x

"Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай"

Улс төр-лөг байх, уул шугамандаа амбицтай феминист байх, яруу сайхан монгол хэлээрээ ярьж бичих, зөвхөн монголдоо байх, Улаанбаатараас зугтах... За энэ бол ойрдоо зүүгдэж яваа дундаж монгол Долгорын шугамууд. 

Улаанбаатараас зугтах… миний үеийн надаас дээшээ доошоо харь орныг зорьж байгаа дийлэнх хүмүүсийн чанадын санаа нь энэ юм байна даа гэж хөдөөний би аждаг. Унаа, утаа, улайрсан улс төрийн баатрууд нь улсыг уурлуулдаг учраас, Улаанбаатарт хэт удчихсан хүмүүс нь Улаанбаатарыг л монгол гээд итгэчихсэн яваа болохоор уул улаанбаатарчууд энэ хотоосоо дүрвэмээр санагддаг байж магадгүй. 

Тогтолцооныхоо хувьд энэ газар хот мөртлөө агуулгаараа асуулт дагуулж, асуудал болсоор л. Хот гэхдээ өндөр барилга, сүржин гудамжиндаа начир нь оршдоггүй бололтой. 1541 оноос он тооллоо тоолж эхэлсэн Европын хамгийн гэж тодотгож болох хөгшин тэнгисийн хотоос энэ бичвэрийг бичиж сууна. Гудам нь өнгө алаглахгүй нэг янзаар урсаж, барилгууд нь тэнгэр баганадахгүй шахуу зургаа давхарлаж өндөрсжээ. Төсөөллөөр уйтгартай юм шиг энэ хот харин ч эсрэгээрээ. Өөрийнхөө үнэт зүйл, үзэл санаандаа бат хүмүүсээр бахдам аялгуу хөглөж мянга мянган жил тэнгисийн дунд сувд мэт торойн үлдэв. 

Тэгэхээр хот сууринг өндөр шилэн барилга, цементэн ширэнгэ чимээд байгаа зүйл ер тэгтэл алга. Хотуудыг чимдэг хамгийн чухал хоёр орц бол хүмүүс бас тэдний үзэл санаа. Долгорын харж ажснаар хотын-иргэн, нүүдэлчин-хүн хоёрын ялгаа үзэл санаа итгэл үнэмшлээ хуваалцах, илэрхийлэх дээр хамгийн их тодорч ялгардаг юм байна. Айл саахалт нь гурав алхам ойртвол таван алд нүүгээд явчих учраас нүүдэлчдийн мэддэг чаддаг зүйл нь дангаарших, тэдэнд үзэл санаагаа хэн нэгэнтэй хуваалцах тийм айхтар хэрэгцээ шаардлага үгүй. Гэвчиг хотын иргэнд ингэж орхиж явах сонголт байхгүй. Цонхоороо сүүгээ өргөдөг байрны эмээтэй, хогийг нь ялгаж ачихгүй байгаа хот тохижилтынхонтой учраа ололцож, амаа мэдэлцэхээс өөр аргагүй. Амаа мэдээрэй чи гэж айлгадаг ардын үг одоо бол амаа хамхиад дуугүй байгаарай гэдэг утгаар биш асуудлаа амаараа аятайхан хэлчихээрэй гэдэг утгаар ашиглагдаж буй нь энэ. Амаа мэдээд энэ тэнд зөвхөн ярьж хэлээд явбал хотын асуудал бас тэгж амархан шийдэгдчихээр биш л дээ, жоохон ярвигтай. Тиймээс энэ шугам дээр Улаанбаатарчуудаасаа хүсэх нь Улаанбаатарын хана бүр урам зоригийнх болоосой, улам өнгөлөг, улам хүчтэй уухайн дуу тэндээс хадаасай. Хогоо ав гэж дандаа хэлэх, хогоо ав гэж бичээд хэвлээд хавтаслаад хогийн савны дэргэд үлдээх, хогоо аваарай гэх утга санаатай зураг зураад үлдээх хүндийн жин, хүнд тусах байдлаараа ялгаатай. Улаанбаатарт үзэл санаагаа бусаддаа хуваалцдаг, бусдын дуу хоолойг сонсдог иргэд хэрэгтэй. Үзэл санаатай, тэрнийгээ хэлэхээс айдаггүй, харин ч яаж тод дуугарч, жинтэй тусгахаа мэддэг Улаанбаатарын иргэн байцгаая. 

Дундаж монгол Долгор.



Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top