x

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Өнөөх ковидын он тооллын гуравдугаар онд суманд өртөвөө, Долгор гуай. Хүн сүрэг хоёр жил өөрсдийгөө юм юмнаас хорьсон болохоор өнөө жил элдэв вирусын дайралтад их эмзэг байна. Тархи уншихаар, булчин хөдлөхөөр хөгждөг гэдэг шиг бидний код тэгж програмчлагдсан бололтой, дархлаа ч мөн ялгаагүй. Хорвоо ертөнцийн хууль нь энэ байх, давтагдах. Өнгөрсөн хоёр жил өвөл болгон ордог өнөөх олон төрлийн вирусын сорилтоосоо ухарсан болохоор дархлаа маань нялхарч энэ жил вирусын ханиаданд их эмзэг тусав. 

Ковидын сум дархлааны армийг бол хүчтэй онож байна шүү. Тэрнээс ч хүчтэй сэтлэгдсэн нэг бүс бол сэтгэл санааны арми. Өөртөө зэвсэг хадгалж яваа, үүнийгээ эргэн тойрныхондоо тараачихсан, тараачихна гэхээс ихэд айж, өрөөндөө хэдэн өдөр өөрийгөө түгжив. Ковид тусчихаад л ингэж аашилж байгаа юм биш начир дээрээ гамгүй эмо хүн ажгуу. Гэхдээ өдөр тутмын амьдралаараа, нэг газраас нөгөө газар руу байнга яарч байдаг хэвшлээрээ энэ эмо зангаа дараад далдалчихдаг хэрэг. Хаа нэг ганцаардал намайг хуччихвал “завгүй” гэдэг хөнжлөөр хулдчих ч юмуу “уух” гэдэг завинд суулгах ч юмуу эсвэл нулимсаараа урсгах гэхчлэн хариу арга хэмжээ авчихдаг. Гутрал, ганцаардал гэхдээ ганц надад мэдрэгддэг шаналантай мэдрэмж биш хүн болгон тээж явдаг ачаа байх. 

Сэтгэл санаа хямрах гэснээс психоанализын эцэг Зигмунд Фрейд анхнаасаа сэтгэлзүйг далайтай зүйрлэж байсныг санаж байна уу. Далайн төвшнээс дээш ил гарч мэдэгдэх хэсгийг ухамсарт оюун ухаан /эго/ гэдэг бол өнөөх төвшнээс дор нүдэнд үл үзэгдэх гэхдээ хүний амьдралын жижиг сажиг том бүх үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг тэр түнэр харанхуй, эмх замбараагүйг үл ухамсарлахуй /ид/ гэсэн байдаг. Үл ухамсарлахуй, ухамсарт ухаан хоёрыг заагалж буй тэр далайн түвшин бол Фрейдынхоор супер эго. Мэдүүштэй нь энэ супер эго далайн гадарга гучин нас давахаар хөлдчихдөг байх нь. Яг л бидний ишлэх дуртай “Өвөл айсуй” хэллэг шиг. Юу гэсэн үг вэ гэвэл хорин настайдаа өөрийгөө засаж тордох, учраа олохгүй байгаа ааштайгаа үзэлцэх, эр эм үндэс ижий аавтайгаа эвтэй харилцаа тогтоох зэрэгчлэн ёдор араншингаа засахгүй бол оочер дайрдаг, атусанд сандал чөлөөлсөнгүй гэж ялархдаг насанд хүрсэн хүн болж өтлөдөг байх нь ээ.   

Долгор гуай хориод насныхаа дунджаас чүд хэлбийж яваа учраас ковидтой ч, сэтгэл санааныхаа гутралтай ч тун давгүй тулалдаад өнгөрөв. Дахиад сануулъя, залуусаа хоёрдогч халдвараар хүндрээгүй л бол вирусын эсрэг ханиаданд антибиотик уухгүй мөн бага зэргийн халууралтыг ч бас яаран эмээр дарахгүй. Халуурах, нус гоожих, ханиах зэрэг шинж тэмдгүүд чиний биеийн дархлааны эсүүд вирусын эсүүдийн эсрэг үзэлцээд аль нэг нь тэр тулаанаас амь үрэгдэж байгаагийн гэрч юм шүү. Ямар ч вирусын ханиадтай дархлаагаа дэмжих замаар тулалддаг, дайтах урлаг юм даа. 

Ай хөөрхий өвөл айсуй… 

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top