x

Дэлхийд өрсөлдөх Монголын гол тоглогч - “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ГОЛ ТОГЛОГЧ - “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”

Монгол Улс төсвийнхөө гурван төгрөг тутмын нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Үүн дотроо нүүрсний салбарын үзүүлэх нөлөөлөл илүүтэй жин дардаг. Тиймээс ч “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал энэ удаад Монголын нүүрсний салбарын гол тоглогч “Эрдэнэс Таван толгой” компанийг онцолж байна. 

Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотроо олборлолтоороо ч, орлогоороо ч тэргүүлж буй нь “Эрдэнэс Таван толгой”. Хамгийн гол нь уул уурхайн бусад төслүүдээс тэдний ялгарах онцлог нь Монгол Улсын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг, 2019 онд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг авчихсан байгаа. Эндээс л “Эрдэнэс Таван толгой”-н цар хүрээ, цаашилбал нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь багцаалдаж болох юм. Нийгмийн маш олон төсөл хөтөлбөрүүдэд “Эрдэнэс Таван толгой” оролцож ажилладгаас энэ удаад төмөр замын төслүүдийг нь танилцуулъя. 

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг тус компани хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажил ч төмөр замын төслүүд дээр маш амжилттай хэрэгжиж байна. 

Энэ төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компаниар зогсохгүй Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 5.1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ юм. Гэвч төмөр замгүйгээс үүдэж Тавантолгойн нүүрсийг автомашинаар тээвэрлэсээр зорьсон хэмжээнд борлуулалт хийж чадахгүй байна. Жилдээ 42 сая тонн нүүрс экспортлох зорилтыг Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жил дараалж дэвшүүлсэн боловч цар тахлын нөхцөл байдал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас үүдээд чадаагүй. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал буурахын зэрэгцээ хилийн нэвтрүүлэх хүчин чадал ч үлэмж нэмэгдэх юм. 

Хоёр өртөө, таван зөрлөгтэй Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой болно. Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Харин Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж хямдарч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн 1900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгөх тооцоо бий. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байна. Төмөр зам баригдсанаар тээвэрлэлтийн зардал найман ам.доллар болж буурна. Энэ хэмжээгээр эдийн засгийн үр ашиг, иргэдэд очих ашиг нэмэгдэнэ" гэлээ.

2022 оны долдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөн ажиллаж буй энэ замаар Монголын нүүрс гадаад зах зээлд хүрч, бодит ашиг нь монголчуудад ирэх юм. Мэдээж асар өндөр үнийн дүн бүхий төслийн санхүүжилт ямагт бэлэн байна гэдэг хэцүү. Тиймээс ч “Эрдэнэс Тавантолгой” компани үндэсний тэргүүлэгч “Голомт” банктай хамтран ажилладаг аж. 

2020 онд л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг “Голомт” банк олгосон бөгөөд стратегийн ач холбогдол бүхий уг замын бүтээн байгуулалтыг ямар ч саадгүйгээр төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар ажиллаж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”, “Голомт банк” хоёрын харилцаа бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтээс гадна улсын төсөвт татвар урьдчилан төвлөрүүлэхэд ч хамтарч ажилласан туршлагатай ажээ. Үр дүнг нь монголчууд нийтээрээ хүртэх төслүүд дээр ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”, “Голомт банк” амжилттай хоршин ажиллаж, ирэх онд экспортын орлогод бодитой хувь нэмэр оруулах төмөр зам бэлэн болох нь ээ. 

Г.ХУЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top