээр сард $78.5/ баррель болж өмнөх оны мөн үеэс 92 хувиар өсжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нөлөөгөөр дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, есдүгээр сард инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлэв.

  • Хүнсний инфляц: 2020 онд цар тахлын нөлөөгөөр улс орнуудын хүнсний бус инфляц буурсан боловч хүнсний үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. Цаашид дэлхийн зах зээл дээрх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

  • Тээвэр, ложистикийн түгжрэл: Энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортлогдож буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс есдүгээр сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ. Түүнчлэн,

1)цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал үүссэн,

2)далайн тээврийг орлох хямд өртөгтэй тээврийн хувилбар үгүй,

3)төлөвлөсөн далайн тээвэр цуцлагдах эсвэл хойшлогдсоноос шалтгаалж далайн боомтуудад бөөгнөрөл үүсэх,

4)“КОВИД-19” цар тахлын үед дэлхийн худалдаа харьцангуй богино хугацаанд эргэн сэргэж байгаа зэрэг нь ачаа тээвэр удааширч, үнэ нэмэгдсэн гол шалтгаан болж байна.

Эдийн засгийн дотоод орчинд инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг дэлгэрүүлж авч үзвэл:

  • Махны үнэ долоодугаар сараас эхлэн улирлын хандлагаараа хямдарч байгаа хэдий ч есдүгээр сарын байдлаар инфляцын 1.8 нэгж хувийг бүрдүүлж, нөлөө нь харьцангуй өндөр байв; 

  • Хатуу түлшний бүлгийн үнэ инфляцыг 0.8 нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэв. Үүнд түлшний модны үнэ жилийн 35 хувь өссөн нь нөлөөлөв; 

  • Үйлчилгээний үнэ есдүгээр сарын байдлаар инфляцын 1.4 нэгж хувийг бүрдүүллээ. Үүнд,

1) боловсролын үйлчилгээ, тэр дундаа хувийн бага, дунд, их сургуулийн төлбөр нэмэгдсэн,

2) хот доторх такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн

3) нийтийн хоолны үйлчилгээний үнэ өссөн зэрэг нь нөлөөлөв.

Монголбанкны төсөөллөөр инфляц богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар зорилтот түвшнээс давах хэдий ч 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжихоор байна.

Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж буй бөгөөд бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байгааг Монголбанкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WAN KEI (162.158.62.147)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top