x

Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк болон Хаан банкны тухай мэдэлдэл гаргалаа

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр нэр бүхий банкуудтай холбогдуулан Монголбанк, түүний удирдлага, мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан, банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хуурамч мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тухайд

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Япон улсын Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-д бүртгэлтэй “Савада Холдингс” компанийн хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагдаж эзэмшигчид нь өдөр тутам өөрчлөгдөж байдаг хэдий ч Монголбанк нь Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу арилжааны банкны бүтцэд томоохон өөрчлөлт орохоор бол зөвшөөрөл олгох зохицуулалттай.

“Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигч Япон Улсын иргэн Савада Хидеогийн хувьцаа эзэмшлийн хэмжээ нь гадаадын хөрөнгийн зах дахь хөрөнгө оруулагч хооронд хийсэн хэлцлийн хүрээнд 2003 оноос 42%-аас 26% хүрч буурсан байх бөгөөд энэхүү хэлцэл, үйл ажиллагаанд Монголбанк өмнө нь оролцож эцсийн зөвшөөрөл өгөх, мэдээлэл авах байдлаар зохицуулж байгаагүй болно.

2019 оноос тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчийн зүгээс өөрийн хувьцааг худалдах асуудлыг Монголын талд тавьж эхэлсэн бөгөөд Монголбанканд мэдээлээгүйгээр гадаад болон дотоодын олон хөрөнгө оруулагч нар хувьцааг сонирхон холбогдох хэлэлцээр, хэлцлийг хийж байсан байх магадлалтай. Монголбанкны зүгээс хувьцаа эзэмшигчийн шалгуур, хөрөнгийн гарал үүсэл, бусад шаардлагыг Банкны тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох этгээдүүдээс шаардаж албан тоотыг тухай бүр нь өгч ирсэн болно.

Монголбанканд Япон Улсын “Упсилон” ХХН, “Мета капитал” компани нь “Савада холдингс” компанийн толгой компани буюу Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох тухай зөвшөөрөл, бүртгэл хийгдээгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн шаардлагатай холбоотой дээрх зохицуулалтыг Хаан банкны хувьцаа эзэмшигч зөрчсөн, бүрдүүлсэн баримт бичиг хуурамч, ташаа бол Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээг авч ажиллана.

2010 онд УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болохыг хориглосон байдаг. Тус зохицуулалтын хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн банк нэгдсэн болно. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай болсон төдийгүй 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хуулийн шаардлагыг банкууд биелүүлсэн байх ёстой.

Үндэсний хөрөнгө оруулалт, Чингис хаан банкны тухайд

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банктай холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Монголбанк арилжааны банкны 160 тэрбумын өрийг өөр дээрээ татсан гэнэ” гэх гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан тус банкуудын өрийг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан гэх мэдээлэл нь огт ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болохыг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.

Цахим орчин болон хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр Монгол Улсын Төв банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тархаж байгаад гүнээ харамсаж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top